Хэрхэн яаж…


Аливаа ажлыг хийж гүйцэтгэхийн тулд эхлээд сэтгэлгээгээ өөрчлөх хэрэгтэй. Угаас болж бүтэхгүй боловуу гэсэн бодолтой эхэлнэ гэдэг бол сүйрлээ дуудаж байгаатай адил зүйл болно. Мэдээж хэрэг бүтэхгүй зүйлийг оролдоно гэдэг их хэцүү. Ялангуяа бусдын хийж бүтээж байгаагүй зүйлсийг хийнэ гэдэг бол их эрсдэлтэй. Энэ нь хангалттай хоол хүнсгүй хөлөг онгоцоор хөлгүй Далайд аялахтай адил. Харин бусад нэгэнт хийчихсэн зүйлийг яагаад хийж чадахгүй байдаг билээ? Бид Хятадуудыг их муулдаг ч гэсэн тэднээс авах зүйл их бий. Тэд эхлээд маш сайн хуулбарлаад дараа нь хэрхэн сайжруулахаа бодоцгоодог. Ингэснээр цаг хэмнэнэ. Яг адилхан зүйлийг шинээр хийнэ гэдэг тэгээд юу болох вэ?  

Тийм болохоор нэгэнт хийчихсэн зүйлийг хийх гэж оролдож байгаа бол сайн хуулбарлах гэдэг буруу зүйл биш. Үүний тулд эхлээд судалгаа явуулах хэрэгтэй. Хэрхэн яаж хийсэн бэ? Ямар боломжит арга замууд байна вэ? Ажиллагааны бүтцийг ажигла, үндсэн архитектурыг ойлго. Үүн дээрээ нэмээд чөлөөт сэтгэлгээтэй байх хэрэгтэй. Чөлөөт сэтгэлгээ бол амжилтын үндэс. Юунд ч баригдах хэрэггүй. Нэгэнт боломжуудыг мэдэж байгаа юм чинь хайрцаглагдах шаардлагагүй. Үүний дараа чухал зүйл бол төлөвлөгөө. Хийж буй зүйлийн дизайныг толгой дотроо бодож олоод цаасан дээр буулгавал тухайн ажил бүтэх магадлал өслөө гэсэн үг. Төлөвлөгөө гаргахын тулд юу хийх гэж байгаа билээ? Ямар нөхцөл шаардлага хангах ёстой вэ? Ямар загвартай байх вэ? Ямар арга замаар хүрэх вэ? Хичнээн хүн шаардлагатай вэ? Хэд хоногт дуусгах вэ? гэсэн үндсэн асуултуудад хариулт олоод төлөвлөгөө болгон боловсруулна.

Аливаа зүйлийг хийж амжуулж байгаа тухайн зүйлийг хурдан гүйцэтгэх ёстой. Үүний тулд төлөвлөгөө шахуу байх ёстой. Хурдан гэдэг нь яаруу, сандруу хий гэсэн үг биш. Залхууралгүйгээр зогсолтгүй хийхийг хэлж байгаа юм. Хэрвээ нэг хоёр удаа хойш нь тавиад эхэлбэл тэр зүйл яваандаа явцуурч, бүтэхгүй болж ч магадгүй. Тийм болохоор дайчин байх хэрэгтэй. Зогсолтгүйгээр хийх үедээ төлөвлөгөөгөө сайжруулаад явчихна их амархан.

Эцэст нь хамгийн хэцүү зүйл бол ямар ч зүйл яг төлөвлөгөөны дагуу 100% бүтэхгүй байх явдал. Төлөвлөгөө гаргаад ямар нэгэн зүйлийг хийж байгаа тохиолдолд заавал саад гарч ирдэг. Ямар нэг юм дутдаг. Ямар нэг зүйл орхигдсон байдаг. Энэ үед төлөвлөгөөндөө өөрчлөлт оруулаад юу болохгүй байгааг эргэн нягтлах нь зөв. Юу дутагдаж байна вэ? Мэдлэг дутагдсануу? Чадвар дутагдсануу? Дутагдсан зүйлийг хайж олоод эзэмшиж болно. Цөхрөлтгүй хайвал юуг ч олж болно. Юуг ч хийж болно. Гол нь тасралтгүй шаргуу байх хэрэгтэй.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

Эмзэгхэн дэлбээ

This WordPress.com site is the bee's knees

Delgeen.com

Бидний блог

Миний...

Бидний блог

The Weatherman

Бидний блог

Mонголчууд

Бидний блог

Free Writers' Club

Бидний блог

PEARL'S SPACE

НОМЫН УТГЫГ АРВАН ТОХОЙ ӨРГӨН ДЭЛГЭРҮҮЛЭХЭЭС ГАНЦ ТОХОЙ ГҮН МЭДЭХ НЬ ЧУХАЛ

Амьдрал гэгч...

Бидний блог

%d bloggers like this: