Айсандаа бишээ


Уулзсан хүн бүр хэлдэг. Энэ новшнуудын төлөө юу ч хийсэн гэсэн нэмэргүй. Тэд өөрсдийгөө л боддог. Новшнууд. Хөгийн амьтад. Ашиглаж дуусаад батерей сольж байгаа юм шиг сольдог. Үнэндээ арилсан дотортой. Хүнтэй харьцаж байгаа гэдгээ мэддэггүй гэж. Үнэндээ тийм. Үнэн. Тийм. Зөв. Өөрийгөө зовоон байж дургүй зүйлээ хийх хэрэггүй. Ад үзэгдэн муу хэлэгдэн байж зууралдаад яах вэ. Өөрийгөө хүндэлдэг бол орхиод явах зүрх зоригтой байх хэрэгтэй. Тиймээ муу хэлэн байж үлдэх шаардлага байхгүй. Яваад илүү сайн газраа ол. Илүү сайн хүнтэй учир.

Уулзсан хүн бүр хэлдэг. Эд надтай ингэж харьцаж байгаа юм чинь би эдний зүйлсийг үрэн таран хийж энд зарцуулсан хугацаагаа нимгэлье. Тэдний газар унахыг харж араар нь хор хутгая гэж. Би хэлдэг өөрөө мэд. Өөрийн амьдралыг яаж авч явах. Хаана ажиллах. Юу сурах чинь чиний дур. Хүсвэл чи хэн нэгнийг боомилсоор байгаад мууг нь үзэж болно. Нэг л зүйлийг ойлгох хэрэгтэй. Чи суралцах ёстой. Хаана ч очсон. Хэнтэй ч учирсан. Чадвар гэдэг зүйл чухал байдаг. Гэхдээ чадвар байлаа гээд бусдыг дорд үзэх хэрэггүй. Үнэндээ би энэнээс илүү шүү дээ гэсэн бодол чиний зогсоол болдог.

Хэн юу гэж хэлэх нь үнэндээ хамаагүй байдаг. Энэ болохгүй. Энэ бүтэхгүй. Хэр удаан тэсэх болдоо. Яах болдоо. Тэднийг битгий сонс. Тэд худлаа ярьж байгаа юм. Тэд чадаагүй учраас худлаа ярьж байгаа юм. Тэд эцэст нь хүртэл явж үзээгүй болхоор болохгүй, бүтэхгүй, амжихгүй гэж хэлж байгаа юм. Сайн ярьдаг мөртлөө юу ч чадахгүй нуснуудтай өчнөөн таарч явлаа. Тэд үнэхээр сэтгэлээсээ хийнэ гэдгийг мэдэхгүй. Сэтгэл зүрх хамгийн чухал байдаг. Юмыг сэтгэлээсээ хийж гүйцэтгэх хэрэгтэй.

Тэр чамтай дээрэнгүй харьцлаа гээд чи аварга хүрдний нэгэн шүд бол хийж байгаа зүйлээ чинь сэтгэлээсээ үнэн голоосоо хийх нь зөв. Үгүй бол сонирхол буурдаг. Зүрх зориггүй болдог. Залхуу болдог. Хэн юу гэж хэлэх нь хамаагүй. Өөрийн хийх зүйлийг багахан ч гэсэн ахицтай байлгахийн тулд сэтгэл зүрхээ зориул. Жинхэнэ эр хүн бүхнийг чинь сэтгэлээсээ хийдэг. Айсандаа бишээ. Хэзээ хэрэггүй болж хаягдах бол гэж санаа зовсондоо ч биш. Чи хэрэгтэй бол үлдэнэ. Чи хэрэггүй бол арчигдана. Угаасаа механизм ингэж ажилладагийг мэддэг учраас нэг их санаа зовдоггүй юм.  Аливааг чин сэтгэлээсээ хийнэ гэдэг бол агуу ойлголт. Энэ бол агуу зүйл.

 

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

Эмзэгхэн дэлбээ

This WordPress.com site is the bee's knees

Delgeen.com

Бидний блог

Миний...

Бидний блог

The Weatherman

Бидний блог

Mонголчууд

Бидний блог

Free Writers' Club

Бидний блог

PEARL'S SPACE

НОМЫН УТГЫГ АРВАН ТОХОЙ ӨРГӨН ДЭЛГЭРҮҮЛЭХЭЭС ГАНЦ ТОХОЙ ГҮН МЭДЭХ НЬ ЧУХАЛ

Амьдрал гэгч...

Бидний блог

%d bloggers like this: