Миний тухайд


3707187124_546942ec87  Өдгөө миний бие 26 настай. Ажил мэргэжлийн гараагаа ундааны цехэд шил угаагч, барилгын туслах, эх бэлтгэгч, машин угаагч зэрэг зүйлсийг хийн эхэлж байлаа. Электроник инженер, График дезайнер мэргэжилтэй боловч Системийн Администратороор ажилладаг. Интернэт, Линукс, Сүлжээний ахисан түвшний мэдлэгтэй. Программ бичих тухайд мэдэх зүйл бага. Жазз, Блюз хөгжим сонсох дуртай. Ном унших, Сагсан бөмбөг, Хөлбөмбөг, Кино, Японы анимэйшн бүтээлүүдийг үзэх дуртай. Мөн түүх, гадаад хэл сонирхон судалдаг. Ном унших тухайд бол мэргэжлийн уншигч бишээ. Кино үзэж байгаа мэт унших дуртай. Сагсан бөмбөг, Хөлбөмбөгийн тухай харин өргөн мэдлэгтэй гэж боддог. Хэрвээ та ялангуяа хөлбөмбөгийн талаар асуувал танд ярьж өгөх зүйл их байна. Хөлбөмбөгийн багууд, тоглогчид, тактик тоглолтийн хэв маягийн тухайд их судалдаг. Харин анимэйшний тухайд бол би фэн нь байгаа юмаа. Дэлхийн шилдэг жагсаалтаас эхний 50 цувралыг олон хүний сэтгэгдэл дээрээс тулгуурлан үзэж байсан гэж бодохоор ойлголт сайтай байдаг гэж бардам хэлэх байна. Түүхийн тухайд бол их уншсан гэж хэлнэ. Дэлхийн түүхийг их сонирхон судалдаг. Гэхдээ тэдэн онд ийм юм болж байсан гэдгийг нь сонирхдоггүй. Надад түүх юу өгүүлж байгаан сонирхолтой санагддаг. Түүх дотроо 2-р дайны талаар унших дуртай. Генералуудын намтар хэрэглэж байсан тактикуудыг мөн судалдаг. Гадаад хэлний тухайд бол Англиар тоефлийн түвшинд ярьж, бичдэг. Үүнээс гадна Солонгосоор бага зэрэг ярьна. Орос хэл сайн ойлгодог. Бичгийг нь ойлгодоггүй л дээ. Ярьж байгааг нь их сайн ойлгодог. Учир нь намайг бага байхад ОРТ дээр их сонирхолтой кинонууд гардаг байсан юм. Бас Коунтер страйк, Дота тоглодог байсан. Мэргэжлийн түвшинд хүрэх шахуу тоглодог байлаа. Тэмцээнд оролцож хэд хэдэн удаа түрүүлж явсан удаа бий. Амьдралын шаардлагаар одоо хааяа нэг зугаагаа гаргах төдийн оролддог.

Буддын гүн ухааныг унших сонирхолтой. Ялангуяа Зэн, Даог судалдаг. Баримтлах тал дээр бол нас болоогүй гэж боддог. Хар залуугаараа агуйн мухар сахиад юу хийхэв гэж санана. Өрх гэрийн тэргүүлэгч эр хүн бусдынхаа амьдралд санаа тавих хэрэгтэй. Философи бас сонирхдог. Философи дотроо Сузуки, Алан Уаттс, Монтенныг биширдэг.
Уг нь би багш болох ёстой байсан юм шиг байгаа юм. Учир юу вэ гэвэл хичээл заах, хурал цуглаан удирдахдаа гаргуун. Олны өмнө үг хэлэхэд хүртэл үг аяндаа урсан гараад байдаг юм. Гэвч найзуудаараа нийлээд ярьж суухад ихэнхдээ сонсогч болон оролцдог. Тохиолдлоор эсэхийг нь мэдэхгүй юм. Тоглоом тоглох, ажил хэрэг зэрэг зүйлс дээр үргэлж ахлагчаар сонгогддог. Харин олон нийтийн арга хэмжээ, шоу зохион байгуулах тал дээр авьяас байхгүй. Оролцох сонирхол ч бага.  Яагаад гэдгийг нь мэдэхгүй юм. Мэддэг зүйлээ үнэхээр сайн заадаг мөртлөө энгийн нэг хөгтэй явдал ярих гэж баллах нь олонтой. Эсрэг тэсрэг байдагтаа заримдаа бухимдах үе гардаг юм. Тийм ч учраас дотны хүмүүстэйгээ өдөр юу болж өнгөрсөн талаараа бусад хүмүүс шиг яриад байдаггүй. Тийм байтал танихгүй хүнтэй юуны ч талаар яриа хөөрөө эхлүүлээд яриад эхэлдэг. Эсрэгээрээ дотны хүмүүстэйгээ их зүйл яриад байдаггүй. Ийм ч учраас дотны хүмүүс маань заримдаа өөрт нь итгэдэггүй гэсэн сэтгэгдэлтэй үлддэг нь тоогүй. Үнэндээ би тэдний төлөө гал усруу орж чадна. Хэрэгцээ гарвал амиа өгөхөд харамсах зүйл үгүй. Үүний шалтгаан нь би өөрт тохиолдсон зүйлээ яриад байдаггүйд байдаг боловуу. Ам хуурай байхгүй тийм зүйл яридаг байсан бол өдийд танд олон олон түүх ярьж өгөх байсан даа.

Хувь хүний тухайд бол хүн амьтан муулдаггүй гэж худлаа хэлэхгүй. Гэхдээ аль болох хүний муу талыг олж харахгүйг хичээдэг. За гэж хэлсэн бол биелүүлэхийг хичээнэ. Үгүй гэж хэлсэн бол намайг ятгах амаргүй. Хаа очиж хүний юманд шунадаггүй. Хүний зүйл бол хүний л зүйл байдаг. Баян тансаг амьдралд дуртай бишээ. Харин мөнгөний тухайд бол хуримтлуулж хураах талаар боддог. Хураахийн тулд олох талаар ч боддог. Болно гэж надад санагдвал би тэгж их эргэлзээд байдаггүй аль болох хурдан шийдвэр гаргах тал дээр анхаарал хандуулдаг. Хурдан шийдвэр гаргах нь осолтой боловч бүтэлгүйтчихээд дараа нь хэрхэн сайжруулж болох талаар анхаарна. Хүнд өс санаад байдаггүй. Их хурдан уучилдаг. Хурдан уурладаг. Уурлах үедээ бодож сэтгэхийг хичээдэг. Бодож байхдаа эсрэг хүнээ уучилсан байх нь олонтаа. Арван хуруу тэгш бишээ алдаа дутагдал ихтэй. Хүн гомдоочихоод байдаг. Хувиа хичээсэн занч гаргачихна. Нэгэнт цааш эргэсэн бол эргэж хардаггүй.

Одоо харин ирээдүйнхээ талаар бага сага зүйл бичих саналтай байгааг минь ойлгоорой. Ирээдүйд эх орондоо хэрэгтэй зүйл хийхийг хүсдэг. Гудамжинд гуйлга гуйх энэ олон хүүхдэд тустай зүйл бодож олмоор байна. Хүүхэд ч гэлтгүй гудамжаар тэнэх нохой, муур мэтийн амьтадыг асрах талаар хэрэгтэй зүйлс хийе гэж боддог. Цаашилбал эх орны хөгжил цэцэглэлт, сэргэн мандалтын шинэ үе болон оролцмоор байна. Ингэхийн тулд мэдээж мэдлэгээ дээшлүүлэх хэрэгтэй. Үүний тулд гадаадад магистрт суралцах зайлшгүй шаардлага гарч ирж байна. Бүр цаашилбал тэндээ хэдэн жилийг ажиллаж өнгөрөөх шаардлага тулгарах нь зайлшгүй хэрэг. Эхний ээлжинд чаддагаас нь будаа идэх хэрэгтэй хө. Өөрийн гэсэн бизнес эрхлэх шаардлага бас байна. Өөрийгөө авч явж чадахгүй байж хүнд яаж тус хүргэх вэ. Амьдралдаа амьдаар хэзээ ч харахгүй байж мэдэх хүмүүсийн гар хөл болж гудамжинд жагсаал цуглаан хийж чулуу нүүлгээд юу хийх вэ. Тийм болохоор дээшээ мацах хэрэгтэй. Миний тухайд гэвэл ийм байна.

10 Responses to Миний тухайд

  1. s says:

    Харин би 27 той. Бас систем админ мэргэжилтэй гэж хэлж болно. Чамаас ялгаатай нь CCNA аль хэдийн авсан CCNP-д суудгийм уу гэж байсан арай өөр боломж олдоод одоо гадаадад сурч байна. Чамайг хараад байхад их юм уншдаг бололтой бас зарим зан нь надтай тун төстэй зарим нь харин газар тэнгэр шиг ялгаатай байх гэсэн бодол цухасхийлээ за юутайч блог хамтраад хөтлөх талаар чинь сонирхож байна надтай холбогдох хаяг vinglekind@yahoo.com шүү. Хүсвэл холбогдоорой.

    Like

  2. Рё says:

    Блог хөтөлдөггүй ээ. Нээлттэйгийн хувьд гэвэл санал нийлэхгүй л байна. Зүгээр л их удаан эргэцүүлж байгаад уртаас урт хариулт өгдөг хаха.Миний мэдлэг чадвар таны хүлээлтэнд нийцэх үгүйг мэдэхгүй тул эрсхэн хариулахаас имээж байна даа

    Like

    • hiGher says:

      Хүсвэл холбогдох хаягаа үлдээгээрэй. Ярилцаад үзье.

      Like

    • hiGher says:

      Миний хувьд бол би их удаан боддоггүй. Ерөнхийд нь зохиолын тухай бодож эргэцүүлнэ. Дараа нь засваргүйгээр бичиж орхино. Тийм болохоор хэрэгтэй санааг нь орхиод байдаг тал байдаг. Тэгсэн ч засахыг хүсдэггүй хэхэ.
      Тийм болохоор удаан бодож төлөвлөж байгаад засвар хийж, олон талаас нь харж хийдэг хүмүүс их таалагддаг.

      Like

  3. hiGher says:

    Их нээлттэй илэн далангүй ярилцдаг хүн шиг санагдлаа. Блог хөтлөдөгүү? Хөтлөдөггүй бол хамтарч хөтлөх талаар бодож үзвэл ямар вэ?

    Like

  4. Рё says:

    Ерөнхий дүрслэл, шинж байдлаараа төстэй болохоор Зэнтэ ламын жишээг татсан хэрэг. Хүслээс үүдэлтэй болов уу, Мэдлэггүй болохоороо будангуйрч, харанхуйд төөрч, хүсэлдээ автаж байнадаа гэсэн дүгнэлтэнд хүрсэн. Гэхдээ мөнх бусыг санаж эрт орой хэзээ нэгэн цагт энэ байдал арилах учир одоо давахын тулд илүү ихийг мэдэхийн хичээж байгаа🙂.

    Like

  5. hiGher says:

    Баярлалаа. Яагаад Зэнтэ лам шиг гацчихаад байгаа билээ.

    Like

  6. Рё says:

    Нийтлэлүүдийг чинь байнга уншдаг.Түүний тухайд хийгээд Үнэн худлын хооронд энэ 2 надад маш гүн хүрсэн болохоор тэсгэлгүй сэтгэгдлээ биччихсэн юм. Гэхдээ сүлжээ болоод программын талаарх нийтлэлүүдийг нь ойлгодоггүй хэхэ.

    Like

  7. Рё says:

    Харин би 21тэй. Одоогоор хөгшин лам Зэнтэ шиг ёроолгүй харанхуйд барьц алдчихаад явна даа.
    “Дотны хүмүүстэйгээ их зүйл яриад байдаггүй. Ийм ч учраас дотны хүмүүс маань заримдаа өөрт нь итгэдэггүй гэсэн сэтгэгдэлтэй үлддэг нь тоогүй” энэ тал дээр адилхан юм.

    Like

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

Эмзэгхэн дэлбээ

This WordPress.com site is the bee's knees

Delgeen.com

Бидний блог

Миний...

Бидний блог

The Weatherman

Бидний блог

Mонголчууд

Бидний блог

Free Writers' Club

Бидний блог

PEARL'S SPACE

НОМЫН УТГЫГ АРВАН ТОХОЙ ӨРГӨН ДЭЛГЭРҮҮЛЭХЭЭС ГАНЦ ТОХОЙ ГҮН МЭДЭХ НЬ ЧУХАЛ

Амьдрал гэгч...

Бидний блог

%d bloggers like this: