Маргаашгүй


uZy8WzC Өнөөдөр хэрвээ миний амьдрах сүүлийн өдөр байвал юу хийх тухайгаа хэсэг бодов. Хэрвээ сүүлийн өдөр маань гэдгийг мэдвэл хэн нэгэнд хайртай гэдгээ хэлнэ. Банк дээрэмдэнэ. Сайхан бүсгүйтэй яриа өдөж болзохийг хичээнэ. Хүмүүст бүгдэд нь сайхан хандана. Бүх мөнгөө хүмүүст хандивлана гээд янз бүрийн санаанууд орж ирдэг юм байна. Өөр хүнээс асуувал бүр илүү олон санаа гарч ирэх байхдаа. Сүүлийн энэ богинохон өдрийг яажшуу өнгөрөөдөг юм билээ. Нэгэнт маргааш би байхгүй юм чинь хэнээс ч санаа зоволгүй юу ч хамаагүй хийж өнгөрөөж болох нь байна шүү дээ. Үүнийг л эрх чөлөө гэж хэлэх байхдаа. Тиймээ дураараа хэнээс ч юунаас ч баригдахгүй шувуу мэт дүүлэн нисэх нэгэн өдөр.

Дараа нь бодлоо. Хэрвээ энэ өдөр миний сүүлчийн өдөр юм бол би өглөө босоод унд бэлдээд ажилдаа явна. Очоод хуралд сууж хүмүүстэй санал бодлоо хуваалцаад өдрийн ажлаа үргэлжлүүлэн юуг сайжруулах тухай бодно. Ажил тараад гэртээ ирж хоол идчихээд ном уншиж байгаад унтана. Их энгийн байна уу?

Яагаад гэвэл энэ өдөр сүүлчийнх ч гэсэн өмнө нь өнгөрөөсөн олон өдөртэй адил нэгэн өдөр. Маргааш Дэлхий сүйрлээ гээд амьдралын хэв маягаа өөрчилж янз бүрийн үйлдэл гаргах юм гэнэ.  Үнэндээ амьдарч өнгөрүүлсэн энэ жилүүдэд надад банк дээрэмдэж, сайхан бүсгүйтэй яриа өдөж, хүнд хайртайгаа илчлэх боломж байгаагүй юм биш шүү дээ. Боломж үргэлж байсан байхад заавал сүүлийн өдөр янз бүрийн зүйл хийх гэж оролдох чинь яасан арга ядсан үйлдэл вэ дээ.

 

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

Эмзэгхэн дэлбээ

This WordPress.com site is the bee's knees

Delgeen.com

Бидний блог

Миний...

Бидний блог

The Weatherman

Бидний блог

Mонголчууд

Бидний блог

Free Writers' Club

Бидний блог

PEARL'S SPACE

НОМЫН УТГЫГ АРВАН ТОХОЙ ӨРГӨН ДЭЛГЭРҮҮЛЭХЭЭС ГАНЦ ТОХОЙ ГҮН МЭДЭХ НЬ ЧУХАЛ

Амьдрал гэгч...

Бидний блог

%d bloggers like this: