Урьд би тэнэг байжээ


Урьд би тэнэг байж. Гайхамшиг тохиолдохыг хүлээн зурхай уншдаг байлаа. Тэр зүйл тохиолдохыг хүлээн өдөр хоногийг тоолон хүлээж суув. Тэр өдөр тэр цаг нь болоход харин гайхамшиг тохиолдсонгүй. Ямар хаашаа юм бэ? Уг нь гайхамшиг тохиолдоно гэж бодсон юмсан юу ч болсонгүй. Дараа нь дахиад нэг өдөр гайхамшиг тохиолдохыг хүлээв. Гайхамшиг тохиолдсонгүй. Гайхамшиг тохиолдохгүй байсан юм бол юунд нь тэгж залбирав даа.

Бурханд итгэхэд физик, түүхийн мэдлэг саад болдог гэдгийг сонсож байсануу? Энэ үнэхээр саад болдог. Дэлхийг бөөрөнхий гэж хэлсний төлөө, судар номонд мөргөөгүйн төлөө, эм хүн болж төрсний төлөө сүсэгтэн олон нэгнээ хөнөөж байсан түүх хэдэн арван боть болох байх. Хэт туйлшрал сайн зүйл авч ирдэггүй гэдгийг, уйлж гуйж мөргөөд аврагдаагүйг хэн ч батлаад өгч чадна. Бурхан хаана байна? Хязгааргүй үргэлжлэх орчлон ертөнц бурханы гараар биш физикийн хуулиар оршиж байгааг харахад, хаашаа ч дурандсан бурхан байхгүй байгааг батлаад өгөхийг хүссэн эрдэмтэд энэ Дэлхийгээр дүүрэн байна. Бүү эндүүрээрэй энд Бурхан байгаа байхгүйг ярих гэсэн юм бишээ. Шүтлэгт саад болдог талаар ярьж байна.

Орой бүхэн хоол идэхдээ хамтдаа залбирч, өдөр бүр ширдэг дэвсээд бурханд сөгдөн мөргөөд дараа нь хүнээс хулгай хийвэл нүгэлд тооцогдохуу? Эсвэл ганданд мөнгө төлж ном уншуулаад чиний амьдрал өөрчлөгддөг зүйлүү? Архи ууж яваад аваар осол гаргасан хүн буруугаа бурханд чихэхгүй биз дээ. Бүх зүйл учир шалтгаантай байдагт бурхан ер нь ямар хамаатай юм.

Бурхан минь надад байр машин өгөөч, эхнэр хүүхэд өгөөч, мөнгө төгрөг өгөөч, өгөөч өгөөч. Бурхан чинь бирд юмуу? Хадгаламж зээлийн хоршоосон билүү? Байр машин өгдөггүй бол Бурхан бишүү? Эхнэр хүүхэд өгөхгүй бол бурхан байхгүй юу? мөнгө төгрөг өгдөг бурхан хайж байгаа бол буруу бурханаа хайгаад байна. Сайн бодоод үз.

Урьд нь улс төрд тэнэг хүн байдаггүй. 25 хүрээд гэр бүл автоматаар зохиогдчихдог. Хүүхэд өөрөө төрж өсөөд нэг мэдэхэд хөгширдөг ертөнцөд амьдардаг байжээ. Эргээд бодоход энэ бүхэн зүүд байж. Одоо би хүн бүхэн алдаа гаргадаг гэдгийг мэдэх болсон. Тусламж гуйхад гараад ирдэг баатар. Хэцүү зүйл тохиолдоход тусладаг бурханы талаар бодохоо больсон. Угаас тийм зүйл амьдралд байдаггүй юм байна. Байдаг байж болох ч ганданд ном уншууллаа гээд чиний амьдрал сайхан болчихдог юм биш. Бурхан хайж байгаа бол зам мөрөө зассан нь дээр. Сүпер баатар хайж байгаа бол тэр баатраа бүтээсэн нь дээр.  Урьд би тэнэг байжээ.

 

 

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

Эмзэгхэн дэлбээ

This WordPress.com site is the bee's knees

Delgeen.com

Бидний блог

Миний...

Бидний блог

The Weatherman

Бидний блог

Mонголчууд

Бидний блог

Free Writers' Club

Бидний блог

PEARL'S SPACE

НОМЫН УТГЫГ АРВАН ТОХОЙ ӨРГӨН ДЭЛГЭРҮҮЛЭХЭЭС ГАНЦ ТОХОЙ ГҮН МЭДЭХ НЬ ЧУХАЛ

Амьдрал гэгч...

Бидний блог

%d bloggers like this: