Агуу Гэтсби /Ф.Фицджеральд/


aguu getsbi

Одоог хүртэл домог мэт яригдсаар байгаа Америк мөрөөдлийн талаар бичигдсэн энэхүү романыг саяхан уншсан юм. Өрнөдөд эр хүн бүрийн унших ёстой номны жагсаалтанд багтдаг энэхүү бүтээл бүх цаг үеийн агуу бүтээлүүдийн нэгт зүй ёсоор тооцогддог.  Түүнчлэн 2013 онд Леонардо Дикаприогийн тоглосон ижил нэрт кино нээлтээ хийснийг үзэж сонирхлоо. Би гэдэг хүн ямарваа нэг зүйлийг үргэлжлүүлэн судлах гээд байдаг зуршилтай болохоор бас бус судалгаа хийж үзсэн юм. Зохиолын хувьд бол үнэхээр гайхалтай. Мөн дээрээс нь ихийг бодууштай санагдлаа. Өмнө нь уншсан “Норвегийн ой”  хэмээх номыг бичсэн зохиолч энэ хүнээс Модернизмын уран зохиолын гайхамшгийг мэдэрсэн хэмээн дурссан байна билээ.

Дашрамд дурдахад сүүлийн үед уншсан номуудаа эргэн бясалгадаг болоод байгаа. Төлөвлөсөн юм байгаагүй боловч аяндаа хэсэг явж байгаад үйл явдал өрнөлийн талаар бодож эргэцүүлэх гээд байдаг болж. Мөн үйл явдлын дэс дарааг сайн санаж байна. Тийм учраас тэмдэглэл хэрхэн бичих талаараа хэсэг бодож эргэцүүлсний эцэст хэсэг хойш тавихаар шийдсэн боловч гэтэл энэхүү зохиолыг үгээр илэрхийлэхэд хэцүү юм. Хэтэрхий зөрчилтэй санагдаад байдаг. Бодох бүрт шинэ шийдэл гарч ирэх боллоо .

And as I sat there brooding on the old, unknown world, I thought of Gatsby’s wonder when he first picked out the green light at the end of Daisy’s dock. He had come a long way to this blue lawn, and his dream must have seemed so close that he could hardly fail to grasp it. He did not know that it was already behind him, somewhere back in that vast obscurity beyond the city, where the dark fields of the republic rolled on under the night.

Дурсамж гэдэг зэрэглээ төдийхэн зүйл. Чи өнгөрснийг ямар ч нөхцөлд яг тэр хэвээр нь давтаж болохгүй гэж Буддистууд ярилцдаг. Мэдээж хэрэг өнгөрснийг давтана гэдэг нь угтаа боломжгүй зүйл юм. Өнгөрсөнд үлдсэн цаг хугацааг өнөөдөр буцаан авч ирэхээр сэтгэл шулуудсан нэгний талаар сүүлийн өдрүүдэд бодох боллоо. Энэ их чухал сэдэв. Хүн ямарваа нэгэн зүйлийг тухайн цаг хугацааны сэтгэгдлээр өөртөө хадгалан үлдээдэг. Энэ нь нэгэн дүрс болон сэтгэлд үлдэх бөгөөд тэрхүү дүр хэзээ ч хувирч өөрчлөгддөггүй. Гэхдээ энэхүү төсөөлөл нь хийсвэрлэл юм. Жишээ нь 25 жилийн өмнө танидаг байсан тэр хүн он цаг хугацаа өнгөрхийн хэрээр хэрхэн өөрчлөгдөж болохийг хүн сэтгэлдээ төсөөлдөггүй. Хэрвээ тэр хүн 25 жилийн өмнө чамайг гомдоож байсан бол тэр л дүрээрээ оршсоор л байх болно. Магадгүй тэр хүн энэ хугацаанд бусдад тустай зүйлийг хийдэг хүн болон өөрчлөгдсөн байхыг үгүй гэх газаргүй боловч нэгэнт хадагдсан тэр зураг өөрчлөгдөхгүй.

Миний бодлоор Гэтсби юмс өөрчлөгддөг гэдгийг хүлээн зөвшөөрхөөс татгалзсан.

Gatsby believed in the green light, the orgastic future that year by year recedes before us. It eluded us then, but that’s no matter – tomorrow we will run faster, stretch out our arms farther… And one fine morning – So we beat on, boats against the current, borne back ceaselessly into the past.

 

 

One Response to Агуу Гэтсби /Ф.Фицджеральд/

  1. Bat Gerel says:

    Их сайхан блог байдгийг мэдэж авсандаа баяртай байна. Надад Леонардо ди Каприотой кино нь их таалагдсан. Зохиолоосоо ер дутаагүй вм шиг санагдсан шүү.

    Like

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

Эмзэгхэн дэлбээ

This WordPress.com site is the bee's knees

Delgeen.com

Бидний блог

Миний...

Бидний блог

The Weatherman

Бидний блог

Mонголчууд

Бидний блог

Free Writers' Club

Бидний блог

PEARL'S SPACE

НОМЫН УТГЫГ АРВАН ТОХОЙ ӨРГӨН ДЭЛГЭРҮҮЛЭХЭЭС ГАНЦ ТОХОЙ ГҮН МЭДЭХ НЬ ЧУХАЛ

Амьдрал гэгч...

Бидний блог

%d bloggers like this: