Үнэн худлын хооронд


Завтай ч юм шиг завгүй юмуу амьдарч байгаад эргээд харах үе байдаг. Эргээд харахад бүх зүйл дурсамж болсон харагдана. Ирээдүй гэж бүрхэг зүйл. Дурсамжийг гол нь барьж авч болохгүйд, үнэрийг нь дахин үнэрлэж болохгүйд хамаг учир шалтгаан байгаа юм. Эргээд харахад амьдраагүй юм шиг санагдах тэр хоосныг заримдаа би төсөөлдөг. Зэрэглээ, тоос, утаа, уур өөр юу гэж нэрлэмээр байна дураараа бол. “Чиний хуучин найз охин зэрэглээ. Шинэ нь бас адилхан” гэж нэг ламын хэлсэн санаанд ороод байдаг юм. Түүний хэлсэн үг ямар их гүн утга агуулж байгааг ойлгож ухаарах л хэрэгтэй. Тэглээ гээд гэгээрэл хэтэрхий хол санагдах юм. Миний бодлоор хүн эхлээд хангалттай амьдарч үзэж байж гэгээрэлд хүрэх ёстой. Тэгсэн хирнээ эргээд харахад бас тоос шороо юм шив дээ. Урьд болсон зүйлсийг би хичнээн хичээгээд амьдаар дахин мэдэрч чадахгүй байгаад л учир байгаад байна. 

Үнэхээр л хүн яг ингэж амьдрах ёстой гэсэн батлагдсан зам мөр гэж байдаггүйн бас асуудал болж байна. Аль нь зөв юм бэ? Залуу насаа шоу цэнгээнд үрэх. Хичээл сургуульд үрэх хоёрт хүн нэгэнт үхэх юм бол тийм их ялгаа бий юм гэжүү дээ. Гутранги үзэл. Дорой сэтгэлгээ өөр юу гэмээр байна дураараа бол. Чи үхнэ. Би үхнэ. Амьдрал харин үргэлжилсээр байна. Жарнаар тооцвол хэр их хүн үхэж төрснийг төсөөлөөд үз. Мөнх амьдралтай нэг ч хүн байхгүйд учир шалтгаан гэхээр зүйл юу байна. Эрх мэдлийн төлөө үхэл хагацал дагуулсан дайн тулаан хийгээд үнэндээ юу хожсон юм бэ дээ. Эсрэгээрээ хорвоогийн бүх амьтай бүхнийг хайрлан энхрийлээд хэдийг нь аварсан билээ дээ. Өрөвдлөө энхрийллээ хайрлалаа дурлалаа гээд эцсийн дүнд бүх зүйл шороо мэт мартагдах юм бол юугаа хийж амьдарсан болж байна. Учрыг нь олохгүй үгүй болохоо мэдэх учраас хөгийн санагдах юм.

Тийм хирнээ бас тийм биш учир шалтгаан байна. Эцэстээ бүхэн үгүйрч хоосорхийг мэдсэн хирнээ би үргэлжлүүлэн амьдарсаар байх бодолтойд учир шалтгаан байна. Үгүй бүр ийм тийм юмтай болно. Сайхан хүүхэнтэй учрах юмсан. Сайн машин унамаар байдаг. Саахалтууд баян байдаг орон байртай болох хүсэл төрөөд байдаг. Гэхдээ яавал энэ бүх хүсэл дарагдахийг үнэндээ би мэдэж байна. Эдгээр хүслийг дарлаа гээд би юу олж долоох билээ гэдэг харин өөрөө сонин асуудал. Хүслээ дараад аглагт он удаан жил суусан би бээр насны намар хаяанд ирэхэд бас адил өмхрөн унах болно. Тэгвэл хорвоогийн шуналд автагдсан тэр. Хөдөө аглагт сууж насаараа бясагласан бид хоёрын хооронд үнэндээ ямар ялгаа байгаа билээ.

Гэрийн гадаа үргэлж уяатай байдаг гөлгийг би хааяа гайхах юм. Тэр тэндээ суусаар. Сар, жил өнгөрсөөр л. Тэр эргээд харахад хоол идсэн, хэвтсэн. хоол идсэн, хэвтсэн гэсэн нэг л дурсамжтай байх болно шүү дээ. Нохой гунигладаг эсэхийг би мэдэхгүй. Тийм амьдрал өнгөрөөж байгаа нохой бид хоёр үнэндээ тийм их ялгаатай биш гэдэгт л учир байгаа юм. Яахав би явсан үзсэн, харсан, сонссон. Эргээд харсан харин юу харсан сонссон үзсэн билээ. Би өдөр хоол идсэнээ санаж байна. Одоо харин утга бүхий зүйл бичээд сууж байдаг. Новш гэж. Тэгэхээр байна шүү. Би чинь зөвхөн үр удмаа үлдээх гэж амьдарч байгаа юм болж байна уу?

2 Responses to Үнэн худлын хооронд

  1. hiGher says:

    Таныг эхлээд таниж мэдэх хэрэгтэй дээ

    Like

  2. Рё says:

    Бич, итэглээ алдсан миний төлөө бичээч …

    Like

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

Эмзэгхэн дэлбээ

This WordPress.com site is the bee's knees

Delgeen.com

Бидний блог

Миний...

Бидний блог

The Weatherman

Бидний блог

Mонголчууд

Бидний блог

Free Writers' Club

Бидний блог

PEARL'S SPACE

НОМЫН УТГЫГ АРВАН ТОХОЙ ӨРГӨН ДЭЛГЭРҮҮЛЭХЭЭС ГАНЦ ТОХОЙ ГҮН МЭДЭХ НЬ ЧУХАЛ

Амьдрал гэгч...

Бидний блог

%d bloggers like this: