Норвегийн ой /Харуки Мураками/


Scan15112 Сая нэг хэсэг бичиж суугаад Хэмингуэй нь хэлсэн эхний хуудас дандаа хогийн савруу шидэгдэхээр байдаг гэснийг гэнэт санаад устгачихлаа. Түүний хэлсэн үг надад зөв юм шиг санагддаг. Аливаа зүйлийг хоёр дахь удаагаа хийвэл илүү сайжруулах боломжууд гарч ирдэг шүү дээ. Эндээс анхны хайр яагаад ихэнхидээ бүтдэггүй вэ гэдгийг тайлбарлаж болох ч юмуу. Эдисоны туршилтийг хүмүүс сонгож авах нь бас элбэг юм билээ.

Форрест Гамп хэлдэгдээ. “Манай ээж амьдрал хайрцагтай шоколад шиг дандаа хэлдэг” гэж. Энэ үгийг сайн ойлгодоггүй байжээ. Энэхүү зохиолд гарсан төстэй үгийг хараад би ойлгож авлаа. “Амьдрал бол хайрцагтай жигнэмэг л гэсэн үг. Чи дандаа сайныг нь түүж идээд байвал муун тунаад үлдчихнэ” гэсэн байв. 

Урьд өмнө хайр сэтгэлийн тухай нэг их бичдэггүй байжээ. Энэ номыг уншаад эрхгүй хуучнаа санагалзаж нэгийг дурсан бодлоо. Зохиолд гарах эрэгтэй тэртээ улиран одсон хуучин хайраа эрхгүй санагалзсан юм байж. Хүнд заримдаа өнгөрснөө дурсаж, алдаа оноогоо дэнслэх үе тохиолддог. Заримдаа бүр дуу сонсоход хуучин дурсамж сэдэрнэ гээч. Го дүрийн маань баатар “Норвегийн Ой” хэмээх Биттлзын дууг сонсоод хуучнаа санагалзсан юм байжээ. Нэгэнт орхиод одсон нэгнийг бодохоор эрхгүй сэтгэл өвдөх шиг болно. Сэтгэл өвдөхөөр цээжин дээр хүнд юм дарчихсан юм шиг сонин мэдрэмж төрдөг шүү. Магадгүй ийм мэдрэмж төрдөг болохоор хүн зүрхээрээ дурладаг хэмээн ярилцдаг байх даа.

Биелээгүй бүхэн мөрөөдөл орлодог гэдэг шиг авч чадаагүй зүйлээ хүн дурсах нь элбэг байдаг юм боловуу. Миний бодлоор хүний амьдралд томоохон ул мөр үлдээсэн зүйлүүд нь ихэнхидээ авч чадаагүй, биелээгүй зүйлс байдаг юм шигээ. Хичнээн гайхалтай, сонин содон, чамин байлаа гээд нэгэнт чинийх болсон бол тэр зүйл үнэ цэнээ алдаад энгийн зүйл болон хувирна. Уулын оргил хэдий өндөр боловч нэгэнт оргилд гараад доошоо харахад хэзээ ч гарж чадахааргүй зүйл биш байсныг ойлгоод дараагийн илүү өндөр оргилын талаар хүсэн мөрөөддөг.

Үүнтэй нэгэн адил хүн өөрчлөгддөг. Хэдий учраад хорин таван жил болсон хос ч гэсэн нэг нэгэндээ үргэлж шинээр дурлаж байдаг гэдэгт би итгэдэг. Харин дурсамжинд хадгалагдах тэр гэрэл зургууд өөрлчөгддөггүй учраас тэр үеийн сэтгэлээрээ үлддэг боловуу. Ийм болохоор Кидзукиг Наоко 17 настай чигээр хайрласан хэвээрээ. Ватанабэ мөн Наокогоо одоог хүртэл 21 настай чигээр хайрласаар л байгаа юм. Учир нь Кидзуки хэзээ ч 18 хүрэхгүй. Наоко 22 хүрэхгүй шүү дээ. Тэр хоёр тэр үеийн дүр зургаараа Ватанабэгийн зүрхэнд хадагдсан учраас Ватанабэ одоог хүртэл тэр 21 настай жаахан охин хэвээр…

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

Эмзэгхэн дэлбээ

This WordPress.com site is the bee's knees

Delgeen.com

Бидний блог

Миний...

Бидний блог

The Weatherman

Бидний блог

Mонголчууд

Бидний блог

Free Writers' Club

Бидний блог

PEARL'S SPACE

НОМЫН УТГЫГ АРВАН ТОХОЙ ӨРГӨН ДЭЛГЭРҮҮЛЭХЭЭС ГАНЦ ТОХОЙ ГҮН МЭДЭХ НЬ ЧУХАЛ

Амьдрал гэгч...

Бидний блог

%d bloggers like this: