Инээмтгий хүн /Виктор Хюго/


Scan14353 Виктор Хюго Инээмтгий хүнээ яагаад инээмтгий хүн гэж нэрлэсэн юм бол. Мэдээж үргэлж инээж байдаг хүний талаар бичсэн учраас Инээмтгий хүн гэж нэрлэсэн байлгүй. Үүгээрээ тэгээд юуг илэрхийлэх гэж оролдсон юм бол. Бодоод үзсэн нь дээр. Магадгүй эндээс хүн гаднаасаа харагдаж байгаатайгаа адилуу гэсэн асуулт гарч ирнэ. Ихэнхи хүнийг гаднаас нь хараад уурласан байнауу? зовлонтой байна уу? гэдгийг бараг хэлчихэж болдог. Тэгвэл инээсэн хүнийг гаднаас нь хараад зовж яваа юмуу даа хөөрхий амьтан гээд хэлчихэж чадахуу?

Тэгээд бодохоор нүүрэндээ мөнхийн инээмсэглэл тодруулсан хүнийг таньж мэдэхэд хэцүү хэрэг болж таарах нь. Мэдээж хэрэг инээж чаддаггүй худлаа инээмсэглэсэн хүнийг мэдэхэд амархан. Чин сэтгэлээсээ малилзтал инээсэн хүнийг харин адармаатай шүү. Хэцүү зүйл тохиолдоход хүчээр инээе. Сүүлчийн цент барагдахад инээе. Сүүмийх ч гэрэл байхгүй байхад хүртэл инээе л дээ. Юу нь буруу гэж. Аз жаргал гэдэг өөрөө бусдыг инээлгэхэд оршдог гэдэгт үгүй гэх газаргүй. Бусдыг жаргалтай байлгаж чадвал. Бусдыг хүндэтгэж байвал аз жаргал өөрөө хүрээд ирнэ гэж хэлээгүй билүү? Магадгүй энэ инээд гэдэг чинь халдварт өвчин ч бас байж болох л юм. Эвшээхтэй нэгэн адил сайн халдварт өвчин шүү дээ. Нэгэн түүх байдаг шүү дээ. Нэгэн хотод нэгэн жаал хүүгийн илгээсэн нэг инээмсэглэл бүх л хотыг аз жаргалтай болгодог.

Гэхдээ энд туйлын аз жаргалын талаар яриад байгаа ч юм бас бишээ. Энд баг зүүх тухай яриад байгаа юм. Сайхан инээмсэглэсэн баг зүүгээд дотроо уйл л даа. Ямар чиний бүхэн бүтэлгүйтэхэд тэд бүтэлгүйтэх ёстой биш. Чамайг уйлаад гудамжинд хэвтэж байхад хажуугаар чинь дөнгөж хуримаа хийж яваа хос өнгөрч явахдаа юу гэж бодох бол. Ядаж хүүхдэд буруу үлгэр дууриалал үзүүлнэ биз дээ. Энд чи сүйрч байхад Дэлхий сүйрэх хол хэвтэнэ. Тэнд нэгэндээ дурлаж байгаа. Магадгүй чиний алдсаныг өөр нэгэн олоод нэг насных нь жаргалаа болгохийг хэн байг гэх юм бэ. Тэгэхээр чи ядуу тэр баян бол түүнд мэхийн хүндэтгэ. Хар буруу санаад юу хийх вэ? Хорлох гэж зүтгээд ямар ашиг хонжоо олно гэж. Хүсвэл чи баян болж болно. Хөрөнгө, мөнгөтэй, унах унаатай, гэрийн үйлчлэгч тойруулсанч болно шүү дээ. Энд нар жаргаж байхад. Дэлхийн нөгөө өнцөгт нар мандаж л байгаа юм хойно. Бусдад зовлон учруулаад юу хийх вэ хө. Чи өөрийн замаараа. Тэд өөрийн замаараа явбал заяа нь тэр болно орхи цаашаа.

Энд өөрийн замаар замнахийг хэлээд байна. Бусдын хэрэглэсэнд атаарх гэж бол хэлээгүй. Тэд хэрэглэж байгаа хэрэглэж л байна биз дээ. Үнэхээр чамд хэрэгтэй зүйлүү. Сайн бодвол ихэнхи нь үнэхээр хэрэгтэй гэжүү? Тэд хүүхдийнхээ нэг насны ойг нижгэр тэмдэглэлээ гээд. Тэд нэг нас нэмсэн баяраараа машины түлхүүр солилцлоо гээд чи бас солио гажиг туссан биш арай тийм юм хийхгүй биз дээ. Ухаантай хүн юу хэрэглэхээ өөрөө мэднэ. Тэнэг нь харин бусдаар заалгаж сохорийн газар сохор, доголонгийн газар доголон амьдарна. Угаасаа ухаантай хүн гэдэг чинь ухаантай болохоор юм бүхэнд хошуу дүрдэггүй. Тийм ч учраас бусдаас дөлж бодит амьдралаас тасархай аглагт тэнүүчилж явдаг юм. Басхүү тэнүүчилж явахдаа бусдад гэм хор хийлгүй өөрийн замаараа явдаг юм.

Гэлээ гэхдээ тэгж гэлдэрч чаддаггүй юмнууд орчлонгоор хаа сайгүй байна шүү цаана чинь. Нэг нь энэ байна. Нөгөө нь тэр байна. Тэднийг танихад их амархан. Худлаа инээсэн, мэхийсэн, бөхөлзсөн бусдын үгээр, нөмөр нөөлгөн дор нь оршдог өт хорхойнууд. Бусдыг аялдан дагаж ашиг хонжоо олохдоо харин хичнээн гаргуун гэдгийг хэлээд юу гэх вэ. Тэгсэн хэрнээ нохой шиг дагаж дагачихаад цадахийн алдад араас хөл рүү ноцож хаздагийг нь хэлээд юу гэхэв. Өвдөж ядархад нь тусалсан аврагч эзэндээ тэр муусайнууд ясны дургүй. Өөх өгсөний төлөө өглөө нь заргалдана. Хор хутгана. Яаж түүнд муу юм хийе дээ гэх бодлоосоо болоод шөнө бүр унтаж чаддаггүй гээд бод л доо. Өр нимгэн явахад өргөж тусалсан хүнээ далайн ёроолруу хүртэл дагаж очоод хорлохийг бодохийг яаана. Тийм л хүнээс хол бай. Болж өгвөл зугтааж од. Харилцаатай бол харилцаагаа тасал. Хажууд байгаа бол нүү.

Хэдий тийм хэрнээ. Энэ алиа салбадайнууд байхгүй бол амьдрал ямар амтгүй гэж бодно. Тэдний л хийсэн бусармаг явдлаар бусад нь голоо зогоодог учраас ор байхгүй болгоод арчаад хаяж бас болохгүй. Тэд л ихэс дээдсүүдийг шавар шавхайтайн хутгаж ядуу ардын сэтгэлийг нь засна. Ийм хүмүүс л чиний өгсөх шатанд тээг болсон хүнийг өөрөө ч мэдэлгүй буулгаж орхино. Өөрөө мэдэхгүй хэрнээ бусдыг хорлохдоо зарим нэгэнд нь боломж олгоно. Ийм хүмүүс байхгүй бол Дэлхий шал дэмий газар болж хувирнаа хө. Тиймээс л ийм хүмүүсээс хол бай гэсэн болхоос биш дайраад, тэгшлээд, машиндаад гар гэж хэлээгүй юм шүү.

Иймээс миний тал бол сайн тал, эсрэг тал маань муу тал. Харин эсрэг талын хувьд бол эсрэг тал маань өөрөө сайн тал би муу тал. Аль ч тохиолдолд сайн тал ялах нь гарцаагүй.

 

3 Responses to Инээмтгий хүн /Виктор Хюго/

  1. Javkhaa says:

    Энгийн хэрнээ онож хэлсэн үгстэй,бодолд үлдэцтэй сайхан тэмдэглэл хийжээ. Их таалагдлаа. Ойр ойрхон орж таны бичвэрүүдийг уншиж нэгийг тунгааж байна аа. Баярлалаа.

    Like

  2. hiGher says:

    Урьд өмнө нь иим сүрхий магтаал сонсож байсангүй. Баярлалаа

    Like

  3. Haku says:

    🙂 ih goy medremjtei hun yumaa bichsen zuiluud chin ih taalagdlaa
    busad humuus chin zungaaraldsan urt zuil bish ih boginohon zuild medremjee ilerhiilj chadah yum

    Like

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

Эмзэгхэн дэлбээ

This WordPress.com site is the bee's knees

Delgeen.com

Бидний блог

Миний...

Бидний блог

The Weatherman

Бидний блог

Mонголчууд

Бидний блог

Free Writers' Club

Бидний блог

PEARL'S SPACE

НОМЫН УТГЫГ АРВАН ТОХОЙ ӨРГӨН ДЭЛГЭРҮҮЛЭХЭЭС ГАНЦ ТОХОЙ ГҮН МЭДЭХ НЬ ЧУХАЛ

Амьдрал гэгч...

Бидний блог

%d bloggers like this: