Морритой өнгөрүүлсэн мягмар гаригууд /Митч Албом/


51HvFa-Ih-L Нэг удаа шөнө гэнэт сэрээд би хэзээ нэгэн цагт үхнэ гэдгээ бодоод унтаж чадалгүй нойр хулжих шахаж билээ. Би чинь мөнх амьдарч чадахгүй шүү дээ. Би чинь мөнх амьдарч чадахгүй. Юу хийгээд байна даа. Цагийг хий дэмий өнгөрөөсөөр л. Энд өнгөрүүлсэн цаг хугацаа. Утасны дуудлага ч ирдэггүй өдөр хоногууд ар араасаа хөвөрсөөр. Нэгэн хэвийн амьдрал дунд өөрийгөө хуурсаар байтал нэг хоёр жил өнгөрсөөр байх юм. Нэг мэдэхэд чи өөрийн бичил ертөнцдөө хаан шиг амьдарч байгаагаа гэнэт ойлгох тэр мөчид нэг хүнтэй хаант улс байдаггүй юм байна гэдгийг ойлгодог.

Ер нь энэ байдлыг би өөрөө бий болгосон юм шүү дээ. Тийм боловч бусдад би байгаа гэдгээ мэдрүүлэхийг, өрөвдүүлж хайрлуулахыг бас хүснэ. Хэн нэгэнд хэрэгтэй байгаа гэдгээ мэдрүүлэхийг хичээнэ. Тэгээд өөрийгөө хуурч эхэлнэ. Би чинь энэ хорвоод хэрэгтэй хүн шүү дээ. Магадгүй 10 хоногоор холбоо сураггүй алга болчихвол надад дуудлага ирж би гэдэг хүн хэн нэгэнд хэрэгтэйгээ мэдрэх боловуу. Туршиж хүртэл үзсэн гээч. Үнэндээ тийм юм болоогүй. Намайг хүн бүхнээс холбоо сураггүй болоод эргээд ирэхэд санаж үхэх гэж байлаа чамайг гэж хэлсэнгүй. Хотын түгжрэл байгаагаараа. Микронд шахцалдах хүмүүс. Хаа нэг тийшээ яаран алхах олон танихгүй хүмүүс хөлхөлдсөөр. Тиймээ надтай надгүй энэ Дэлхий эргэсээр байх юм байна гэдгийг би ойлгож авлаа.

Харин Морригийн тухайд байдал эсрэгээрээ гэж хэлэх байна. Тэр 70 гарсан үхэх өдрөө хүлээж суугаа өвгөн аз жаргалтай амьдардаг. Өвчнөөс болоод өдөр ирэх бүрийд бие нь мэдээгүй болж нэг нартай өдөр өвчин түүнийг авч одох болно. Морри хөдөлж явж чадахаа болисон. Хүний тусламжгүй бие засаж чадахгүй. Хүсэвч кинонд явж, Бүжиглэж, аялж чадахгүй. Тийм хирнээ тэр өөрийгөө аз жаргалтайд тооцдог. Яагаад тэр аз жаргалтай байдаг билээ? Түүнд нас үлдээгүй гэдгийг ойлгох хэрэгтэй. Судалгаагаар хүн хэзээ үхэхээ мэдэх үедээ эхний үе ихээхэн гашуудаж байгаад яваандаа дасч эрүүл байснаасаа илүү тайван амьдардаг болдог гэнэ. Тэгэхээр Морри хөгшний нууц энэ юм биш байгаа даа?

Нэг үлгэр ярьж өгье. Буддаг амьд байх үед нэгэн хаант улсын хаан, хатан хоёр амьдардаг байж. Тэд Буддаг дагаж түүний заасан бясалгалыг туйлын сайн бясалгадаг байсан гэдэг. Нэгэн өглөө Хатан нь сэрээд нөхөртөө нэгэн зүүд зүүдлэсэнээ ярьж өгч гэнэ. Би өчигдөр их сонин зүүд зүүдэллээ. Юу гээч. Би өөртөө л хамгийн их хайртай юм байна гэдгээ олж мэдлээ гэж гэнэ. Хариуд нь Хаан нөхөр нь түүнд би ч бас адилхан зүүд зүүдэлсэн. Тэр зүүдэндээ би ч бас өөртөө л хамгийн их хайртай юм байна гэдгээ мэдлээ гэсэн гэдэг.

Морригийн хувьд бол үүнийг ойлгодог байсан юм шиг санагдсан. Хүн өөртөө хамгийн их хайртай учраас бусдаас хайр хүсч. Бусдаар өөрийгөө өрөвдүүлж. Бусдад зовлонгоо ярьж нимгэлэхийг хүснэ. Үүнийг Морри ойлгож бусдыг хүндэлдэг байжээ. Хэдийгээр өөрөө бүхнээ алдаж өдөр хоногоор үхэлтэй тэмцэлдэж байвч Морри бусдыг сонсож. Тэдний зовлонг нимгэлхийг хичээсээр байв. Морригийн хувьд аз жаргал гэдэг бол бусдын зовлонг мартуулж амьдралаа бага хэмжээгээр ч болов өөрчилхөд нь туслах явдал юм.

Эцэст нь хэлэхэд Морригоос хүмүүс бидэнд хэлж сургахийг хүссэн амьдралын утга учир, аз жаргал, хайр, гэр бүл, үхэл зэрэг мөнхийн сэдвүүдийг тухайд номноос дэлгэрэнгүй уншвал зохимжтой санагдаж байна.

 

4 Responses to Морритой өнгөрүүлсэн мягмар гаригууд /Митч Албом/

  1. hiGher says:

    Тиймээ бүгд байгаа.

    Like

  2. enkhuush says:

    hooh yostoi ih bayrlalaa. tanii unshsan nomuudiig unshiy gewel bvgd bgaa yu. Yostoi ih bayrlalaa

    Like

  3. enkhuush says:

    ene angli hel deer nom yumuu? orchuulagdsan nom yum bol uu

    Like

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

Эмзэгхэн дэлбээ

This WordPress.com site is the bee's knees

Delgeen.com

Бидний блог

Миний...

Бидний блог

The Weatherman

Бидний блог

Mонголчууд

Бидний блог

Free Writers' Club

Бидний блог

PEARL'S SPACE

НОМЫН УТГЫГ АРВАН ТОХОЙ ӨРГӨН ДЭЛГЭРҮҮЛЭХЭЭС ГАНЦ ТОХОЙ ГҮН МЭДЭХ НЬ ЧУХАЛ

Амьдрал гэгч...

Бидний блог

%d bloggers like this: