4 биш 4 /С. Анударь/


Урьд нь ийм сонирхолтой зохиол уншиж үзээгүй юм байна. Эх адаггүй. Найруулга гэж авах юмгүй. Яг л галзуу хүний өдрийн тэмдэглэл гэсэн үг. Гэвч нэг зүйлийг хэлэх хэрэгтэй. Дуустал нь уншсан шүү. Бүр нэг дор уншсан. Тийм олон хуудастай биш байсан л даа. Юу гэж хэлмээр юм бэ дээ. Найруулга муутай бичсэн зүйлийг уншихаар нойр хүрээд. Зогсмоор санагдаад байдаг юм. Тэгж байгаад алдааг нь харахгүйг хичээж өөрийгөө хүчилнэ. Энэ зохиолд бол найруулга бичилт гээд бүх зүйл нь сонгодогуудын дэргэд ундуй сундуй боловч зогсолтгүй. Өөр зүйл бодолгүй уншиж дуусгасан гэж бодхоор нэг юм байгаад байгаа юм. Юу гэдгийг нь хэлж мэдэхгүй

Ухаантай, ухаангүй 2 хүн адилхан л тэнэг зүйл боддог. Гол ялгаа нь ухаантай нь түүнийгээ хэлдэггүйд байдаг юмаа гэж. Энэ зохиолын тухайд бол мэдрэмжээ тэр чигээр нь илэрхийлсэн харагдана. Дэс дараалалгүйгээр чанга хөгжим тавьж байгаад. Трансийн байдалд орно гэдэг дээ. Яг ийм нөхцөлд орж байгаад бичсэн санагдаж байна. Уншиж байх явцад бүр дотор муухайрсныг хэлэх хэрэгтэй. Хүнд металл хөгжим. Тамхины ишнүүд энд тэнд. Өчигдөрхөн эсвэл өнөөдөр бас үргэлжилж байгаа архидалт. Тиймэрхүү орон зайд нэг өрөөн дотор ганцаараа хөлчүү дээрээс нь чанга хөгжим нүргэлнэ. Бичээчийн хувьд сэтгэл санаа нэг сайхан болно. Тэгээд бүхнийг сайхан гэж бодно. Дараа нь мэдрэмж өөрчлөгдөнө. Бүх зүйл новш. Худал хуурмаг. Энэ амьдрал тэр чигтээ новш. Хэсэг хугацааны дараа хайр сэтгэл санаанд орно. Зарим нэг ухаантай үгс.

Сайн эсвэл муу зүйл гэж үнэндээ байхгүй. Та нарын яриад байгаа сайхан ертөнц чинь үнэндээ ялзарсан сөнөж байгаа ертөнц. Миний ертөнц бас адилхан сөнөж байгаа ертөнц. Чи үнэндээ аз жаргалтай байна гэж өөртөө итгүүлснээс биш аз жаргалтай байна гэж бодож байгаа тэр бодол чинь худал хуурмаг. Ер нь бүх юм худлаа.

Надаас өөр амьдрал гэж байдаг бодохоор төсөөлөгдөхгүй юм. Би амьдарч байгаа болхоор өөрийн ертөнцийг мэдэж байна. Харин чиний ертөнц байдаг гэхээр төсөөлөгдөхгүй юм. Чи дотроо юу боддог бол. Чи адилхан толгойдоо холион бантантай юу. Өөрийгөө хуурдагуу. Яг над шиг амьдардаг. Яг над шиг боддог. Яг над шиг ганцаарддаг байхдаа чиний ертөнц.

Зоригтой байна гэдэг айдаггүй гэсэн үг биш. Айдас үргэлж оршдог. Ганцаардахад. Гадуур алхахад. Хэн нэгнийг өмөөрч хамгаалахад. Аврахыг хүсэхэд. Алахыг хүсэхэд хүртэл айдас байдаг. Айдасгүй зүйл байхгүй. Өглөө гэрээсээ гарахад хүртэл айдас оршин байна. Тийм учраас үүнд бэлтгэх нь чухал. Жишээ нь. Хэрвээ чи гэртээ харихад байшин чинь байхгүй байхад бэлэн байх ёстой. Өглөө ирэхэд ажил чинь байхгүй болсон байна гэдэгт хүртэл бэлдэх хэрэгтэй. Усанд шумбахдаа хүртэл живж магадгүй учир амьсгаагаа аль болох гүнзгий ав. Бүх зүйлд өөрийгөө бэлэн  байлга.

Архи, хүүхэн хоёр юугаараа адилхан гэдгийг мэдэхүү. Хоёулаа цаг зуурын зүйл. Архи 4 цаг. Хүүхэн 30 минут. Архи гарсаны дараа толгой өвдөж дотор муухайрна. Хүүхэнтэй учраад 30 минутын дараа нойтон муухай санагдана.

16 Responses to 4 биш 4 /С. Анударь/

  1. Bolorhon says:

    Анудар*

    Like

  2. Tee says:

    Өөрт олдсон хэдэн өгүүллэгийг нь уншихад яг л нээрэнгээсээ дотор эвгүйрхээд давчдаад явчих юм. Яг уншаад ирэхлээр нэг л эвгүй. Гэхдээ л хэзээ ч уншихаа зогсоомооргүй юм шиг. Энэ номыг хаанаас яг ямар аргаар олж болох талаар хэлж өгөх хүн байна уу?

    Like

  3. soyombo says:

    24 настай байсан. Албан ёсоор амиа хоролсон. гэхдээ но- той

    Like

  4. Od Azjargal says:

    Уг зохиолч амиа хорлосон 32 насандаа … Гэж сонссон . Анударь : ” Амьдарсан, сайхан байсан. Болоо. Тэгээд тэгээд надад энд таалагдаж байсан. “

    Like

  5. hiGher says:

    Сонирхолтой санагдаад байгаа. Уншмаар байвал авч болно шүү.

    Like

  6. Рё says:

    Үгүй. Гэхдээ сонирхол төрчихлөө…

    Like

  7. hiGher says:

    Одоо харин Морритой өнгөрүүлсэн мягмар гаригууд гэдэг номыг уншиж байгаа. Уншиж байсануу?

    Like

  8. hiGher says:

    Хэсч яваад номыг нь олсон юмаа. Тэгээд нэр нь сонирхолтой юм шиг санагдаад. 4 биш 4 гэхээр сонирхолтойч юм шиг. 2 2 6 гэдэг шиг. Зохиолч нь эмэгтэй нэртэй гэж байгаа бас хэхэ.

    Like

  9. Рё says:

    Миний бодлоор айдас түүнийг давах хүчний тухайд Ан Сан Су Чи
    “I was a prisoner, but i always felt free. Because i was’t frightened. So for me real freedom is freedom from fear” гээд энгийн мөртөө товч,тодорхой хэлсэн мэт санагддаг

    Like

    • hiGher says:

      Нээрээ дотор эвгүй болсоон. Тэр үед юу ууж байснаасаа болсонуу яасан. Уншаад байсан чинь дотор эвгүйрээд байсан. Хамгийн сонирхолтой нь би уншиж байхдаа юу ч бодоогүйд л байна даа хэхэ

      Like

      • Рё says:

        Харин би хэд хэдэн дүрүүдийг нь дагаад нэг платформоос нөгөөд шилжиж явсан. Зүүдлээд байна уу даа гэж бодсон шүү. Хэрэгт дурлаад асуухад ямар тохиолоор 4биш4 -г уншчихав?

        Like

  10. Рё says:

    Уншиж эхлэх төдийд л зүрх лүг хийгээд л зогсчих шиг, агаар өтөгрөөд цээж дараад хэсэг хугацаанд амьсгал үгүй болж ямар нэг аварга зүйлд юу юугүй няцлуулах гэж буй мэт…

    Like

    • hiGher says:

      Наад мэдрэмж чинь харин сонин юм байна шүү. Үнэхээр тэгж санагдсануу?

      Like

      • Рё says:

        Тийм. Цэг. таслал, эх адаггүй тэгсэн атлаа уншихаа зогсчихож чадахгүй. Өрнөл дунд нь орчихоод гарч чадахгүй байсан болоод тэр байх. Нэг удаа л уншсан дахиад үгүй… Дотор эвгүйрэх мэдрэмж сонирхолтой юм?

        Like

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

Эмзэгхэн дэлбээ

This WordPress.com site is the bee's knees

Delgeen.com

Бидний блог

Миний...

Бидний блог

The Weatherman

Бидний блог

Mонголчууд

Бидний блог

Free Writers' Club

Бидний блог

PEARL'S SPACE

НОМЫН УТГЫГ АРВАН ТОХОЙ ӨРГӨН ДЭЛГЭРҮҮЛЭХЭЭС ГАНЦ ТОХОЙ ГҮН МЭДЭХ НЬ ЧУХАЛ

Амьдрал гэгч...

Бидний блог

%d bloggers like this: