Quitters, Inc. /Stephen King/


Тэд Кеннедигийн нисэх буудлын бааранд огт санамсаргvй таарсан билээ.
-Жимми юу? Жимми Маккэн мєн vv?
Хамгийн сvvлд Атлантад болсон vзэсгэлэн дээр уулзаснаас хойш хичнээн ч удсан юм бэ дээ!
Жимми тэр цагаас хойш нэлээд таргалсан ч гэлээ толиотой харагдаж байлаа.
-Дик Моррисон шив дээ?
-Яг зєв. Дажгvй харагдаж байна шvv гээд тэр хоёр гар барьцгаалаа.
-Чи ч гэсэн гэж Маккэн хэлсэн ч гэлээ тийм биш гэдгийг нь Моррисон сайн мэдэж байв.
Мань эр дэндvv их ажиллаж, тэр хэмжээгээрээ идэж ууж, тамхи татдаг хvн.
-Хvн тосч байгаа юм уу, Жимми?
-Yгvй ээ. Зєвлєгєєнд суухаар Майами руу нисэх гэж байна.
-«Крэгер ба Бартон» компанидаа ажиллаасан хэвээр vv?
-Тийм. Би чинь компанийхаа дэд ерєнхийлєгч болсон шvv дээ.
-Пєєх, ёстой лут. Баяр хvргэе. Хэзээнээс тушаал дэвшээв гэж Моррисон лавлах зуураа ходоод
нь гэнэт эвгvй болсон нь атаархсаных биш гэж єєртєє итгvvлэх гэж оролдов.
-Наймдугаар сараас. Гэхдээ миний амьдралд vvнээс ємнє ч маш их зvйл єєрчлєгдсєн л дєє.
Єєрчлєгдсєн зvйлс нь чиний сонирхлыг татаж магадгvй юм.
-Мэдээж, надад сонин байлгvй яахав.
-Би ёстой балардаг дээрээ тулчихаад байсан юм гээд Маккэн ярьж гарав.-Эхнэртэйгээ
муудалцаад, аав маань зvрхний шигдээсээр нас барж, дээр нь аймшигтай бєгшvvлж
ханиалгадаг болчихсон байсан. Тэгсэн чинь нэгэн єдєр Бобби Крэгер миний єрєєнд орж
ирээд надтай илэн далангуй, шидэмгий ярилцлаа. Юун тухай ярьсныг чи гадарлаж байгаа биз
дээ?
Моррисон єєрєє жил хагас гаруй «Крэгер Бартон»-д ажиллаж байгаад «Мортон» агентлаг руу
шилжсэн хvн.
-Санахаар барах уу? «Єєрийгєє дайчлаад сэргэ! Yгvй бол зайл!»
Маккэн инээд алдав.
-Яг зєв. Тэгсэн чинь эмч надад «Таны ходоодны шарх нэгдvгээр шатандаа явж байна. Тамхи
хаях хэрэгтэй» гэж хэллээ. Тэгснээс «Амьсгалахаа боль!» гээд хэлчихсэн бол амар байх
байсан юм.
Моррисон татаж байсан тамхиа ярвайн харснаа унтраасан ч гэлээ залгаад нэгийг асаана
гэдгээ сайн мэдэж байлаа.
-Чи тэгээд тамхианаас гарчихсан уу?
-Гарчихсан. Эхлээд боломж гарангуут л хулгайгаар татаад, ер нь гарч чадахгvй нь гэж бодож
байсан шvv. Тэгэж яваад нэг залуугаас 46-р гудамжинд байсан корпорацийн тухай дуулсан
юм. Жинхэнэ мэргэжилтнvvд байдаг гээд. Надад ямар алдах юм байсан биш тэдэнтэй
уулзсан даа. Тэгээд тамхи татахаа нэг мєр больсон шvv.
-Баахан эм тангаар бємбєгєдєж байна уу?
-Yгvй ээ гэж хэлээд Маккэн хэтэвчээ гаргаад ухаж гарав.- Энд байх л ёстойдоо. Энэ байна.
Нэрийн хуудас гаргаж ирээд ширээн дээр тавьлаа.
«Тамхинаас гарцгаая!» корпораци
Таны эрvvл мэнд утаатай хамт замхран алга болж байна.
Зогсогтун! 46-р гудамж, 237 Ист.
Урьдчилан тохиролцсоны дагуу эмчилгээ хийнэ.
-Чи наадахаа ав л даа гэж Маккэн хэлэв. –Цаадуул чинь чамайг найдвартай эмчилнэ.
Баталгаатай.
-Яаж?
-Энэ талаар ярих эрх надад байхгvй л дээ. Тэдэнтэй байгуулсан гэрээн дээр ийм заалт байдаг
юм. Эхний ярилцлагын vеэр цаадуул чинь аяндаа бvгдийг яриад єгнє. Тэднийхээр
vйлчлvvлсэн хvмvvсийн 98% нь тамхинаас гардаг юм шvv.
-Чи тамхинаас гарснаасаа хойш ингээд таргалчихсан байх, тийм vv? гэж Моррисон асуух
зуураа Жимми Маккэний царай шууд барайгаад явчихыг анзаарав.
-Бvр дэндvv таргалсан. Гэхдээ би илvvдэл жингээ хасчихсан шvv…
-206-р нислэг гэж чанга яриагч зарлалаа.
-Минийх байна гэж Маккэн хэлээд босов.- Дик чи сайн бодоорой.
Ингээд олны дунд орж, урсдаг шатыг чиглэн алхаллаа. Моррисон нэрийн хуудсыг авснаа
эргvvлж тойруулан vзэж байгаад хэтэвчиндээ хийгээд тэр даруйдаа мартах нь тэр.
Сарын дараа нєгєє нэрийн хуудас нь Моррисоныг єєр бааранд сууж байхад нь унаад ирэх нь
тэр. Ажил нь тийм ч сайнгvй байсан vе. Ний нуугvй хэлэхэд бvр баларчихаад байсан vе нь.
Моррисон нь нэрийн хуудсан дээрх хаягийг уншлаа. Нєгєє корпораци нь хоёрхон гудамжны
цаана байдаг болж таарав. Яахав зvгээр байхаар зугаа болгоод ороод vзье л дээ…

«Тамхинаас гарцгаая!» корпораци нь нэг єрєєнийх нь сарын тvрээс нь л Моррисоны жилийн
цалинтай дvйцэхvйц vнэтэй саяхан баригдсан байранд байдаг болж ажээ. Хонгил дахь
жагсаалтнаас харж байгаад «Тамхинаас гарцгаая!» корпораци нь нэг давхрыг нь бvхэлд нь
эзэлдэг болохыг хараад мєнгєтэй, тун ч их мєнгєтэй газар болохыг нь Моррисон гадарлав.
Лифтэнд суун дээшлэлээ. Аятайхан засч янзалсан vvдний єрєєнд нь нарийн бичиг хvvхэн
сууж байв.
-Нэг найз маань надад энэ нэрийн хуудсыг єгсєн юм. Танайхыг амаа олохгvй магтаад байсан
болохоор л …
Бvсгvй мань эрийн єєдєєс инээмсэглээд бичгийн машиндаа асуулгын цаас шургуулалаа.
-Таны овог, нэр? Хаяг? Эхнэртэй юу?
-Эхнэртэй.
-Хvvхэдтэй юу?
-Нэг хvvхэдтэй гэж хариулахдаа тэрээр Элвиний тухай бодоод хємсгєє зангидав. Хvv нь
оюун ухааны сааталтай болохоор Нью-Жерси дэх тусгай асрах газар амьдардаг байв.
-Танд манай компаний тухай хэн ярьж єгсєн бэ, ноён Моррисон?
-Жеймс Маккэн. Бид хоёр хамт сурч байсан юм.
-Та тvр сууж байхгvй юу! Манайх єнєєдєр хvн олонтай байна.
Мань эр сонгодог загварын хєх костюм ємссєн эмэгтэй, зузаан пиджак ємссєн залуу хоёрын
дунд суугаад хайрцаг тамхи гаргаж ирсэн ч эргэн тойронд нь vнсний сав байхгvй байгааг
анзаараад тамхиа буцаагаад далд хийлээ. 15 минутын дараа хєх костюмтэй эмэгтэй араас
тvvнийг дуудав. Хиймэл юм болов уу гэж санагдахаар буурал vстэй, зузаан эр гарыг нь
эелдгээр атгаж мэндлээд:
-Намайг дагаад явна уу, мистер Моррисон гээд тvvнийг дагуулсаар олон халгануудын
дэргэдvvр явсаар нэгийг нь тvлхvvрдэн онгойлгоод дагуулан оров. Нэг ширээ, хоёр сандлыг
эс тооцвол єрєєнд ямар ч тавилга алга. Ширээний арын хананд жижиг, ногоон хєшиг
татаастай байгаа нь ямар нэг цонхыг далдлах гэсэн бололтой. Моррисоны зvvн талын ханан
дээр гартаа хуудас цаас барьсан єндєр, буурал хvний зураг єлгєєтэй. Тэр хvний царай
Моррисонд их л танил санагдаад байв.
-Намайг Вик Донати гэдэг гэж зузаан эр хэллээ.- Хэрэв та манай эмчилгээнд хамрагдахаар
болвол би тантай ажиллана.
-Танилцахад таатай байна гэж хэлэхдээ Моррисон тамхи татахыг юу юунаас илvv хvсч байв.
-Та сууна уу?
Донати нь бичээчийн бєглєсєн асуулгыг гаргаж тавиад нь ширээнийхээ нvднээс шинийг
гаргаад ирэв:

-Та vнэхээр тамхинаас гармаар байна уу?
Моррисон хоолойгоо засаад хєлєє ачив.
-Тийм.
-Та энд гарын vсгээ зурна уу гэсээр Донати шинэ маягтыг Моррисонд сарвайлаа. Моррисон
тvvнийг нь аваад гvйлгэн уншвал гарын vсэг зурснаар корпорацийн ашигладаг арга энэ
тэртэй холбоотой бvхнийг задруулахгvй vvрэг хvлээх аж.
Моррисон гарын vсгээ зурлаа.
-Сайн байна гэж Донати хэлэв.-Мистер Моррисон, бид энд ямар ч ухуулга энэ тэрийг
хийдэггvй. Яагаад тамхинаас гарах гээд байгаа тань бидэнд огт хамаагvй. Бид ажил хэрэгч
хvмvvс бєгєєд ямар ч эм, бэлдмэл ашигладаггvй. Тусгай хоолны дэглэм ч барих
шаардлагагvй. Мєнгєний хувьд гэвэл бvтэн жилийн турш тамхи татахгvй болсон vедээ
тєлєєрэй. Ингэхэд мистер Маккэний ажил сайн биз дээ?
-Сайн сайн.
-Гайхалтай. Харин одоо хувийн чанартай хэдэн зvйл тодруулъя. Таны хариултыг
хєндлєнгийн хvн хэзээ ч олж харахгvй гэдэгт итгэлтэй байж болно. За, эхнэрийг тань хэн
гэдэг билээ?
-Люсинда Моррисон. Надтай суухаасаа ємнє Рэмзи гэдэг овогтой байсан.
-Та тvvндээ хайртай юу?
-Мэдээж.
-Эхнэртэйгээ хэрэлдэж, эсвэл тvр хугацаагаар салж байсан уу?
-Наадах чинь намайг тамхинаас гарахад ямар хамаатай юм бэ?
-Хамаатай. Миний асуултанд хариулна уу?
-Тийм зvйл огт болж байгаагvй гэж хариулах зуураа Моррисон нь сvvлийн vед эхнэртэйгээ
ойлголцохгvй болсон талаараа бодоод авлаа.
-Та энд нэг хvvхэдтэй гэсэн байна.
-Тийм. Нэрийг нь Элвин гэдэг юм. Хувийн сургуульд сурдаг.
-Ямар хуувийн сургууль билээ?
-Тэр та нарт хамаагvй гэж Моррисон байдгаараа барайн хариуллаа.
-За за гэж Донатти уриалгах нь гэх арагvй зєвшєєрєєд инээмсэглэв. –Маргааш анхны
эмчилгээний vеэр та сонирхсон бvх зvйлийнхээ талаар мэдээлэл авах болно. Харин єнєєдєр
бол тамхи татаж болно оо. Маргаашнаас эхлээд ганц ч тамхи тахгvй шvv. Yvнийг бид
хариуцна.
Маргааш нь яг гурван цагт Доннати нь мань эрийг угтаж хэрцгий байдлаар инээмсэглэсээр
гар барив.

-Таныг ирсэнд баяртай байна. Ихээхэн ирээдvйтэй атлаа эхний ярилцлагын дараа ирдэггvй
vйлчлvvлэгчид цєєнгvй шvv. Тантай хамт ажиллах болсондоо баярлаж байна. Танд тамхи
бий юу?
-Бий.
-Надад єгчих.
Моррисон мєрєє хавчаад тамхиа Донаттид єглєє. Хайрцган дотор нь хоёр гурвхан ширхэг л
байсан болохоор хайран байсангvй.
Донатти хайрцгийг ширээн дээр тавьснаа гараа зангидан нvдэж гарлаа. Цохих чимээ єрєєгєєр
нэг цуурайтах нь тэр. Тэгсээр цохихоо зогсоов. Хайрцагнаас vлдэснийг нь Донатти хогийн
савад хийж орхилоо.
-Энд ажилласан гурван жилийн хугацаандаа намайг энэ бvхнээс ямар их таашаал авдгийг та
лав тєсєєлєх ч vгvй биз.
-Танай байрны хvлээлгийн тэнхимд тамхины мухлаг харагдана лээ гэж Моррисон эелдгээр
хэлэв.
-Тийм ээ, зєв. Таны хvv Элвин Доус Моррисон нь Пэтерсоны оюун ухааны хомсдолтой
хvvхдvvдийн сургуульд сурдаг. Тєрєлхийн тархины гэмтэлтэй болохоор хэзээ ч хэвийн хvн
болохгvй. Таны эхнэр…
-Та нар яаж vvнийг мэдсэн юм бэ? Хэн болоод та нар гэж Моррисон чанга дуугаар хэлтэл:
-Бид таны тухай олон зvйл мэднэ ээ. Гэхдээ тэр бvхэн нь миний єчигдєр хэлсэнчлэн нууц
байх болно гэж Донатти vгийг нь таслав.
-Тэгвэл би явлаа гэж Моррисон арайхийн хэлээд єндийв.
-Ахиад жаахан суу л даа.
Моррисон анхааралтай харсан ч Донаттигийн царайнаас тавлаж, тохуурхасан шинж огт олж
харсангvй. Энэ мэтийн зvйлтэй олон зуун удаа таарсан хvний янзаар тайван байх бєгєєд vл
мэдэг таашаал авч байна уу гэлтэй харагдана.
-Юу гээчийн эмчилгээ хийх гээд байгаа талаараа надад ярьж єгєхгvй юу гэж Моррисон
тулгалаа.
-Одоохон. Та наашаа ойртооч гэж хэлээд Донатти босч, Моррисоны єчигдєр анзаарсан нєгєє
ногоон хєшгийг сєхєв. Дєрвєлжин цонхны цаана хоосон єрєє байв. Гэхдээ юу ч vгvй хоосон
биш шалан дээр нь нэг туулай тавагнаас талхны vйрмэг идээд байж байгаа харагдав.
-Хєєрхєн туулай байна гэж Моррисон ам нээлээ.
-Тийм шvv. Та анхааралтай ажиглаж байгаарай.
Тэгтэл Донатти нэг товчлуур дээр дартал туулай идэхээ болиод галзуурсан мэт ийш тийш
vсчиж эхлэх нь тэр. Yс нь босч, нvд нь галзуу мэт эргэлдэн, хєлєєрєє газар хvрэх тоолонд нь

ямар нэгэн зvйл бvр єндєрт гаргаж шидээд байна уу гэмээр харагдаж байв.
-Болиоч ээ! Наад амьтнаа цахилгаанд цохиулж аллаа шvv дээ!
Донатти товчлуур дээрээс хуруугаа авав.
-Хаанаас даа, энэ бол тун бага гvйдэл. Туулайг хар л даа. Идэж байхад нь цахилгаанд
цохиулаад байвал туулай нь хоол, євдєлт гэсэн хоёр мэдрэмжийг дор нь холбочихдог юм.
Тэгсээр туулай нь тавагтай хоолноос идэж чадахаа болиод харсаар байгаад єлбєр vхдэг.
Моррисон учрыг ойлгооод хаалга руу очив.
-За даа, тэгвэл ч би болих уу даа. Баярлалаа.
Хаалга тvгжээтэй байв.
-Мистер Моррисон та суу.
-Яг одоо хаалгыг онгойлгохгvй бол таныг «Тамхиа тат тат!» гэж хэлэхээс чинь ємнє цагдаа
дуудлаа шvv.
-Суу гэж байна гэсэн заналтай хариу дуулдав.
Донаттигийн аймшигтай, сvvмгэр бор нvд рvv нь ширтэх зуураа Моррисон нь «Бурхан минь!
Би чинь энэ солиотой амьтантай нэг єрєєнд тvгжигдчихсэн байна шvv дээ!» гэж бодлоо.
Тамхи татах хvсэл нь ємнє нь хэзээ ч ингэтлээ оргилж байсангvй.
-Эмчилгээнийхээ талаар танд дэлгэрэнгvй ярьж єгье гэж Донатти хэлэв.
-Та намайг янз сайн ойлгоогvй бололтой гэж Моррисон єєрийгєє албадан тайван єнгєєр
учирлалаа.-Надад наад эмчилгээ чинь ер хэрэггvй.
-Харин ч эсрэгээрээ мистер Моррисон, та намайг ойлгоогvй бололтой. Танд одоо єєр сонголт
байхгvй. Эмчилгээ эхэллээ гэж хэлэхдээ би vнэн хэлсэн юм шvv.
-Та солиотой юм уу?
-Хаанаас даа би ажил хэрэгч хvн. Эмчилгээ нь…
-За за тэгвэл яриад бай, яриад бай гэж Моррисон уурлав.- Гол нь намайг эндээс гарангуутаа л
таван хайрцаг тамхи аваад цагдаагийн газар руу явах зуураа бvгдийг нь татаж дуусгана
гэдгийг ойлгоорой л доо гэж хэлж байхдаа гэнэт эрхий хурууныхаа хумсыг мэрж байгаагаа
анзаарав.
-Дураараа л бол. Гэхдээ намайг бvх зvйлийг тайлбарлаж єгсний дараагаар таныг бодлоо
єєрчилнє гэдэгт итгэлтэй байна. Эхний нэг сар манай хvмvvс таныг ажиглах болно. Та
заримыг нь анзаарч болох ч бvгдийг нь олж харч чадахгvй. Таныг байнгын хяналтанд
байлгана. Таныг тамхи татсан даруйд бидэнд хэлнэ.
-Тэгээд яахав? Намайг ийш нь чирч ирээд энэ туулайны торонд хорих уу гэж байхдаа
Моррисон нь ёжтой аясаар ярих гэж хичээсэн боловч хар аяндаа айдас нь хvрээд байлаа.
-Yгvй дээ гэж Донатти хариуллаа. –Туулайны торонд эхнэрийг тань суулгана.

Донатти инэмсэглэж байна.
-Харин та энэ цонхоор хараад зогсож байх болно.
«Тамхинаас гарцгаая!» корпорацийг цагтаа автомат тоглоом, нууц сугалаа, хар тамхи гэх
мэтийн «гэр бvл»-ийнхээ vндсэн ажлыг маш амжилттай хєтєлдєг байсан нєгєє зурган дээрх
хvн vvсгэн байгуулсан нь Донаттигийн ярианаас ойлгомжтой боллоо. «Гурван хуруут» хочит
Морт Минелли гэгч энэ хvн нь єдєрт гурван хайрцаг тамхи татдаг архаг тамхичин байжээ.
Гартаа барьж байгаа хуудас цаас нь болохоор эмч нарын тавьсан «Уушигны хорт хавдар»
гэсэн онош бvхий цаас юм гэнэ. Ингээд Морт нь 1970 онд «гэр бvл»-ийнхээ бvх мєнгийг
«Тамхинаас гарцгаая!» корпорацид шилжvvлээд нас барж.
Эмчилгээний хувьд гэвэл хар дарсан зvvд шиг энгийн юм болж таарлаа. Эхний удаад зєрчил
гаргавал Донаттигийн «туулайны тор» гэж хэлсэн нєгєє єрєєнд Синдиг суулгана. Хоёр дахь
удаагаа зєрчил гаргавал Моррисоныг єєрийг нь суулгана. Гурав дахь удаад хоёуланг нь
цахилгаанд цохиулна. Дєрєв дэх удаад зєрчил гаргавал Элвины сургууль дээр нь нэг хvн
айлчилж очих гэсэн илvv хvнд шийтгэл ирнэ.
– Хєєрхий жаал ямар их тарчлахыг тєсєєлєєд vз л дээ, та гэсээр Донатти маасайтал
инээмсэглэн тайлбарлаж байв.-Хєєрхий амьтан ямар ч тайлбар хэлээд ойлгохгvй. Зєвхєн аав
нь муу хvн болохоор л зодуулж байгаа юм байна гэдгийг л арай ядан ойлгох биз. Гол нь та
намайг зєвєєр ойлгоорой. Байдал ингэтлээ муудахгvй байх гэж би бодож байгаа. Статистик
мэдээгээр бол манай vйлчлvvлэгчдийн дєчин хувь нь сахилга батын ямар нэг арга хэмжээ огт
авахуулдаггvй бєгєєд ердєє 10% нь л гурван зєрчил гаргадаг. Тав дахь удаагаа зєрчил
гаргавал таныг эхнэртэй чинь «туулайны торонд» хийнэ, хvvг чинь хоёр дахь удаагаа харин
эхнэрийг чинь эхний удаа зодно.
Моррисон нэг л мэдэхнээ ширээн дээгvvр Донатти руу vсэрчихсэн байв. Цаадах нь хэдийгээр
залхуу нь хvрсэн байртай сууж байсан ч гайхалтай хурдан хєдлєж сандлын хамт хойшоо
ухрах зуураа Моррисоны гэдэс рvv нь тийрчихэв.
-Зvгээр суугаач дээ мистер Моррисон гэж Донатти эелдгээр хэллээ.-Эрvvл саруул ухаантай
хvмvvс шиг л ярилцъя л даа.
Моррисон амьсгаа авах чадвартай болж аваад сандалдаа эргэн суугаад яриагаа
vргэлжлvvлэхийг Донаттигаас хvсэв.
Донаттигийн хэлж байгаагаар бол хєнгєнєєсєє хvнд хvртэл арван янзын шийтгэл байдаг гэнэ.
Зургаа, долоо, найм дахь удаад зєрчил гаргавал гvйдлийн хvч нэмэгдэж, зодуур улам
аймшигтай болно. Ес дэх удаад тамхи татвал хvvгийнх нь хоёр гарыг хугална.
-Тэгвэл арав дахь удаагаа зєрчил гаргавал яах болж байна гэж Моррисон хатсан уруулаа арай

ядан хєдєлгєн асуулаа.
Донатти их л гунигтай байдлаар толгой сэгсэрч байна.
-Ингэвэл бид бууж єгєхєєс єєр аргагvй л дээ. Бидний vгэнд яагаад ч ордоггvй хvмvvс нийт
vйлчлvvлэгчдийн ердєє хоёрхон хувь болдог юм гээд Донатти нь ширээний нэг шургуулгыг
татаад дуу намсгагчтай «Кольт-45» гаргаад ирэв.-Гэхдээ энэ хоёр хувьд багтсан хvмvvс ч
тамхи татахгvй. Татахгvй гэх баталгааг нь бид єгч байгаа юм.
*****
-Чи чинь яачихав аа? гэж эхнэр нь асууж байна.
-Яав л гэж дээ… зvгээр л би тамхинаас гарчихлаа шvv дээ…
-Хэзээнээс? Таван минутын ємнє vv гээд эхнэр нь инээж байна.
-Єндєєрийн гурван цагаас хойш.
-Тэгвэл сайн л байна шvv дээ. Ингэхэд чи яагаад гэнэт тамхинаас гарахаар болчихов оо?
-Чамайгаа бас … бас Элвинээ бодсондоо л…
Эхнэрийнх нь нvд томроод ирэв. Дик хvvгийнхээ тухай ярих нь єдрийн од шиг цєєн байсан
болохоор арга ч vгvй биз.
-Тэгвэл би их баяртай байна. Ахиад тамхи татлаа ч Элвин бид хоёрт ингэж анхаарал тавьсны
чинь тєлєє vргэлж талархах болно оо.
-Ахиж тамхи огт татахгvй гэж бодож байна гэж хэлээд мань эр Донаттигийн харцыг,
алуурчны манантсан харцыг саналаа.
Єєдтэй унтаж чадалгvй хєрвєєсєєр шєнийн гурван цагийн vед нойр нь хvрэхээ байчихав.
Тамхи татах хvсэл нь дэндvv их оргилж, хамаг бие нь халуураад ч байгаа юм шиг санагдана.
Доошоо бууж ажлынхаа єрєєнд ороод ширээний дээд шургуулгыг татан янжууртай хайрцгаа
илбэдvvлсэн мэт хэсэг зуур гєлєрч байснаа уруулаа долоов.
Эхний сарын турш тасралтгvй мєрдєнє гэж Донатти хэлсэн билvv. Дараагийн хоёр сарын
турш хоногт 18 цаг ажиглана. Дєрєв дэх сараас /яг єдий хугацааны дараа vйлчлvvлэгчид нь
тамхи татчихдаг гэсэн/ ахиад хоногийн 24 цагийн турш мєрдєнє. Тэгсээр жил хvртэлх
хугацаанд хоногт 12 цаг. Дараа нь яах билээ? Дараа нь єєд болох хvртэл нь гэнэтийн
мєрдєлтvvд хийгдэнэ.

YХЭН YХТЛЭЭ…
-Бид таныг сар алгасаад шалгаж байх болно гэж Донатти хэлсэн.- Эсвэл бvр єдєр алгасаад ч
шалгаж магадгvй. Yгvй бол хоёр жилийн дараа хоёр долоо хоногийн хугацаатай гэнэтийн
ажиглалт явуулж ч магадгvй. Та vvнийг ер анзаарахгvй.
Моррисон балай юмтай орооцолдсондоо єєрийгєє зvхэж байлаа. Донаттийг харааж, харин
Жимми Маккэнийг хамгийн ихээр vзэн ядаж, хараан зvхэж байв. Єєдгvй новш чинь, мэдэж
байсан мєртлєє хэлчихгvй! Жимми Маккэнийг боож алах хvсэл нь дэндvv их хvрэхэд гар нь
салгалаад эхэллээ.
Мань эр нэг янжуур авлаа. Байз, энэ ханын шvvгээнээс юун чимээ гараад байна? Зvгээр
сэтгэл дагаад тэгсэн юм байх даа. Гэтэл гай болж Синдигээ нєгєє єрєєнд хориулчихвал яана
аа?
Моррисон чих тавин эргэн тойрноо анхааралтай чагнав. Дуу чимээ ер гарсангvй. Нэг бол
шууд л явж очоод шvvгээний хаалгыг нээчихдэг юм билvv? Дотроос нь юу гээч гараад ирэх
бол гэсэн бодол тєрєхєд хамаг бие нь арзассхийгээд явчихсан болохоор буцаад орондоо оров.
Гэвч нойр нь хvрч єгєхгvй баахан хєрвєєлгєлєє.
9-11-р сар.
Ричард Моррисоны амьдралын зарим vзэгдэл:
Моррисон нь «Жэк Дэмпси» бааранд найзтайгаа таартал нєгєєх нь тамхи сарвайлаа.
Моррисон аягтайгаа чанга атгаад:
– Би хаячихсан гэж байна.
Нєгєєх нь хариуд нь инээд алдав.
– Долоо хоногоос илvv удаан тэсэхгvй дээ чи…
…Моррисон єглєєний галт тэргийг хvлээх зуураа хєх костюмтай залууг анхааралтай
ширтэнэ. Энэ залуутай єглєє болгон шахуу таардаг болчихож.
…Моррисон хvvгээ эргэж ирэхдээ жингэнэж дуугардаг том бємбєг авчирчээ. Элвин нь
баярлан эв хав муутайгаар шvлсдэн vнсэхэд нь ємнєхтэй адил эвгvй сэтгэгдэл тєрсєнгvй.
Моррисон хvvгээ чанга тэврэх зуураа хайр сэтгэл гэдэг тамхи татах хvслээс илvv гэсэн
Донатти болон тvvний хамсаатнуудын аль эрт ойлгоод авчихсан байсан зvйлийг сайн ойлгож
авав.
…Моррисон газар доорх туннельд замын тvгжээнд оржээ. Эргэн тойрон харанхуй. Дуут
дохионы хангинаан, утааны ємхий vнэр, гацсан машины уухилаан. Тэгтэл Моррисон єєрийн

мэдэлгvй машиныхаа урд талын хайрцгийг нээн нэг янжуур гарган асаагаад татаж эхлэв.
Ямар нэг юм болвол Синди єєрєє л буруутай гэж мань єєрийгээ зоригжуулна. Нэгийг ч
vлдээлгvй гаргаад хаячихаарай гэж хэлээд байхад чинь vлдээчихсэн байгаа юм даа.
Дєнгєж уушиглангуутаа л мань эр бєгшvvлэн ханиалгаж эхэллээ. Хоёр дахь удаагаа
уушиглатал нулимс нь гоожоод эхлэв.Гурав дахиа уушигласны дараа толгой нь эргэж, ухаан
нь балартаад ирэв. Аймаар юм аа гэсэн бодол тєрєв. Гэвч энэ бодлыг нь залгуулаад «Бурхан
минь, би чинь юу хийж байна» гэсэн бодол урсан орж ирлээ.
Ард нь машины дохио хангинаж байна. Мань эр тамхиа унтраагаад гэрийн зvг жолоо
мушгилаа.
-Синди би ирлээ гэж эхнэрээ дуудав.
Хэн ч хариулсангvй.
Гэнэт утас нь дуугарав. Моррисон харилцуурыг шvvрэн авлаа.
-Синди юу? Чи хаана байна аа?
-Сайн байна уу, мистер Моррисон гэх Донаттигийн цоглог дуу гарав.-Та бид хоёр нэг
асуудлын талаар уулзаж ярих хэрэгтэй юм шиг ээ. Та манай vvгээр таван цагийн орчим
ороод гарах уу?
-Эхнэр маань танайд байна уу?
-Мэдээж шvv дээ гэж Донатти харж vзсэн байдалтай хариу хэлэв.
-Аан гээч, тvvнийг явуулчихаач дээ гэж Моррисон ээрч мууран бувтнав. – Би ахиад тамхи
татахгvй ээ. Би ердєє л гуравхан удаа уушигласан шvv дээ. Ёстой балиар байсан. Би ямар ч
таашаал аваагvй.
-Харамсалтай л юм. Тэгэхээр таныг таван цагт ирнэ гээд хvлээж байх уу?
*****
-Мистер Донатти, тантай уулзах гээд мистер Моррисон ирчихээд байна гэж нарийн бичиг
хvvхэн холбооны аппарт руу хэлснээ Моррисон руу ор гэж дохилоо.
«Инээмсэглэцгээ!» гэсэн бичигтэй богино ханцуйтай цамц ємсєж, буу барьсан vлэмж биетэй
сармагчин шиг залуу Донаттигийн хамт тvvнийг хvлээн хонгилд зогсож байлаа.
-Аан гээч гэж Моррисон ам нээв.-Хэдvvлээ тохиролцож болно шvv дээ. Би мєнгє тєлнєє…
би…
-Амаа хамхи гэж сармагчин царайт эр vгийг нь таслав.
-Тантай уулзаж байгаадаа баяртай байна гэж Донатти хэлж байна.-Ийм таагvй байдалд
уулзах болсондоо харамсаж байна аа. Намайг дагаад явна уу. Таныг удаан саатуулахгvй ээ.

Тайван байгаарай, эхнэрт чинь аймшигтай, сvртэй зvйл ер тохиолдохгvй. Энэ удаад шvv дээ.
Моррисон булчингаа чангалан Донатти руу дайрахаар бэлдэв.
-Дэмий л байхаа даа гэж цаадах нь нэлээд сэтгэл нь зовсон байртай анхааруулав.-Над руу
дайрвал энэ Яс хугалагч хочтой залуу таныг гар бууныхаа бариулаар зодохоос гадна
эхнэрийг чинь цахилгаанд цохиулахдаа л цохиулна. Хэн хэнд нь ашиггvй байгаа биз дээ? За
явцгаая.
Моррисон єрєєнд тvрvvлж орлоо. Ногоон хєшгийг татчихсан, цаана нь Синди сандарсан
байртай ийш тийш ширтэн шалан дээр сууж харагдав.
– Синди минь гэж Моррисон єрєвдєлтэй дуугаар эхнэрээ дуудлаа.- Тэд чамайг минь…
– Эхнэр чинь таныг харахгvй, сонсохгvй гэж Донатти тайлбарлав. –Энэ тольт шил. За энэ ч
яахав. Бушуухан дуусгая. Сvртэй том зєрчил гаргаагvй болоохоор 30 секунд байхад л
хангалттай байх. Яс хугалагчаа, алив!
Яс хугалагч нь нэг гараараа товчлуур дээр дараад нєгєє гартаа барьсан гар буугаа
Моррисоны нуруунд тулгав.
Энэ бол тvvний амьдралд таарсан хамгийн урт гучин секунд байлаа.
Бvх зvйл дууссаны дараа Донатти:
-Намайг дагаад яваарай. Та эхнэртээ зарим нэг зvйлийг тайлбарлаж єгєх хэрэгтэй болох байх
гэж хэлэв.
-Би одоо яаж эхнэрийнхээ нvvрийг харах болж байна аа. Би юу гэж хэлэх юм бэ?
-Таныг гэнэтийн бэлэг хvлээж байгаа байх гэж бодож байна.
Єрєєнд буйдангаас єєр юу ч байсангvй. Буйдан дээр Синди нь уйлчихсан хэвтэнэ.
-Дик минь гэж эхнэр нь шивнэлээ. Моррис нь авгайгаа тэврэв.- Манайд хоёр хvн ирсэн.
Тэгээд миний нvдийг боогоод тэгээд… тэгээд ёстой аймшигтай… Намайг яалаа гэж ингэж
байгаа юм бэ?
-Надаас болж байгаа юм аа. Би чамд нэг зvйлийг тайлбарлах хэрэгтэй байна. Синди минь…
Мань эр ярьж дуусаад хэсэг дуугvй сууснаа:
-Чи намайг vзэн ядаж байна уу? гэж асуув.
-Yгvй ээ. Дик, би чамайг vзэн ядахгvй байна. Бурхан энэ хvмvvсийг єршєєг. Тэд чамайг эрх
чєлєєтэй болгожээ.
-Чи vнэнээсээ хэлж байна уу?
-Тийм гэж эхнэр нь хариулснаа тvvнийг vнсэв.-Гэртээ харьцгаая. Би харин ч бvр зvгээр
болчих шиг боллоо.
Долоо хоногийн дараа утас нь ахин дуугарч, харилцуур авсан Моррис Донаттгийн дууг
таниад:

-Танай хvмvvс андуурсан байх. Би тамхи татах нь бvv хэл гартаа ч бариагvй явж байгаа шvv
гэлээ.
-Мэдэж байна аа. Єєр зvйлийн талаар ярилцах хэрэгтэй байна. Маргааш орой хvрээд ирж
чадах уу? Аймаар юм болохгvй дээ, надад итгээрэй. Зvгээр л тайланд тусгах зарим юм асуух
хэрэгтэй байна. Мартаснаас таныг албан тушаал дэвшсэнд баяр хvргэе.
– Та яаж мэдсэн юм бэ?
– Бид бvртгэлийг нарийн хийдэг юм шvv гэж Донатти хайнгадуу хэлээд харилцуураа
шидчихэв.
Жижигхэн єрєєнд орж ирсний дараа Донатти:
-Та юундаа ингэтлээ сандраад байгаа юм бэ? Таныг яав л гэж. Ийшээ ойртооч гэж
Моррисонд хэллээ.
Шалан дээр жин байж байв.
-Аан гээч би бага зэрэг жин нэмэх нь нэмсэн л дээ. Гэхдээ…
-Тийм ээ, тэгэлгvй яахав.Манай vйлчлvvлэгчдийн 73% нь жин нэмдэг юм. Та жин дээр гараад
зогсохгvй юу.
Моррисон 79 кг татаж байв.
-Одоо болсон буу буу. Таны єндєр чинь хэд билээ мистер Моррисон?
-1 метр 79 см.
-Тийм vv гэж Донатти хэлээд энгэрийнхээ халааснаас тунгалаг хуванцар хавтастай жижигхэн
цаас гаргаад ирлээ.- Тун ч муугvй шvv. Таны дээд жин чинь …/Донатти нєгєє цаасаа харав/
83 кг болж байна. Єнєєдєр 12-р сарын нэгэн. Та сар бvрийн нэгэнд жингээ vзvvлж байх
ёстой. Ирж чадахгvй байлаа ч сvртэй юм болохгvй ээ…. мэдээж урьдчилан бидэнд дуулгасан
нєхцєлд шvv дээ.
-Тэгвэл миний жин 83 кг-аас давчихвал яах вэ?
Донатти инээсмэглэж байна.
– Манай хvмvvсийн нэг нь гэрт чинь зочилж очоод эхнэрийн чинь баруун гарын чигчий
хурууг огтолж авна. За мистер Моррис танд амжилт хvсье, энэ хаалгаар гараарай.
*****
Найман сарын дараа….
Моррисон нь “Жек Дэмпси” бааранд найзтайгаа ахин таарлаа. Мань эр хэрхэн байх ёстой
жингээсээ илvv хєнгєн, 75 кило татдаг болсон , долоо хоногт гурван удаа спортоор
хичээллэдэг болсон тухай эхнэр нь бахархалтай нь аргагvй ярьж єгєв. Найзынх нь царай
базаахгvй харагдана.

-Чи яаж тамхиа хаяж чадав аа? Би одоо бvр ч их тамхи татдаг болсон гэж найз нь хэлээд
ээлжит тамхиа vнсний саванд нухалан унтрааж, вискигийгээ хєнтрєв.
Моррисон нь найзаа хєлєєс нь толгой хvртэл нь анхааралтай ширтэснээ тvрийвчнээсээ
жижигхэн цагаан нэрийн хуудас гаргаж ирээд ширээн дээр тавив.
-Энэ хvмvvс миний амьдралыг vндсээр нь єєрчилсєн юм шvv гэж тэр хэллээ.
Нэг жил єнгєрлєє. Моррисон шуудангаар тооцооны хуудас хvлээв авав:
«Тамхинаас гарцгаая!» корпораци
Нью- Йорк муж 10017, Нью-Йорк хот,
46-р гудамж, 237 Ист.
Эмчилгээний тєлбєр 2500 доллар.
Мэргэжилтний vйлчилгээ: 2500 доллар /Виктор Донатти/
Цахилгааны тєлбєр 50 цент.
Бvгд: эрхэм та 5000 доллар 50 цент тєлнє vv.
-Муусайн нохойн гєлєгнvvд гэж Моррисон уурлав.-Цахилгааны тєлбєрийг хvртэл
оруулчихсан байна шvv дээ, яагаав нєгєє …
-Тєлчих л дєє гэж эхнэр нь учирлаад тvvнийг vнсэв.
Ахиад найман сар єнгєрлєє.
Моррисон Синди хоёр театрт Жимми Маккэннийг эхнэртэйгээ явж байхтай нь санамсаргvй
таарав. Тэд эхнэрvvдээ танилцууллаа. Жимми ямар ч байсан тэгэхэд, нисэх буудалд
таарснаасаа илvv биш юм гэхэд доргvй харагдаж байна. Моррисон ємнє нь Жиммигийн
эхнэртэй огт уулзаж байгаагvй билээ. Тэр эмэгтэй аз жаргалтай, маш их аз жаргалтай эгэл
эмэгтэйчvvд ямаршуу vзэсгэлэнтэй харагддаг вэ, яг тийм vзэсгэлэнтэй харагдаж байв.
Моррисон тэр эмэгтэйтэй гар барьлаа. Гэвч эмэгтэй гар барилт нь нэг л сонин. Моррисон
гэнэт Маккэнний эхнэрийн баруун гар яагаад чигчий хуруугvй байгааг ойлгох нь тэр.

One Response to Quitters, Inc. /Stephen King/

  1. munkh says:

    Өө заза амар амар.

    Like

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

Эмзэгхэн дэлбээ

This WordPress.com site is the bee's knees

Delgeen.com

Бидний блог

Миний...

Бидний блог

The Weatherman

Бидний блог

Mонголчууд

Бидний блог

Free Writers' Club

Бидний блог

PEARL'S SPACE

НОМЫН УТГЫГ АРВАН ТОХОЙ ӨРГӨН ДЭЛГЭРҮҮЛЭХЭЭС ГАНЦ ТОХОЙ ГҮН МЭДЭХ НЬ ЧУХАЛ

Амьдрал гэгч...

Бидний блог

%d bloggers like this: