Сэтгэхүйн цар хүрээний гайхамшиг /Дейвид Жозеф Шварц/


download Бодоод үздээ. Цэнхэрлэн харагдах хөх тэнгэрийн цаана одод гэрэлтэн харагдана. Наахантай саран мэлтийнэ. Цаахантай наран мишээнэ. Гариг ертөнц, Эрхэс тэнгэр огторгуй долоон мичид. Түүнээс цааш тийрэлтэт хөдөлгүүрт онгоцоороо нисэн ниссээр хаана хүрэх бол. Хэзээ нэгэн цагт манай галактикийн талаар бодож үзсэнүү? Түм буман одод нэгэн галактикт төв хэсэгрүүгээ тойрон мушгиран эргэлдэх гайхамшиг. Энэ түмэн одод дунд манай Дэлхий шиг гариг, Амьдрал байдаг боловуу. Бурхан аль гариг дээр мишээн суугаа бол. Эсвэл бурхан гэж аугаа том зүйл байдаг юм боловуу. Яагаад галактик, одод байдаг юм болоо. Галактикаас цааш би хязгааргүй ниссээр байвал хаана хүрэх вэ. За болий үүнээс цааш төсөөлж чадахгүйн. Та харин чадаж байвал үргэлжлүүлэн ниссээр байгаарай.

Гайхалтай биш гэжүү. Сэтгэнэ гэж ямар агуу зүйл юм бэ. Би энд компьютерийн ард суугаа юм байж сүүн замыг сэтгэлдээ төсөөлж чадаж байна шүү дээ. Миний бодлоор үүнийг л сэтгэхүйн цар хүрээний гайхамшиг гэж нэрлэх байхдаа. Тиймээ яг энэ. Үүнтэй нэгэн адил чи хэн болохыг хүсэж байна. Тэр болохыг эхлээд мөрөөдөх хэрэгтэй шүү дээ. Энэ тухай л энэхүү номон дээр өгүүлж байгаа билээ. Үнэхээр сэтгэж хүсэхгүйгээр бид Сансарт нисэж, саран дээр хүн буулгаж чадахгүй байсан шүү дээ. Хэрвээ бүтэхгүй байлгүй гэж бодсон бол эрдэмтэд атом молекул хүртэл шинжлэх ухааныг тэлэх байсан гэжүү. Тэрбумтан шиг сэтгээгүй бол Доналд Трамф нэр алдарт хүрэх байсан гэжүү дээ. Дэлхийн түүхэнд нэрээ үлдээсэн бүхий л нэр алдартай хүмүүс хүсч, сэтгэж, мөрөөдөж байсан учраас бидний мэдэх гайхамшгуудыг бодит байдал болгон хувиргажээ. Бодоод үз л дээ. Македоны Александр хорин насандаа евро азийг байлдан дагуулна гэж хэн тэр үед итгэж байсан байж таараа. Наполеон ялагдашгүй Европыг хөлдөө хэрхэн сөхрүүлж чадна гэдэгтээ үнэхээр итгэлтэй байсан байхдаа. Тэгвэл эзэн Чингис Хорезмыг дайлаар мордохоор хамаг бүхнээ дэнчинд тавьж байхдаа үнэхээр чадах эсэхдээ эргэлзэж байсан боловуу.  Үгүй байлгүй. Үүнийг чинь л сэтгэхүйн цар хүрээний гайхамшиг гэж нэрлээд байгаа юм шиг байна шүү. Анхааралтай уншаарай.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

Эмзэгхэн дэлбээ

This WordPress.com site is the bee's knees

Delgeen.com

Бидний блог

Миний...

Бидний блог

The Weatherman

Бидний блог

Mонголчууд

Бидний блог

Free Writers' Club

Бидний блог

PEARL'S SPACE

НОМЫН УТГЫГ АРВАН ТОХОЙ ӨРГӨН ДЭЛГЭРҮҮЛЭХЭЭС ГАНЦ ТОХОЙ ГҮН МЭДЭХ НЬ ЧУХАЛ

Амьдрал гэгч...

Бидний блог

%d bloggers like this: