Випашяна бясалгалын тухайд


Випашяна бясалгалд өөрийнхөө амьдралын 10 хоногийг зориулаад ирлээ. Магадгүй энэхүү 10 хоног миний амьдралын хамгийн гайхалтай 10 хоног. Хэрвээ хувь тавилан өмнөх амьдралын буян хишиг гэж байдаг бол  тэрхүү буян хишиг тусалж энэхүү гайхамшигтай бясалгалыг өөрийн биеээр туршин хийж үзэх өлзий буян дэлгэрсэн нь гарцаагүй юм. Хүн өөрийгөө дотооддоо таниж мэдэж байж гэмээн аз жаргал, өлзий хутгийг олж төгс гэгээрэлд хүрэх юмаа хэмээн Бурхан Будда 2600 жилийн өмнө айлдаж байв. Тэртээх өнгөрсөнд амьдарч байсан хүний аз жаргалд тэмүүлэх хүсэл, одоо үеийн хүний аз жаргалд тэмүүлэх хүсэл хоёрын хооронд ялгаа үүсээгүйн тодорхой зүйл.

Тэгвэл тэрхүү амар амгалан, аз жаргалыг хэрхэн цогцлоон бүтээх билээ. Өөрийгөө таньж мэд, зовлонгийн шалтгааныг олж мэдэж байж гэмээн л зовлонгоос гэтлэж төгс амар амгаланд хүрэх ёстойн хэн бүхэнд л тодорхой. Яагаад зовлон байдаг, жаргал яаж ирдэг вэ? Би яагаад зовсоор байна вэ? Асуултын хариултыг би эрж хайж хайсан. Ном товхимолуудыг цаг гарган уншиж байлаа. Тэнд амар амгаланд хэрхэн хүрэхийг бичсэн байв. Гэхдээ л би таньж мэдэж учир шалтгааныг өөрийн биеээр таньж мэдэж чадсангүй.

Учир юунд байна вэ? Ойлголт маань тийм муу, юмыг ойлгох чадвар маань тийм дорой юм гэжүү? Ухаант мэргэдийн үгсийг эрдэнийн сангаас шүүрдэн уншлаа. Бас л хүссэнээр болсонгүй би зовсоор, бусдыг зовоосоор байх юм. Би уурлаж, хүсч шунасан хэвээрээ л байна. Уг нь би чинь мэргэдийн философийг ойлгож уншсан юмсан. Худал хэлж болохгүй, хүнийг зовоож болохгүй, хэрэггүй муу үгээр бусдыг дайрч давшлахгүй байвал аз жаргал өөрөө ирнэ гэдгийг уншиж мэдсэн шүү дээ. Хичнээн жил сонссон билээ. Яагаад л бас хэвээрээ бусдыг зовоосоор, бусдын зүйлд шунан тэмүүлсээр байна вэ?

Намайг төгс мэдэрсэнгүй гэж хайртай хүнээ гомдооно. Миний хүссэнээр байсангүй гэж бас л зовооно. Ямарч сэтгэлийг үргэлж чамлан. Уур бухимдлаа гаргаж ийм л байх ёстой. Тэр өөрчлөгдвөл би сайхан болох гээд байна. Хэрэв тэр жаахан л өөрчлөгдвөл амьдрал амар амгалан тайван сайхан болох гээд байна шүү дээ. Гэхдээ бас заримдаа хүн заавал чам шиг мэдрэх албагүй гэдгийг ойлгож мэдэлгүй яах вэ. Энэ нь даанч тэгж уурлаж зовоогоод, гомдоосны дараа л гарч ирдэг ухаарал байдаг. Би ухаангүй солиотой галзуу хүн биш л байлтай. Амьдрал яагаад хүссэнээр болохгүй байна. Бусдыг гомдооно. Гомдоосон хойноо хэсэг ухаарна. Дахиад л гомдооно.

Ийм л учраас Зэнгийн судруудыг ухан үзэв. Тиймийн л улмаас Дао, Буддизмыг шимтэн судлав. Судлан судалсаар, ойлгон ухаарсаар байлаа. Тэглээ гээд төрөлхийн дадал зуршил өөрчлөгдсөнгүй. Би мунхаг хэвээр уурласаар, шунасаар байна гэдгээ ойлгон мэдэв. Иймээс л дахин хайж эхлэв. Хайсаар л байв. Хайж гэмээн чи олно. Тогшиж байж гэмээн чи онгойлгодог. Үнэндээ гол учир нь тэр номонд биш надад өөрт минь байж. Би чинь тэр бүхнийг биеээрээ туулж, биеээрээ ухан ойлгож, бие сэтгэлдээ шингээгээгүй юм байна. Би хайсан, хаалга үүд тогшсон. Би хайсан учраас олддог юм байна. Би тогшсон учраас хаалга нээгдлээ. Энэ нь Випашяна байж.

Випашяна бясалгал

Бясалгал гэхээр л их далд нууцлаг, 6 дахь мэдрэхүйтэй холбоотой зүйл гэж ойлгодог байлаа. Гэгээрэлд хүрэхэд заавал философи шидэлцэх харин хэрэггүй байж. Бурхан Будда хэлэхдээ бясалгал хэн бүхэнд ойлгомжтой, ямар ч далд утгагүй байх ёстой хэмээн сургадаг байжээ. Тэгвэл тэр бясалгал заавал сүнс сүүдрээ нисгэж, их энергийг хормын төдийд нэг хүнээс нөгөөд шилжүүлдэг зүйл биш болж таарахнээ дээ. Далд утгатай кино байхгүй бол утгагүй байдаг шиг. Хүмүүс бас бясалгал гээчийг хамаагүй далд нууц байвал л дурладаг байж болох талтай. Гайхамшиг гэдэг зүйл заавал тэнгэрт нисч, агаарт замхран алга болохийг, хүнд хүрээд эмчлэхийг л хэлдэг юм гэжүү дээ. Үгүй юм байна. Үгүй юм байна. Их энгийн. Энгийн бөгөөд ойлгомжтой байдаг юм байна. Бүх үнэн хүний дотор оршин байна. Гэгээрлийг гаднаас биш дотроосоо хайж олох хэрэгтэй юм байна. Олох олохдоо биеийн мэдрэмж, оюун ухаан хоёрыг энэ мөчид хандуулан хандуулсаар, мэдрэмж бүхнийг мэдэн мэдэрсээр хүрэх тэр зүйл гэгээрэл юм байна. Ийм л зүйлийг Бурхан Будда заан сургажээ. Тийм л болоод энгийн гэж байгаа аж.

Хүний дотор ухамсартай, ухамсаргүй гэх хоёр ухаан зэрэгцэн оршдог. Зигмунд Фрейд ч үүнийг 20-р зуунд нотолсон юм. Тэд нэгнээсээ ханаар тусгаарлагдана. Ухамсартай ухаан нь гадаад ертөнцтэй харилцаж. Харин ухаангүй ухамсар нь гаднах мэдрэхүйгээс ирсэн зүйлийг мэдрээд таатай мэдрэмж байвал түүнд хүсэн шунаж. Тааламжгүй байх юм бол дургүйцэн уурладаг юм байна. Ухамсарт ухаан маань ухамсаргүй ухаанаа л захирч чаддаггүйгээс ийм зүйл болоод би солио гажигтай юм шиг шунан, уурласаар байдаг ажээ. Үүнээс гэтэлж болох арга нь харин энэ мөчид мэдрэгдэж буй биеийн мэдрэмжийг ойлгон мэдээд уур бухимдал, шунал хоёрыг устгахад л оршдог байж шүү дээ. Мэдээж хэрэг Зэн, Даод энэ бүхэнтэй төстэй зүйл байсан боловч би чинь энэ бүхнийг биеээрээ ойлгон мэдэж дадал зуршлаа өөрчлөх хэрэгтэй юм байна гэдэгт л учир нь байж. Биеэр ойлгож мэдсэн зүйл л жинхэнэ ухаарал болой.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

Эмзэгхэн дэлбээ

This WordPress.com site is the bee's knees

Delgeen.com

Бидний блог

Миний...

Бидний блог

The Weatherman

Бидний блог

Mонголчууд

Бидний блог

Free Writers' Club

Бидний блог

PEARL'S SPACE

НОМЫН УТГЫГ АРВАН ТОХОЙ ӨРГӨН ДЭЛГЭРҮҮЛЭХЭЭС ГАНЦ ТОХОЙ ГҮН МЭДЭХ НЬ ЧУХАЛ

Амьдрал гэгч...

Бидний блог

%d bloggers like this: