Уншигч /Бернхард Шлинк/


Scan15283 (1)   Хүн амьдрах эрч хүч итгэлээ хаанаас олж авдаг нь их сонин асуудал шүү. Хэрвээ чи гутранги, өөртөө итгэлгүй, өөртөө таалагддаггүй бол шалтгаан энгийн зүйлд байж болох талтай байдаг. Өөртөө итгэх итгэлийг хаанаас олж авах вэ? Тэгэхээр энэ их ярвигтай асуудал. Хүмүүс хайр сэтгэлтэй учраад алга урвуулсан юм шиг л өөрчлөгддөгийг анзаарч байсануу? Эсвэл бясалгал, иог гэх зэрэг зүйлсийг хийснээр амьдралд нь эерэг өөрчлөлтүүд ажиглагддагийг юутай холбож тайлбарлах хэрэгтэй вэ?

Мэдээ уншиж байгаад NBA-н тоглогч мисс бүсгүйтэй болзож эхлээд тоглолт нь гайхалтай өөрчлөгдөж, оноо авалт зэрэг нь огцом нэмэгдсэнтэй таарч билээ. Эсвэл нэгэн бие султай хүү өөрөөсөө бүр 21 насаар эгч бүсгүйтэй учир ургуулсанаас хойш амьдрал нь орвонгоороо эргэсэнтэй энэхүү зохиолыг уншаад танилцаж болох юм. Асуудал үнэхээр зөв эмэгтэйтээгээ учирсанаас болсон гэж бодож байна уу? Эр хүн хэн нэгэнд дурлахаараа эрч хүч олдог сонирхолтой бүтээл бололтойдог. Гэхдээ зөвхөн дурлаад бүх юм болно гэж бодож байвал эндүүрч байгаа хэрэг болно. Эр хүн зөвхөн эр дааврын хэмжээг ихэсгэх замаар өөрлөлтийг өөртөө гаргадаг. Яагаад эрэгтэй хүн эхнэртэй болхоороо тэгж их өөрчлөгддөгийг үүгээр тайлбарлаж болно. Мэдээж энэ эрч хүчээ дэмий зүйлд үрэхгүй бол ямарч хүн өөрчлөлтийг биеэрээ мэдэрч болно. Жишээ нь зохиолд гарах жаалхүү гайхалтай бүсгүйтэй учирсанаас хойш гар хангалаг хийхээ болихоор шийддэг. Урьд нь тэрээр өөртөө итгэлгүй, өмссөн хувцас, хэл яриа, үсний засалт гээд өөрийн бүхэндээ сэтгэл хангалуун биш байсан бөгөөд үүнээс хойш өөрчлөгдөж өөртөө итгэлтэй нэгэн болж хувирдаг. Эргэлзээтэй санагдаж байвал туршаад үзээрэй Порно кино үзэхгүй, гар хангалаг хийхгүй, архи, тамхи хэрэглэхгүй 10 хоног болоход өөрийн эрхгүй өглөө эртлэн босч өдрийн ажилдаа шамддаг болох болно. Үүгээр ч зогсохгүй хэрвээ өөртөө сэтгэл хангалуун биш байсан бол өөртөө итгэлтэй болно. Хэрвээ олон хүнтэй харилцахдаа маруухан зожиг нэгэн байсан бол нийтэч нэгнээр өөрийгөө солих нь гарцаагүй. Мэдээж хэрэг энэ дэглэмийг мөрдөхдөө сексийн хэвийн идэвхитэй харилцаатай байхад сөрөг нөлөө үзүүлэхгүй. Зохиолд гарах жаалхүү хэрхэн жинхэнэ эр хүн болвоо гэдгийг үүгээр тайлбарлаж болно.

Одоо харин нууц гэдэг зүйлд анхаарлаа хандуулах хэрэгтэй болж байх шиг байна. Хүн нууцаасаа болж амь насаа алдаж байсан тохиолдол байдаг. Дундад зууны үед манай Монголчууд нууц захиагаа итгэлт нэгэндээ амаар дамжуулдаг байсан бөгөөд амаар дамжуулаагүйгээсээ болж гэр бүлээрээ сүйрсэн тухай нууцыг задруулсан захианд гардаг шүү дээ. Хүнд өөрийн хувийн нууц хэр үнэтэйгээс шалтгаалж хэн нэгэнд итгэж хэлэх эсэхээ шийдэх нь зүйн хэрэг. Тэгвэл тэрхүү нууц өөрийг чинь боомилж орхих цаг ирвэл яавал дээр вэ? Чи тэрхүү нууцыг хадгалхийн тулд бүхий л насаараа хичээж ирсэн. Дургүй бүхнээ тэвчин байж тэрхүү нууцыг олон жилийн турш хадгалж ирсэн боловч нууцаа дэлгэж орхиод амиа хоохойлж болох мөчид юу хийх болж байна. Илчлэгдэнэ гэдгээс айсан энэ олон жил энэ өдөр төгсгөл болж байгаа бол өнгөрсөнд төлсөн төлөөс ямар утга учиртай байж болох вэ? Шийдэх л үлдэнэ. Тэгвэл тэрхүү нууцыг өөр нэгэн мэдэх ба тэрхүү нууцыг дэлгэсэнээр таныг аварч болох нөхцөлтэй тэрхүү хүн таарвал ямар шийдвэр гаргах байсан бэ? Энэ асуудлын хариултыг олох их төвөгтэй юм шиг байна.

Айдас хүн бүрт байдаг. Энэ хүн надаас олон жилээр эгч тийм учраас энэ хүн намайг зүгээр ашиглаж байвал яах болж байна. Тэр хүн намайг уншиж чаддаггүйг мэдчихвэл уншиж, бичиж чадахгүй хөгшин эмэгтэйтэй бүх насаа өнгөрөөхийг хүсэхгүй юм биш байгаадаа. Айдастай бол итгэлцэл, ойлголцол болж чадахгүй. Эхний үед эмэгтэй хүүд эргэлзэж байсан бол. Сүүлдээ эмэгтэй түүнд итгэж хамт байхыг хүссэн боловч залуу үүнд нь итгээгүй байж болох. Ямар ч байлаа гэсэн асуудал тэдний хүсэж байснаар шийдэгдээгүй боловч тэдний харилцааг тогтоон барьж байсан сүүлчийн утсыг тэдний уншсан номууд гэж хэлж болохоор ажээ.

 

 

 

One Response to Уншигч /Бернхард Шлинк/

  1. derugeru says:

    Амь насаа дэнчин тавьж өөрийн pride-г хамгаалахыг хичээсэн эмэгтэйн хөөрхийлөлтэй амьдралыг залуу хүү эгчмэд бүсгүй хоёрын хайр сэтгэлтэй хамт харуулсан сайхан зохиол байна лээ. Хүн өөрөө өөртөө таалагдах, өөрөө өөрийгөө үзэн яддаг болохгүйн тулд үхэхээс ч буцахгүй байдаг, эрх чөлөөгөөрөө солихоос ч буцахгүй тэрхүү гайхалтай зан чанарыг харуулсан бөгөөд Герман үндэстний талаар бага ч болов ойлголт өгөхүйц санагдсан.

    Like

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

Эмзэгхэн дэлбээ

This WordPress.com site is the bee's knees

Delgeen.com

Бидний блог

Миний...

Бидний блог

The Weatherman

Бидний блог

Mонголчууд

Бидний блог

Free Writers' Club

Бидний блог

PEARL'S SPACE

НОМЫН УТГЫГ АРВАН ТОХОЙ ӨРГӨН ДЭЛГЭРҮҮЛЭХЭЭС ГАНЦ ТОХОЙ ГҮН МЭДЭХ НЬ ЧУХАЛ

Амьдрал гэгч...

Бидний блог

%d bloggers like this: