Vikings (2013)


Vikings_S02P12,_cast викингчүүд нэртэй телевизийн цувралын хоёр ч бүлгийг үзэж дуусгалаа. Нилээдгүй ч шимтэн үзлээ. Түүхийн талаасаа найруулгын талаасаа нилээд сайн бүтээл болсон санагдсан учраас өөрт санагдсан зүйлсээс бага сага бичиж үлдээе гэж бодлоо.

Викингчүүд нь одоо хүртэл үргэлжилж байгаа цуврал бөгөөд Америкчууд цувралаа Season гэж нэрлэнэ Season нь жилд нэг удаа гардаг. Энэхүү цуврал одоохондоо 2 Season гаргаад байгаа ба  3-р Season ирэх жил гарах билээ.

Надад сүүлийн үед бодогдоод байгаа бодлоор бол энэ цувралууд чинь харин найруулга, үйл явдлын хувьд нилээн чамбай хийгддэг юм бишүү  гэж бодогдоод байдаг болсон. Учир юунд вэ гэвэл нэг ангит кинонуудыг хараад байхад хэтэрхий үйл явдлыг шахсан байгаа нь учир дутагдалтай санагдаад байдаг юм. Цувралд бол яахав дээ нэг их шахаад сүйд болоод байхгүй. Харилцан яриа ихтэй. Үйл явдал харин багатай байна. За тэгээд цуврал болсон юм хойно энэ тийм тэр тийм бодолтой байна. Энэ ер нь муу залуу. Энэ дажгүй гэх мэтчилэн тайлбарлаж өгөх болно.

Викингчүүд гэхээр 900-1300 оны үед Англид суурьшиж байсан хүмүүсийг хэлээд байгаа юм. Үнэндээ бол тэр үед болсон үйл явдлуудыг одооны хүмүүс мэдэхгүй боловч судар бичгүүдэд бага сага юм бий. Викингчүүд чинь ухаандаа Скандинавын орны хүмүүсийг хэлээд байгаа бөгөөд нарийндаа бол Даничууд юм. Данийн викингчүүд зоригтой баатарлаг хүмүүс байсан гэж яригддаг буюу манайхнаар бол зэрлэгдүү хүмүүс байсан аж. Эндээс энэ Викингчүүд чинь тэгээд юугаараа тийм алдартай байсан юм бэ дээ гэсэн асуулт гарч ирэх нь дамжиггүй. Энэ викингчүүд анх удаа Даниас Англи руу хөлгөөр аялж дээрэм тонуул хийж байсан хүмүүс болхоор их алдартай. Тэртээ үед Далайгаар аялна гэдэг бол ер нь тэгээд амиа хорлоно л гэсэн үг. Тэр үеийн хөлөг онгоцууд Далайн шуурга байтугай томхон цохилтыг даах чадваргүй байсан бөгөөд 900 аад оны үеийг Кристофер Колумбын үетэй харьцуулах ч юм биш. Гэхдээ мэдээж хэрэг үүнээс өмнө Грек, Ром, Перс, Египетүүд өндөр соёлтой байсан боловч 900 оны үед тэр их өндөр хөгжил мартагдаад байсан үе билээ. Далайд гараад хол сэллээ л бол тэгээд хэцүүдлээ л гэж тооцох хэрэгтэй.  Харин энэ викингчүүд далайд тэсвэртэй онгоц бүтээгээд энүүгээр тэрүүгээр аялсан байгаа юм. Аялахдаа мэдээж зүгээр байгаагүй. Угийн дайнч хүмүүс болохоор энд тэнд очиж байлдаж, олзолж аваад цадхаараа нутагруугаа буцаад явчихдаг нэг ёсны дээрэмчид байсан байгаа юм. Миний дуулж мэдсэнээр бол Англи, Оросуудыг л их зовоодог байсан даа.

 

 

One Response to Vikings (2013)

  1. Anonymous says:

    Сонирхолтой бичжээ

    Like

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

Эмзэгхэн дэлбээ

This WordPress.com site is the bee's knees

Delgeen.com

Бидний блог

Миний...

Бидний блог

The Weatherman

Бидний блог

Mонголчууд

Бидний блог

Free Writers' Club

Бидний блог

PEARL'S SPACE

НОМЫН УТГЫГ АРВАН ТОХОЙ ӨРГӨН ДЭЛГЭРҮҮЛЭХЭЭС ГАНЦ ТОХОЙ ГҮН МЭДЭХ НЬ ЧУХАЛ

Амьдрал гэгч...

Бидний блог

%d bloggers like this: