Түүний тухайд


Заримдаа би чамайг дурсдаг. Гэхдээ заримдаа л даа. Тэр дурсамжинд чи бид хоёр хүүхдээрээ байсныг санадаг. Чи заримдаа санадаг боловуу. Би яг чам шиг хүнийг их удаан хайсан. Магадгүй одоо хаанаас ч олохгүй гэдгээ мэдэх болжээ. Яагаад ч юм хүнд хэцүү зүйл тохиолдох үед би чамайг дурсдаг. Чи тэр дурсамжинд булбарай хөөрхөн гараараа надруу далласаар гүйж ирээд энгэрт минь наалдах үед би чамайг тэвэрсээр дээш өргөнө. Тэр мөчид би чамд итгэж бүх зүрх сэтгэлээ нээж билээ. Бид хүүхдүүд байсан шүү дээ. Чи заримдаа дурсдаг боловуу. Тиймээ заримдаа би чамайг дурсан үгүйлдэг. Хэнд ч хэрэггүй болсон мэт сэтгэгдэл төрөх үе хүнд байдаг шүү дээ. Тэр үедээ би чамайг дурсдаг. Намайг энхрийлэх үгсийг чинь дурсахад хүч орох шиг болдог. Тийм болоод л би чамайг дурсах дуртай байдаг байх. Хэн юу хэлсэн нь хамаагүй. Хэн намайг доош нь хийж хогтой хугтгасан ялгаагүй би чамайг дурсдаг. Намайг хайрлаж байсан сэтгэл хорвоод үлдсэн гэдэг баталгааг би цөхрөлтгүй хайдаг юм.

Заримдаа би чамтай учраагүй байсан болоосой гэж боддог. Үнэтэй дурсамж үлдээгээгүй байсан болоосой гэж санах юм. Хэрвээ бид учраагүй бол би ингэж эвдрэхгүй байсан гэж төсөөлнө. Чиний үнэр, чиний сайхан инээмсэглэлийг хайн шаналахгүй тэр ертөнцийг би төсөөлөх гэж оролддог. Гэхдээ төсөөлөгддөггүй. Яг л чи заавал надтай учрах ёстой байсан юм шиг. Би чамайг заавал олох ёстой ч байсан юмуу хэн мэдэх билээ.

Заримдаа би чамайг санаад уйлж сууснаа санадаг. Тэр үед би ичимхий бяцхан жаал байснаа санан дурсдаг. Чамайг санасан тэр өвөл их хүйтэн. Хот эл хуль, хаягдсан юм шиг надад санагдаж билээ. Чи минь тэр өвлийг санадаг боловуу. Би заримдаа дурсдаг. Амьдралын бал бурмыг атгахан хугацаанд амсуулчихаад чи яваад өгсөн. Чамайг явахад би хайртай болсон гэдгээ мэдсэн. Хамт байхдаа би сайн мэддэггүй байжээ. Надад хичнээн их анхаарал халамж тавидаг байсныг чинь анзаарах сөхөөгүй мансуурч явсан болоод тэгсэн байлгүй.

Заримдаа би чамайг түшиж тулах зүйлгүй болох үедээ дурсдаг. Чиний хэлсэн үгсийг санан дурсхад би буцаад тэмцэх итгэлтэй болдог. Чамдаа мартагдашгүй дурсамж үлдээмээр байна. Эргээд ирнэ. Чамайгаа би мартахгүй. Бид гэрлэнэ. 5 хүүхэдтэй болно. Намайг битгий мартаарай…

2 Responses to Түүний тухайд

  1. hiGher says:

    You are gonna carry that weight.

    Like

  2. Рё says:

    Don’t loose your hope.The earth turns, carrying you…carrying both of you who`ll surely meet.

    Like

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

Эмзэгхэн дэлбээ

This WordPress.com site is the bee's knees

Delgeen.com

Бидний блог

Миний...

Бидний блог

The Weatherman

Бидний блог

Mонголчууд

Бидний блог

Free Writers' Club

Бидний блог

PEARL'S SPACE

НОМЫН УТГЫГ АРВАН ТОХОЙ ӨРГӨН ДЭЛГЭРҮҮЛЭХЭЭС ГАНЦ ТОХОЙ ГҮН МЭДЭХ НЬ ЧУХАЛ

Амьдрал гэгч...

Бидний блог

%d bloggers like this: