Дахиад үгүй


Өнөөдөр шинээр эхэлж буй энэ одор толинд хараад би өөрийгөө таньсангүй. Энэ би мөн гэж үү?  Хэдийг хүртэл ингэж амьдрах гээв. Тэгээд хэзээ энэ бүхнийг даван туулах гээд байгаа юм бэ? Энэ маш их хэцүү. Өөрийгөө өөрчилж. Өдрийн дотор өөр хүн болох үнэндээ хэцүү. Энэ яг торонд хашигдчихаад хаашаа ч гарч чадахгүй байгаа тэр мэдрэмж. Хэцүү хөндүүртэй, хөгийн мэдрэмж. Гэхдээ энэ мөчөөс эхлээд би бодож сэтгэхээ өөрчлөх хэрэгтэй. Энэ мөчөөс эхлээд би бүхнийг бодитоор харж, эргэцүүлэх шаардлагатай.

Өнөөдрийг хүртэл би чиний үлдээсэн шархыг сэтгэлдээ тээсээр. Юу гэж хэлэхээ мэдэхгүй. Юу ч гэж бодохоо мэдэхгүй амьдарч ирсэн. Гэтэл чи аль диван галавын үед намайг орхиод яваад өгсөн шүү дээ. Тэгсэн би гэдэг хүн чиний талаар одоог хүртэл өчигдөр болоод өнгөрсөн зүйл мэт бодож, сэтгэсээр. Хэдий мэдэж байгаа ч би хаанаас эхэлж, хэрхэн зөв замдаа орохоо мэдэхгүй олон өдрийг өнгөрөөж байна. Чи яваад өгсөн. Намайг мартаад арилсан.

Би энэ бүхнийг хэрхэн зөв голдиролруу нь оруулах вэ? Яаж өөрчлөх юм бэ? Битгий бод гэж хэлээд бодохгүй байж чадахгүйн. Миний оронд өөр нэгэн чиний гараас атгаад гудмаар алхахыг харах үнэхээр хэцүү. Хардах сэтгэл төрөөд тэр дороо энэ ертөнцөөс арилан устмаар санагдах болно. Би энэ мөчийг хүртэл чи минийх байх ёстой гэж бодож итгэсэн хэвээр байсан. Тэр итгэл харин оргүй хоосон зүйл байсныг ухаарч байх шиг. Чи яваад өгсөн. Намайг мартсан.

Энэ мөчөөс эхлээд би чамайг нэг өдөр эргээд ирнэ гэж хүлээн сууж чадахгүй. Энэ мөчөөс эхлээд чиний тухай өчигдөрхөн болсон юм шиг ярьж сэтгэхээ больно. Учир нь энд чи алга. Халуун дулаан үгс чинь алга. Хайртай гэж шивнэх уруул чинь алга. Хагацахгүй гэсэн амлалт чинь хүртэл алга. Үгүй гэдгийг мэдсээр байж хүлээсээр байдаг сэтгэл хэцүү. Дурсамж болгоод хайрцаглаад түгжих амаргүй. Гэвч би бүхнийг бодитоор харахгүй байж болохгүй. Яваад өгсөн гэдэгтэй чинь эвлэрхээс өөр боломж байхгүй. Чи аль дээр үед яваад намайг мартсан. Энэ мөчөөс эхлээд бодож сэтгэхээ хүртэл өөрчилье. Яг энэ мөчөөс л эхлээд үнэнтэй эвлэрч амьдаря.

 

 

2 Responses to Дахиад үгүй

  1. Рё says:

    Хайрлаж асан сэтгэл, оюун бодол, төрх… Өнгөрснөөс одоод аль хэдий нь жамаараа хувиран өөрчлөгдсөн. Нэгэнт хувирч үгүй болсон төлөв байдлыг, дурсамж энэ бүх хоосонг хайрласаар ахуйгаа ухаарав. Хожим уулзах бүрт сайн муу, ууртай, дөлгөөн, ухаалаг, өөдгүй гээд тухайн тохиол бүрт өөрчлөгдсөн түүнийг яг л буй чигээр нь хайрлачихаад холдохдоо дурсамж болох жамтай энэ бүх учирал зэрэглээ хэмээн ухаарах бүртээ хайраас чөлөөлөгдөх болов. Харин түүнийхээ үнэрийг л…

    Like

  2. munkh says:

    Энэ үед завгүй байх л хамгийн зөв эмчилгээ байх даа.

    Like

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

Эмзэгхэн дэлбээ

This WordPress.com site is the bee's knees

Delgeen.com

Бидний блог

Миний...

Бидний блог

The Weatherman

Бидний блог

Mонголчууд

Бидний блог

Free Writers' Club

Бидний блог

PEARL'S SPACE

НОМЫН УТГЫГ АРВАН ТОХОЙ ӨРГӨН ДЭЛГЭРҮҮЛЭХЭЭС ГАНЦ ТОХОЙ ГҮН МЭДЭХ НЬ ЧУХАЛ

Амьдрал гэгч...

Бидний блог

%d bloggers like this: