Завгүй


Очир огтлогчийн Ширлигийн тухай гэдэг хэсэг дээр завгүй ажилласаар байгаад эцэст нь амьдралаараа хохирсон нэгэн эмэгтэйн талаар гардаг. Тэр биеэ хайхралгүй ажилласаар эцэст нь биегүй болж хоцорсон байж. Үнэндээ энэ бүхэн амьдралд биелэлээ олох нь олонтаа. Солонгос явж хар ажил хийгээд мөнгө хураагаад ирсэн залуус ихэнхидээ дотор эрхтэн муудсан байдаг. Энэ нь нэг талаараа цаг уурын нөхцөл байдлаас хамаардаг байх магадлалтай. Учир нь Монгол хүн чийгтэй орчинд амьдарч чаддаггүй. Чийглэг уур амьсгалтай газар амьдардаг хүмүүсийн хувьд бол бидэн шиг хүйтэн шал, чийгтэй оронд унтлаа гээд бөөр өвдөж, нүүр ам нь хавддаггүй. Гэлээ гэхдээ гол асуудал нь мөнгөний боол болж бүхий л хүнд хүчир ажлыг нь хийснээс. Шөнө нойргүй хононо. Архи ууна. Тамхи татаж сууна. Ингээд эргэж ирэхдээ хөөрхөн хэдэн төгрөгтэй болсон боловч манай хүн эмчилгээндээ ихэнхи зүйлээ үрээд дуусах нь олонтаа.

Тийм боловч яалтай билээ. Хүн бүхэн баян цатгалан айлд төрж чадахгүй. Хүн бүрийг гэрлэхэд нь байр машин бэлэглэх хамаатан садан байхгүй. Хүн бүр их сургуульд сурах мөнгө төгрөгтэй байдаг юм биш. Амьдрал хүнийг. Нийгэм хүнийг ийм байдалд хүчээр оруулдаг. Ядуу тарчиг, өдрийн хоолоо зогоож амьдарсаар. Монгол мөрөөдөл байр, машинд хэзээ хүрэх вэ?  Маргааш мэдэхгүй. Нөгөөдөр мэдэхгүй. Өнөөдөр орлого олох юмуу бүү мэд. Ийм амьдрал утга учиртай байхуу?

Одоо чадалтай байгаа хүмүүс ихэнхидээ өмнөх үеийн төлсөн төлөөсийн хариуд хүчирхэг байгаа юм. Харин цөөн хэсэг нь өөрсдөө оролдож үзээд чадсан. Хөгжих хэрэгтэй. Өсч дэвших хэрэгтэй. Ирээдүйн төлөө одоо гаргаж байгаа золиос, зүгээр цагийг өнгөрөөж амьдарсан өдөр хоногуудаас ялгаатай. Маргааш амьдрахын тулд өнөөдөр өөрчилж байгаа юм. Маргааш хүн шиг амьдрахын тулд шүү дээ. Маргааш хэн нэгний гутлыг долоож суухгүйн төлөө. Маргааш гэдэг өдрийг гэгээтэй, гэрэлтэй байгахын тулд!

Үнэндээ энэ бүхэн хэцүү. Бие өвдвөл яах вэ? Ажилгүй суучихвал юу болох вэ? Сараас сарын хооронд амьдралаа авч явна. Өр шир тавин байж өөр зүйлийг оролдоод үзнэ. Амьдрал хүн бүрт эрх тэгш ханддаггүй. ажил ажил гэж зүтгэсээр эргээд хартал ижий чинь хүүгээ хүлээсээр үс нь цайсан байхыг харна. Дүү чинь шинэ өмд гуталгүй. Энэ жилүүдийн дараа өөрийгөө толинд хартал ядарсан царай. Урагш ахиагүй он жилүүд ард хоцорсон харагдана. Үнэндээ юуны төлөө өдий болтол зүтгэсэн юм бэ? Би гэр бүлдээ цаг зарцуулсан билүү? Яагаад юу ч өөрчлөгдөхгүй байна вэ?

Мацсаар нас явна. Бодсоор өдөр хоног өнгөрнө. Цаг хугацаа хэнийг ч хүлээхгүй. Заримын хувьд харин цаг хугацаа бол зугаа цэнгэл. Харин багын найз чинь үнэтэй машин уналаа гээд. Баян хүн тэнд үнэтэй хаус бариуллаа гээд. Болд төрийн соёрхолт боллоо гээд өөртөө гомдох хэрэг байхгүй. Өөрийн амьдралыг бусадтай жишээд яах юм бэ? Одоо ийм байна яадаг юм. Ирээдүйд гэхдээ яах юм мэдэхгүй. Тэглээ гээд яадаг юм. Оролдоод үзэх хэрэгтэй. Шархадсан чоно эргээд ноцохдоо илүү догшин. Амжилтанд хүрээгүй тамирчин амжилтаар цангадаг. Доороос доошоо унадаггүй юм гэдэг биз дээ. Өөрийн амьдралаар амьдар. Эсвэл амьдрах гэж явсаар дуус. Ухарна, бууж өгнө гэдэг сонголт угаасаа байхгүй.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

Эмзэгхэн дэлбээ

This WordPress.com site is the bee's knees

Delgeen.com

Бидний блог

Миний...

Бидний блог

The Weatherman

Бидний блог

Mонголчууд

Бидний блог

Free Writers' Club

Бидний блог

PEARL'S SPACE

НОМЫН УТГЫГ АРВАН ТОХОЙ ӨРГӨН ДЭЛГЭРҮҮЛЭХЭЭС ГАНЦ ТОХОЙ ГҮН МЭДЭХ НЬ ЧУХАЛ

Амьдрал гэгч...

Бидний блог

%d bloggers like this: