Wireless утасгүй сүлжээ /Wi-Fi/


wifi63 21-р зуунд амьдарч буй хэн бүхэн интернэтэд тодорхой хэмжээгээр орж хэрэглэж бусадтай санал бодлоо солилцдог. Одоо үед интернэтрүү компьютер, утас, зурагт гээд төрөл бүрийн зүйлээр холбогддог болсон цаг. Энэ бүхэн мэдээж утасгүй интернэттэй салшгүй холбоотой зүйл билээ. Нэгэн үе айлууд гэр дотроо утас хөврүүлэн өрөөнөөс өрөөнд компьютерээ зөөдөг байсан бол утасгүй сүлжээний тусламжтайгаар гэрийнхээ хаана ч зөөгөөд явж байх боломжтой болсон. Юм хөгжинө гэж сайхан.

Энд яригдах утасгүй сүлжээ нь 802.11 a/b/g/n технологид хамааралтай гэдгийг анхаарах хэрэгтэй. 3G буюу утасны сүлжээ нь энэхүү технологиос тусдаа зүйл. Зөвхөн утасны оператор компаниуд өөрсдийн долгионыг ашиглан интернэтийг түгээдэг. Мэдээж хэрэг 3G ашиглах нь давуу боловч өртөг ихтэй байдаг.

Wireless 2.4hz, 5hz

802.11 стандартын утасгүй сүлжээ нь 2.4hz, 5hz гэсэн 2 үндсэн зурвасын өргөнд харьяалагддаг. 2.4hz зурвас нь Indoor /гэр дотор/ хэрэглэгддэг. Учир нь 2.4hz сүлжээнд долгионы дифракц буюу давхцал үүсэх боломж ихтэй байдаг. Долгионы давхцлын тухайд бол 2.4hz 13 сувагтай байна. Энэ дотроо 1,6,11 гэсэн сувгууд л хоорондоо давхцдаггүй тийм учраас гадаа талбайд ашиглах бололцоо бага юм. Доор байгаа зураг дээр давтамжийг харууллаа

140685-spectrumbandoverlap_original

Дифракц буюу долгионы давхцал үүссэн үед утасгүй интернэтийн сүлжээ цацаж байгаа төхөөрөмжүүдийн долгионууд харилцан нэгнээ гэмтээснээр мэдээлэл алдагдах, явуулж байгаа мэдээлэл удаашрах зэрэг сөрөг үр дагавар үүснэ. Ийм учраас 2.4ghz долгионы Indoor хэрэглэдэг. Одоо бидний ашигладаг гэрийн рүтэр, Access point зэрэг төхөөрөмжүүд нь 2.4ghz давтамжаар ажиллана. Мөн гэр дотор хэрэглэдэг бас нэг шалтгаан нь бага долгион дамжуулдагтай холбоотой зүйл юм. Учир нь 5ghz долгионтой хэт ойр байх нь хүнд сөрөг нөлөөтэй гэж үздэг.

5ghz зурвасын өргөн нь суваг ихтэй. Дифракц үүсэх магадлал бага учраас Outdoor /гадаа/ хэрэглэгддэг. Улс орноос шалтгаалан аль долгионыг ямар газар хэрэглэх вэ гэдгээ зөвшөөрлөөр шийдвэрлэдэг. Манайд ч мөн адил долгионы давтамж хуульчлагдсан байх бөгөөд эдгээрийг Харилцаа холбооны газраас зөвшөөрөл авсаны үндсэн дээр аль давтамжийг хаана хэрэглэхээ шийддэг.

Антенны төрөл

Антенны төрлүүд Point to Point, Omni, Sector гэж дотроо хуваагдана. Point to Point нь хол зайд буюу 5км-ээс дээш зайд 2 антенныг хооронд нь холбоход хэрэглэдэг. Point to Point сүлжээг үүсгэхийн тулд цацагч хүлээн авач антеннууд нэгнээ харсан байх гэсэн үндсэн шаардлага тавигддаг. Omni төрлийн антеннууд нь 360 градуст сүлжээ цацах зориулалттай. Гэрт хэрэглэгддэг жижиг төрлийн рүтэрүүд Omni антентай байдаг. Mesh төрлийн антеннууд нь 60, 90, 120 градусын секторт сүлжээг цацах зориулалттай байдаг.

Антенн суурилуулахдаа анхаарах зүйлс

Антенн суурилуулахынхаа өмнө заавал тухайн газар очиж хэмжилт хийх шаардлагатай. Хэмжилт хийнэ гэдэг маань тухайн газарт ямар төрлийн долгион явж байгааг эхлээд судална гэсэн үг. Үүний тулд зарим нэг Tool-ийг нөүт бүүк дээр суулган хэрэглэж болно. Мөн зориулалтын багаж байдаг ба энэхүү багажаараа ямар долгион явж байгаа болоод ямар суваг дээр антеннаа тааруулахаа сонгоно. Энэ нь дифракц буюу долгионы давхцал үүсгэж бусдын сүлжээг доголдуулахаас сэргийлж буй үйлдэл юм. Үүнээс гадна антеннаа худалдаж авахийн өмнө ямар төрлийн холболт хийх гэж буйгаасаа шалтгаалж ямар төрлийн антенн сонгох вэ гэдгээ шийдэх нь зүйтэй. Хэрвээ амины хэрэгцээнд хэрэглэх гэж байгаа бол ихэнхдээ Point to Point төрлийг сонгох нь хямд байдаг. Үйлчилгээ явуулах гэж байгаа бол Sector загварыг сонгох нь сайн сонголт болдог. Учир нь Omni төрлийн антенн 360градус цацдаг боловч ойр зайд цацхаас гадна олон хэрэглэгч холбогдох үед ачааллаа дийлэхгүй байх тохиолдол гарах нь элбэг.

 

 

 

 

 

 

 

 

One Response to Wireless утасгүй сүлжээ /Wi-Fi/

  1. bazarkhan says:

    Сайхан мэдээлэллүүд байна баярлалаа. IT инженер сүлжээний мэргэжилтэй холбоотой бүх мэдээлэл их чухал байна.Баярлалаа

    Like

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

Эмзэгхэн дэлбээ

This WordPress.com site is the bee's knees

Delgeen.com

Бидний блог

Миний...

Бидний блог

The Weatherman

Бидний блог

Mонголчууд

Бидний блог

Free Writers' Club

Бидний блог

PEARL'S SPACE

НОМЫН УТГЫГ АРВАН ТОХОЙ ӨРГӨН ДЭЛГЭРҮҮЛЭХЭЭС ГАНЦ ТОХОЙ ГҮН МЭДЭХ НЬ ЧУХАЛ

Амьдрал гэгч...

Бидний блог

%d bloggers like this: