Intouchables /2011/


220px-The_Intouchables Нэг газар ажлын ярилцлага болж байна гэнэ. Ямар ажил вэ гэвэл тэргэнцэртэй хөгшин эрийг асрах. Анкет бөглөсөн хүмүүс нь мэргэжлийн түвшинд бэлтгэгдсэн. Хүн асрах тал дээр туршлагатай. Бүр зарим нь дуртай аж. Зарим нь бүр иймэрхүү хүмүүсийг өрөвддөг төдийгүй тэдний амьдралын гунигийг хуваалцаж хамтдаа гутрах сонирхолтой байна гэнэ шүү. Тэдний дунд зураг дээр харагдах өнгөт арьст залуу дарааллаа хүлээж ядан суух юм. Хүлээж ядаад очерь дайрч саваагүйтсэнийг энд онцлох нь зүйн хэрэг.

Ярилцлага хийж буй өрөөнд мань хүн яваад ортол тэргэнцэртэй нас тогтсон эр. Үзэсгэлэнтэй бүсгүй хоёр байв. Өнгөт арьст залуу маань тэдэнд явдал учраа тайлбарлаад. Намайг ямар нэг шалтгаанаар тэнцээгүй гээд гарын үсэгээ зурчих хөгшин эр минь. Би жоохон яаруу сандруу явна. Намайг энэ ажилд тохирох боловч ямар нэг шалтгаанаар энэ ажилд тэнцэхгүйн гэдгийг эвтэйхэн бичээрэй нөхөр минь гээд л гудамжны яриагаар ярингаа хажуу дахь туслах бүсгүйд сээтэн хаяаад амжив.

Олон хүнтэй ярилцаад залхаад байсан мань нас тогтсон тэргэнцэр дээр амьдардаг эр маань түүнийг хараад сэргэх шиг болов. Тэгээд хар залууг түр азнахыг хүсээд маргааш хүрээд ир гарын үсэг зураад өгье гэдэг юм байна. Хар залуу маань ч за ойлголоо хуурахгүй биз дээ гээд яваад өгөв.

Өнгөт арьст залууг маань Дрисс гэдэг. Дэлгүүр дээрэмдэж байгаад баригдаж хагас жил аавын хаалга татаад ирээд буйн энэ. Даруу төлөв залуу бишээ. Хэлэх гэснээ шударга хэлдэг. Гол нь шударга залуу. Гэртээ буцаж ирэхдээ ажилгүйдлийн тэтгэмж авч тэр мөнгөөрөө гэртээ тус хүргэх гэсэн энгийн л залуу.

Дрисс-г эргээд ирэхэд дасч сурсан бор амьдрал нь угтах аж. Ээж нь хэд хэдэн ээлжинд давхар ажиллаж гэр бүлээ тэжээдэг. Ийн хүлээн орой болтол гэртээ сууваа. Эх нь ирээд чи хагас жил хэл сураггүй алга болдог нөхөр чамтай одоо тооцоо байхгүй мөр мөрөө хөөе гэнэ. Дрисс ээждээ гомдон гудамжинд андуудтайгаа яриа өрнүүлэн суув. Найзууд ч нэг нэгээрээ гэрийн зүг харисаар нэгэн найзтайгаа сууж байгаад утгагүй амьдарч байгаа талаараа хэсэг бодов. Тиймээ түүний амьдралд ирээдүй байсангүй. Хөөрхий хаягдсан залуу. Маргааш гэдэг өдөр түүний хувьд хар дарсан зүүд болон хувираад буйн энэ билээ. Гэхдээ яг бүх зүйл дуусаагүй байгаа. Хөгшин эрээр гарын үсэг зуруулахад ажилгүйдлийн тэтгэмж аваад өнөө маргаашаа хэсэг өнгөрөөж болно. Арай ч бүх зүйл дуусчихаагүй байна

Тэргэнцэртэй хөгшин эрийг Филипп гэдэг. Их хөрөнгө чинээтэй эр. Гол асуудал нь тахир дутуу болсон явдал. Уг нь эрсдэл хийх дуртай. Янз бүрийн экстрем спортоор хичээллэдэг. Мөн сэтгэлийн хаттай. Эхнэртээ хайртай байсан юм гэнэлээ. Даанч муу эхнэр нь хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн аж. Эхнэр нь хүнд өвчтэй болоход хэдэн жилийн турш түүнийгээ асарч байсныг бодоход халамжтай, тэвчээртэй эр хүн шиг санагдана. Түүнчлэн Филипп өндөр боловсролтой. Сонгодог хөгжим сонсдог. Уран зураг цуглуулна. Сайн зурганд боломжийн үнэ санал болгоход бэлэн хөрөнгөтэй ч эр. Мөн түүний гэрийн гадаа байрлах үнэтэй машинууд энд дурдагдах хэрэгтэй. Харин түүний тэргэнцэр дээр суух болсон шалтгаан нь тэрээр экстрем спорт сонирхдог байснаас болсон гэнэ.

Ярилцлагын маргааш өглөө Дрисс Филипп дээр гарын үсгээ зуруулахаар ирэв. Тэгсэн юу болсон гэж бодож байна. Нөгөө баян тансаг харшид хаан шиг суудаг Филипп чинь үзэшгүй муу амьдралтай. Мэдлэг боловсрол байхгүй Дриссд ажил санал болгодог юм байна. Яалаа гэнээ? Ажил санал болгохоор барахгүй боломжийн цалин амлаж байна гэнэ. Яалаа гэнээ? Дрисс чинь бүр шилтгээнд заларч тусдаа өрөөнд ван шиг амьдрах юм гэнэ энэ өөдгүй амьтан. Яалаа гэнээ? Түүгээрч барахгүй гэрийн гадаа нь байрлах машин тэргийг нь дураараа унаад хотоор зугаалах зүрх зоригтой хүн байх нь…

Филиппт энэ мэдлэг боловсролгүй залуу яагаад таалагдсан бэ? Эсрэгээрээ Дрисс явж чадахаа байсан энэ хөгшин эрийн юунд нь итгэсэн хэрэг вэ? Хүн нэгнийхээ дутууг нөхөж амьдардаг гэдэг чинь энэ шүү дээ. Филиппт өөрийг нь бөөцийлж хөөрхийлэх хүний хэрэг байгаагүй. Тэр амьдралаа өөрөө босгосон хүн. Тэр тэмцэгч. Тэр бууж өгөх дургүй хүн. Тийм байтал тэргэнцэр түүний энэ занг үгүй хийж хөөрхийлэлтэй амьтан болгох юм болж байна уу? Үгүй.

Дрисс-н тухайд бол түүний сүүлийн боломж магадгүй Филипп байсан байж болно. Гэхдээ Дрисс үүнийг боломж гэж харсан, хараагүй байж болно. Дрисст өөртэй нь хүн шиг харьцах итгэлтэй нэгэн хэрэгтэй байсан. Түүнийг ойлгож байгаа байдлыг нь хүлээн зөвшөөрч түүнд боломж олгох нэгнийг хүлээж байсан ч юмуу. Амьдралдаа зөв зүйлийг чи хийж чадна шүү гэдэг итгэлийг Филипп түүнд төрүүлсэн. Харин Филиппт дутагдаж байсан ургамалтай биш хүнтэй харьцаж байгаа шүү чи нөхөр минь. Чи хүн шүү. Чи хаа нэгтээ мартагдчихсан элс шороо биш шүү гэдгийг Дрисс мэдрүүлсэн. Юу ч байлаа гэсэн. Тэд нэгнээ олж авсан юм. Нөхөрлөлийн үнэ цэнэ нэгнийхээ дутууг нөхөж нэгнээ сэтгэл, урмын үгсээр тэтгэхэд оршдог ч байж болох.

6 Responses to Intouchables /2011/

  1. udwal says:

    Uneheer gaihaltai kino, sain ch oilgoj shan ch bichsen bna, Ene blogiig hutulj bgaa huniig uuriin erhgui bishirlee. Ih medremjtei hun ymaa. Mundag ym

    Like

  2. munkh says:

    Дөрвөн мөч нь мэдээгүй хүнийг хаанаас олж болох вэ? орхисон газраасаа гэдэг л гоё үг шүү.

    Like

  3. star says:

    Hey ene blogiig hutuldug zaluu holbogdox tsahim email-ee uguuch. Yu geheer 2 uulaa yag chatsuu yum bna bas ijilhen mergejiltei yum bna. Bi gadaadad surdag yumaa. Harui medegdeerei.

    Like

  4. Рё says:

    Хамгийн түрүүнд What dream may come кино санаанд буусан шиг санагдаж байна. Forrest Gump , Spirited Away, Leon мэдээж Inception гээд л зөндөө кинонд дуртай. Гэхдээ киноны үйл явдлыг нь нэг их санах гээд хичээдэггүй мартагначихаад дахиад үзэхэд өмнө анзаараагүй зүйлсийг олж хараад гайхшрах бас л дуртай.

    Like

  5. hiGher says:

    Өөр ямар кинонд дуртай вэ?

    Like

  6. Рё says:

    Дрисс Флипп-н уйтгартай төрсөн өдрийг хөгжөөж, зураг зурж, туслахд нь сээтэн хаяж байгаа нь дэндүү шулуухан бас цайлган.
    Надад Флипп Дали-н Tattoo зургийг үзэж буй хэсэг машид таалагддаг

    Like

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

Эмзэгхэн дэлбээ

This WordPress.com site is the bee's knees

Delgeen.com

Бидний блог

Миний...

Бидний блог

The Weatherman

Бидний блог

Mонголчууд

Бидний блог

Free Writers' Club

Бидний блог

PEARL'S SPACE

НОМЫН УТГЫГ АРВАН ТОХОЙ ӨРГӨН ДЭЛГЭРҮҮЛЭХЭЭС ГАНЦ ТОХОЙ ГҮН МЭДЭХ НЬ ЧУХАЛ

Амьдрал гэгч...

Бидний блог

%d bloggers like this: