Санхүүгийн эрх чөлөөнд хүрэх зам /Бодо Шефер/


ED9BA6AD-E448-4458-BF9A-30BA2E6286AC Хүүхэд байхдаа энэхүү номыг уншаад их өндөр сэтгэгдэлтэй үлдэж билээ. Үлдэж билээ гэснээс тал дутуу уншсан юм. Гэхдээ их таалагдсан боловч бизнес сэтгэлгээ хөгжөөгүй байснаас тэрүү сүрхий ойлгоогүй юм. Саяхан харин дуусгах завшаан олдлоо. Үнэхээр сайн ном юмаа. Яагаад тэр вэ гэвэл залуус бидний өнөөгийн нийгэмд тулгамдсан асуудал болох нөгөө л мөнгийг хэрхэн зарцуулах болоод арвижуулах асуудал билээ. Мөнгөнд дургүй хүн гэж юу байхав. Гэхдээ бас дүргүй байдаг байлгүй хэн мэдхэв. Миний бодлоор мөнгө бол сайн зүйл ч биш муу зүйл ч биш боловч гэр бүлээ авч явах болоод ирээдүй хойч үед маань гарцаагүй хэрэг болох зүйл билээ.

Бодо Шефер 7 жилийн дотор Санхүүгийн эрх чөлөөнд хэрхэн хүрэх талаар сургаж байна. Энэхүү номоороо тэрээр хувь хүн өөрийн санхүүгийн эрх чөлөөг хэрхэн буй болгож аз жаргалд хүрэх зорилгийн нэгэн алхамыг гүйцэлдүүлэхийг санал болгожээ. Яаж вэ гэвэл их энгийн хуримтлуул, зөв зарцуул, эерэг бай, өөртөө итгэ, зөв хөрөнгө оруулалтуудыг хий, дадал зуршлаа өөрчил. Амархан сонсогдож байгаа биз. Тиймээ их амархан сонсогдож байна. Гэхдээ энэхүү номыг уншаад л ганданд ном уншуулсан юм шиг өглөө орон доороосоо ч юмуу зам дээр хээв нэг хэвтэх хэдэн сая төгрөгийг олох нь юу л бол. Ийм ер бусын юм гэж байдаг л байх. Дандаа таараад байна гэж байхгүй шүү дээ. Тийм болохоор нэг ном уншаад маргааш нь баялагт шууд утгаараа хүрнэ гэж ойлгоно гэвэл эндүүрч байгаа хэрэг болно. Үүнийг дадал зуршлаа өөрчилж байж л хийж чадах нь гарцаагүй. Яахав фэйсбүүк 2 вэбийг нээгээд шууд тэрбумтан болж болох боловч хэр олон хүнд үүнийг хийх зориг, чадвар, ур ухаан, хичээл зүтгэл байгааг хэлэхэд хэцүү боловуу. Иймд Бодо Шефер дараахь алхмуудыг санал болгож байна.

Ухаантай хүн аз гэдэг зүйлд найддаггүй гэдэг. Хэдийгээр бусдын нүдэнд аз мэт харагдаж байгаа боловч энэхүү аз гэгч маань бэлтгэл сургуулилт, судалгаа шинжилгээний үндсэн дээр тохиолддож буй хэрэг. Манай олимпийн аваргууд болох Түвшинбаяр, Бадар-Ууган нар азаар олимпийн аварга болоогүйг хүн бүхэн нүдээрээ харсан. Тэдний олон жил хийсэн бэлтгэл сургуулилт, хичээл зүтгэлийн үрээр энэхүү эрхэм алдар олдсонтой хэн ч маргахгүй. Тэгвэл саятан болоход бэлтгэл сургуулилт, хичээл зүтгэл хоёр яагаад хэрэггүй гэж. Спортын хүн аварга болох гэж бэлтгэл хийдэг шиг бизнесмен хүн саятан болохоор хичээллэдэггүй гэжүү. Та энэхүү номноос үүний талаар сайн зөвлөмжүүдийг олох нь дамжиггүй.

 

2 Responses to Санхүүгийн эрх чөлөөнд хүрэх зам /Бодо Шефер/

  1. hiGher says:

    Би ер нь цухасхан дурдаад өнгөрхийг илүүд үзээд байдаг талтай юмаа. Гэхдээ нээрээ нилээн дэлгэрүүлж бичих хэрэгтэй байж магадгүй юм шүү тиймээ. Дараа өөр номны талаар бичихдээ энэ талаар бодож үзнээ.

    Like

  2. Miso Somi says:

    өнөө үед баян болох, мөнгөтэй хэрхэн болох гээд зөндөө номнууд эрэлт хэрэгцээтэй болж дээ, гэхдээ энэ ном олон хүмүүст тусаа өгсөн гэхээр уншмаар л номны нэг байгаа юм даа, сэтгэгдлээ хүн уншихаар яагаад сайхан дэлгэрүүлсэнгүй вэ гэж асуумаар санагдлаа

    Like

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

Эмзэгхэн дэлбээ

This WordPress.com site is the bee's knees

Delgeen.com

Бидний блог

Миний...

Бидний блог

The Weatherman

Бидний блог

Mонголчууд

Бидний блог

Free Writers' Club

Бидний блог

PEARL'S SPACE

НОМЫН УТГЫГ АРВАН ТОХОЙ ӨРГӨН ДЭЛГЭРҮҮЛЭХЭЭС ГАНЦ ТОХОЙ ГҮН МЭДЭХ НЬ ЧУХАЛ

Амьдрал гэгч...

Бидний блог

%d bloggers like this: