Cowboy Bebop /1998/


1563361-cowboy_bebop_cowboy_bebop_273587_1024_768 Хүн насан туршдаа ямар нэг зүйлээс суралцаж амьдардаг. Зарим зүйлсийн хариултыг зүгээр алхаж яваад, өглөө сэрээд шүдээ угаахдаа, орой унтахаар хэвтэж байхдаа олох жишээний. Зарим асуултын хариултыг энэхүү анимэ хариулах ч юм билүү?

Хүн бүхэл амьдралаа өөрийгөө батлан харуулах гэж өнгөрөөдөг. Үргэлж өрсөлдсөөр хамгийн шилдэг нь болохийн тулд хичээнэ. Нэгдүгээр байр гэж л байдаг. Хоёрдугаар байр бол зөвшөөрөх зүйл биш. За яахав гэдэг зүйл байдаггүй юм.  Уул овоо шиг том мөрөөдөл урдаа тавиад тийшээ насан туршдаа мацах болно. Дурсагдах гэж л тэр шүү дээ.

Бусдын нөмөр нөөлөг дор орших сонирхолтой хүн байхад эсрэгээрээ хүн бас байна. Өөрийн хүссэнээр амьдралаа гээд юу нь буруу байх билээ. Явахыг хүссэн нэгнийг явуулах нь зөв. Үүнээс гадна бусдын өмнөөс бүхий л шийдвэрийг гаргах буруу. Гол алдаа нь нэгэндээ итгэж бүх зүйлээ хуваалцаагүй хувиа хичээсэн зангаас болсон байж болно. Өөрийгөө л бодсон байна шүү дээ

Cowboy Bebop

“Нэгэн залуу анд явж байгаад хөлөө гэмтээжихэж гэнэ. Шархаа эмчлэх гэсэн боловч эмчилчих зүйл авч яваагүй юмсанж. Үүнээс болоод түүний хөлөөр халдвар тархаж үхэл ойртон ирж байв. Азаар түүнийг удаан тэсэхээргүй болсон байх үед онгоцтой аврагчид түүнийг олоод эмнэлэгрүү яаран авч явж байлаа. Энэ үед онгоцны цонхоор нарны гэрэлд цайран харагдах уулсыг ажин хэвтсэн тэрээр “Би чинь тэр зүг рүү л тэмүүлж байсан шүү дээ” гэж бодож байваа…
Эр хүн амьдарч байсан, амьд байсан гэдэг нотолгоогоо үхэлтэй нүүр тулах тэр мөчид хүртэл өнгөрсөн үеээсээ хайсаар л байдаг юм байна шүү дээ. Энэ түүхийг би үнэхээр үзэн яддаг.

Тэр цагт чи миний өмнөөс бүхий л шийдвэрийг гаргадаг байлаа. Чи үргэлж л ганцаараа шийдвэр гаргадаг байсан. Хэдий тийм боловч чиний гаргасан шийдвэрүүд үргэлж л зөв байдаг. Чамтай хамт өнгөрөөсөн тэр цаг хугацаанд би өөрийнхөөрөө юуг ч хийж байгаагүй. Миний хийх зүйл бол чиний гараас атгаад жаахан хүүхэд шиг, энэ хорвоод хэн нэгний туслалцаагүйгээр амьдарч чадахгүй өчүүхэн амьтан шиг байх байсан. Тэгээд л би өөрийн амьдралаар амьдрахаар шийдсэн. Өөрийн шийдвэрүүдийг гаргах гэж. Амьдралаа өөрөө зохиох гэж. Хэдийгээр энэхүү шийдвэрүүд маань аймшигтай том алдаа байж болох байлаа ч гэсэн би үүнийг л хүссэн юм.”

“Нэгэн цагт барын судалтай муур амьдардаг байлаа. Энэ муур сая удаа үхэн үрэгдэж, сая удаа дахин амилж байсан бөгөөд янз бүрийн эзэнтэй байсан боловч хэн түүний эзэн байх нь хамаагүй байж л дээ. Тэр муур үхлээс айдаггүй байв. Нэгэн өдөр тэр муурыг захирах эзэнгүй болж, тэр муур тэнэмэл муур болов . Ингэж нэг юм тэр муур эрх чөлөөтэй муур болон хувирсан юм. Ингэж явахдаа тэр нэгэн цагаан эм мууртай таарч л дээ. Тэд нэгэндээ ижилдэн дасч. Хамтдаа өдөр бүрийг жаргалтай өнгөрөөх болсон юм. Тэгээд сар, жил урсан өнгөрөн одсоор цагаан муур хөгширөөд, нас нь дуусч тэнгэрийн оронд очиж гэнэ. Барын судалтай муур түүнийгээ байхгүй болсоноос хойш сая удаа уйлсан юм. Уй гашуугаа дийлэлгүй тэр ч бас үхэж гэнэ. Урьд нь сая удаа эргэн амь орж байсан ч гэлээ. Энэ цагийг хүртэл амь ороогүй байсан юм. Одоо цаг нь иржээ. Тэр дахин энэ удаа амьдралд буцан ирж байна.”

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

Эмзэгхэн дэлбээ

This WordPress.com site is the bee's knees

Delgeen.com

Бидний блог

Миний...

Бидний блог

The Weatherman

Бидний блог

Mонголчууд

Бидний блог

Free Writers' Club

Бидний блог

PEARL'S SPACE

НОМЫН УТГЫГ АРВАН ТОХОЙ ӨРГӨН ДЭЛГЭРҮҮЛЭХЭЭС ГАНЦ ТОХОЙ ГҮН МЭДЭХ НЬ ЧУХАЛ

Амьдрал гэгч...

Бидний блог

%d bloggers like this: