Анидча /Мөнх бус/


Будда нэгэн удаа Биккуст “Бүх зүйл” хэмээх ойлголтын учрыг таниулан хэлжээ.
– Би чамд “Бүх зүйл”-ийн учрыг нээж өгөмз. Хичээн чагнагтун! Бүх зүйл хэмээгч нь юу вэ?. Энэ бол нүд болоод түүнд үзэгдэгч юм бүхэн. Энэ бол чих болоод түүнд сонсогдогч чимээ бүхэн. Хамар болоод үнэртэгч бүхэн. Бие болоод хүртэгдэгч бүхэн. Оюун ухаан болоод санаа бодол бүхэн. Энэ бол “Бүх зүйл”.
– Тэгтэл хэн нэгэн “Энэ “Бүх зүйл” гээч чинь хангалттай биш байна. Ахиад өөр “Бүх зүйл” байхыг хүсч байна” гэж болох юм. Тэр хүн таны өчсөнөөс ангид, бас нэгэн “Бүх зүйл”-ийг бүтээж чадах болов уу?
– Асуугч бээр тэгэж чадна гэдэгтээ итгэж байж болох л юм. Гэхдээ тэр өгүүлснээс минь ангид “Бүх зүйл”-ийг хэзээ ч үзүүлж чадахгүй.

Хорвоо Дэлхий долгионоос бүтдэг гэдгийг Эрдэмтэд 20-р зуунд батлаж байв. Хамгийн жижгийн жижигд хүрээд ажиглан харвал бүх зүйл долгион болон оршин байна. Үүнийг 2500 жилийн тэртээ Будда хэлсэн байдаг билээ. Долгион үүсэн устдаг атом молекултай төстэй зүйл. Бидний харж буй ертөнц, би өөрөө хором мөч бүрт үүсэн устаж байдаг гэвэл ямар сонсогдож байна. Үнэндээ энэ тийм юм.

Ингээд цаашаа үргэлжлүүлэн бодсоор байвал хоосон чанарт хүрэх билээ. Хоосон гэдэг нь хоосон мөртлөө оргүй хоосон гэсэн үг биш. Хоосон чанарын сургаалыг энгийн бид ойлгоход хэцүү боловч зах зухаас нь харьцангуйн онолыг ойголж болдог шиг ойлгож мэдэж болно. Хэрвээ энэ ертөнц долгионоос бүрэлдэн тогтсон байгаа бол би бээр хором бүрт шинээр төрдөг гэсэн гаргалгаа гарч ирнэ. Долгион үүсч дахин устана алга болно. Ингэж бодвол хэдэн живаа удаа дахин шинээр төрсөн гэсэн үг болно.

Мэдээж хэрэг долгионоос бүрддэг юм бол би энэ ханыг нэвтлээд гарч болохнээ гэж бодож болох юм. Гэхдээ энэ бодит байдал дээр боломжгүй гэдгийг хэн хүнгүй хэлнэ. Тэгвэл долгион гэдэг чинь худлаа юм бишүү? Үүнийг ус гурван төлөвт оршдогоор тайлбарлаж болно. Ус агаарт хийн төлөвтэй. Газарт шингэн, хатуу гэсэн гурван төлөвийг агуулан оршиж байгаа юм чинь долгион янз бүрийн төлөвт хувирч орших боломжтой гэсэн үг.

Анидча юмс бүхэн хоосон төлөвт оршдог. Бодсон бодол, дурсамж, хүсэл, шунал анидча. Анидча уйтгар гуниг, баяр жаргал, хайр дурлал анидча. Уур хилэн хоосон чанартай. Үүсэн устаж байдаг. Үүнд авталгүй ажиглан өнгөрүүлэхийг жинхэнэ урлаг гэнэ. Анидча, Анидча, Анидча

Будда сургаальт үлгэр хайрлаж гэнэ:
Нэгэн хүн аян замдаа бартай таарч гэнэ. Бараас зугттал, бар араас нь нэхэв. Хүн ангалын ирмэгдээр ирээд, зэрлэг усан үзэмний модны үндэс барьж авч, доошоо үсэрч гэнэ. Бар түүнийг дээрээс нь ажиглан зогсов. Хүн доошоо хартал, ангалын ероолд өөр нэгэн бар түүнийг идэхээр хүлээж байж гэнэ.
Усан үзэмний үндэснээс дүүжлэгдээд л байж. Хартал, хар цагаан хоёр хулгана зүүгдсэн тэр үндсийг нь мэрээд эхлэж гэнэ.
Хүн хажуудхан нь ургах амтлаг гүзээлзгэнэ хараад, шуналтай нь аргаггуй нэг гараараа гүзээлзгэнэ, нөгөө гараараа усан үзэмнээс атга дүүрэн авав. Ямар сайхан амттай байсан гэж бодноо!

Тэгвэл юу үнэн гэж? Өнөөдөр, энд, энэ хором мөч үнэн. Mountain to Mountain. Thought after thought after thought. Үүнийг Зэн, Дао, Випашяна гэж нэрлэдэг. Одоо би амьд байна. Дараа нь мэдэхгүй. Бодол сэтгэлийг зогсоох гэж битгий оролд. Бодлын араас бодол залгана. Бодлыг эсэргүүцээд хэрэггүй. Бодол үгүй бол чи үгүй. Бодож байна гэдэг бодож байна гэсэн үг биш. Бодохгүй байна гэдэг бодохгүй байна гэсэн үг биш.

 

3 Responses to Анидча /Мөнх бус/

  1. hiGher says:

    Сайнуу? Бичсэн зүйлсийг маань уншдагт баярлалаа. Асуулт асуух юун буруу байх вэ. Юуны ч талаар асууж болно шүү. Чадахаараа хариулах болно. Юуны талаар бичсэн бэ гэхээр. Уурласан, Гомдсон, Сэтгэл санаагаар унасан, Цөхөрсөн ч бай энэ бүхэн хэзээ нэгэн цагт үгүй болдог. Хүн дандаа гомдсон, сэтгэл санаагаар унасан сэтгэлтэй байдаггүй шүү дээ. Сайн муу ээлжилж байдаг. Мөн сайн, муу дурсамжууд ч бүдгэрч холийн зүйл шиг санагддаг. Хэзээ нэгэн цагт мартагдаж бүдгэрч, өөр санаа сэтгэлээр солигдож байдаг юм чинь энэ бүхэнд хариу үйлдэл бага үзүүлж сурах хэрэгтэй талаар бичсэн юмаа.

    Like

    • Мөнхцэцэг says:

      Ммм..Нээрээ..өөрийн чинь бичсэн “Өвгөн тэнгис хоёр” -ын тэмдэглэлийг уншаад өнөөдөр хүүхдийн номын ордон орж тэр туужийг уншсан. 6 цагаас хаадаг болохоор яг талыг нь л уншаад орхисон. Тэр ер бусын өвөө шиг яаж тийм тэвчээртэй болно доо гэж бодож эхэлсэн. Нэг гайхсан хэсэг нь тэр том загас өвгөн хоёр хоёул өвдөж байсан мөртлөө өвөө яагаад илүүрхээд байгаан бол гэж бодсон шүү..өөрөө чинь энгийн тэнцвэртэй бас богинохон бичдэг байдал таалагдсан . Та блогоо бичсээр л байгаарай. Би өөрөөс чинь.суралцаж байгаа..

      Like

  2. Мөнхцэцэг says:

    Энэ магадгүй өөрт чинь харанхуй бүдүүлэг санагдаж магадгүй гэхдээ дээрхи санаагаа энгийнээр бүр энгийнээр тайлбарлаад өгөөч. Өөрийн чинь номын тэмдэглэлүүдийг уншиж хүн болж байгаа. Баярлалаа.

    Like

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

Эмзэгхэн дэлбээ

This WordPress.com site is the bee's knees

Delgeen.com

Бидний блог

Миний...

Бидний блог

The Weatherman

Бидний блог

Mонголчууд

Бидний блог

Free Writers' Club

Бидний блог

PEARL'S SPACE

НОМЫН УТГЫГ АРВАН ТОХОЙ ӨРГӨН ДЭЛГЭРҮҮЛЭХЭЭС ГАНЦ ТОХОЙ ГҮН МЭДЭХ НЬ ЧУХАЛ

Амьдрал гэгч...

Бидний блог

%d bloggers like this: