Edge of tomorrow /2014/


10414377_1566590926901080_3224637688785752556_n Киноны үйл явдал одоо үед буюу Мимик нэртэй харь гаригийнхан Европыг эзэлсэн  цагт эхэлдэг. Харийнхан хаанаас ирсэн, юу хүсч байгаа зэрэг нь тодорхойгүй энэ үед харийнханыг устгах шинэ зэвсэгийг эрдэмтэд амжилттай туршсан бөгөөд энэхүү шинэ зэвсэг нь хуягт өмсгөл ажээ.  Киноны үйл явдал гол дүрийн залуу болох Том Круз Англид маргааш өдөр нь болох дайралтад оролцох тушаал авсанаар эхэлдэг. Уг нь Том Круз маань дээд тушаалийн офицер бөгөөд олон нийтэд баатарлаг дүр төрхтэйгээр ярилцлага өгдөг  эр боловч үнэн хэрэг дээрээ дайны утаа үнэрлэж үзээгүй нялзрай амьтан болох нь тушаал авсан мөчөөс л тодорхой болдог байна. Чадварлаг илтгэгч, уран яруу яриатай боловч тушаал өгсөн Генералийнхаа толгойг эргүүлж чадалгүй зугтах гэж хүртэл оролдох боловч баригдаж ухаангүй болоод сэртэл цэргийн бааз дээр байж байх нь тэр. Ингээд л нэг мэдэхнээ энэхүү нэг өдрийн үйл явдал учир начираа сайн олоогүй байтал дайралтын өдрөөр солигдож гол дүрийн маань залуу зэвсэг нэгт нөхдийн хамтаар францын эрэг дээр Нормандын Д өдөрийг санагдуулмаар томоохон дайралтанд ордог. Хачирхалтай нь яг тэднийг ирнэ гэдгийг харийнхан мэдсэн байх бөгөөд энэхүү өдөр хар дарсан зүүд болох нь тэрээ. Газар сайгүй орилоон, дэлбэрэлт, харийнхан гээд сэхээ завдалгүй үйл явдалууд ар араасаа өрнөдөг. Энэ үед Том Крүз хэрэг явдлыг сайн ухаарч чадалгүй яваад нэгэн харийн амьтаны дайралтанд өртөх ба энэ үед амжиж түүнийг устгасан боловч өөрөө дарагдаад ухаангүй болдог. Тэгээд нэг сэхээ ороод хартал өмнөх өдрөө нөгөө л цэргийн бааздаа байх нь тэр…

Үйл явдал бол нэг иймэрхүү эхэлдэг энэхүү кино надад их таалагдлаа. Харийнханыг харуулсан кино өч төчнөөн л байдаг шүү дээ. Харийнхан янз бүрийн хэлбэр дүрстэйгээр Дэлхийд ирээд түйвээж гарна. Харин энэхүү кинонд гардаг харь гаригийнхан юугаараа онцлог вэ гэвэл ирээдүйг зөгнөж чаддаг ажээ. Тийм учраас Дэлхийнхэн юу ч хийсэн тэд олж мэдээд зогсоочих учраас юу ч хийгээд нэмэргүй юм шиг л санагдах болно. Гэхдээ мэдээж хэрэг хүн гэдэг ухаантай амьтан учраас аргыг нь олох л болно. Мэдээж ихэнхи киног тааварлахад амархан байдаг шүү дээ. Гол дүр эхлээд ялагдаж байгаад яаж ийгээд ялаад л гарна. Ямар ч нөхцөл байдалд шүү. Мэдээж хэрэг энэ нэг их чухал бишээ. Юу чухал вэ гэвэл хэлэх гэж байгаа санаа, мессеж нь чухал байдаг.

Өнөөдөр чи хэн байх нь үнэндээ тийм чухал биш. Өнөөдөр чи юу хийдэг. Юу олдог. Юутай гэдэг чинь үнэхээр чамайг илэрхийлэх зүйлс байж чадахгүй. Чадах байлаа ч гэсэн. Өдөр бүр өглөө сэрээд сайн хүн байх эсэхээ чи зүрх, сэтгэлдээ шийдэх болно. Өнөөдөр чи алдаа гаргасан байлаа гээд маргааш шинэ өдөр эхлэхэд залруулж болохоор байвал засч чадна. Өөрчлөлт их удаан явагддаг. Гэхдээ чи өдөр бүр хичээсээр байвал 1000 алхаад хүрэх зүйлд нэг алхам ойртох болно. Дараа нь 999 алхам үлдэнэ. Энэ маягаараа өдөр бүр өчигдөр байсан хүнээсээ илүү сайжирсаар байвал хэзээ нэгэн цагт зорилгодоо хүрэх л болно. Өнөөдөр бороотой гунигтай байхад маргааш нартай өдөр болж бодол санаа чинь цэлмэнэ. Энэ маягаар өдрөөс өдөрт хичээсээр байвал. Зорилгодоо хүрэх болно. Тиймээс итгэл найдвараа битгий алдаарай…

2 Responses to Edge of tomorrow /2014/

  1. munkh says:

    groundhog day гээд кинон дээрхи санааг арай өөрөөр илэрхийлсэн юмуу даа гэж санагдсан.

    Like

    • hiGher says:

      Өвөл уулын замыг цас дарчихаад нэг газраа хорогдож өдөр болгон нэг өдрөө төрөөд байдаг кино тиймээ. Үзэж байсан юм байна. Тиймээ бас иймэрхүү утгатай кино байсан даа.

      Like

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

Эмзэгхэн дэлбээ

This WordPress.com site is the bee's knees

Delgeen.com

Бидний блог

Миний...

Бидний блог

The Weatherman

Бидний блог

Mонголчууд

Бидний блог

Free Writers' Club

Бидний блог

PEARL'S SPACE

НОМЫН УТГЫГ АРВАН ТОХОЙ ӨРГӨН ДЭЛГЭРҮҮЛЭХЭЭС ГАНЦ ТОХОЙ ГҮН МЭДЭХ НЬ ЧУХАЛ

Амьдрал гэгч...

Бидний блог

%d bloggers like this: