Вероника үхэхээр шийдсэн нь /Пауло Коэльо/


veronikaСүүлийн үед давхцал болоод байна уу? тохиолдол болоод байна уу? Сэтгэл мэдрэлийн шинжтэй зүйл их уншиж, тааралдаад байх чинь юуных билээ? Би солиорч байгаа гэжүү?  эхлээд Фрейд, Дараа нь ганц хоёр тийм сэдэвтэй кино. Одоо харин вероника үхэхээр шийдсэн нь болж таарч байх шив. Анх эдгээр номнуудыг авахдаа иймэрхүү төрлийн гэж бодож үзсэн ч үгүй. Угаас номны үйл явдлын талаар мэдээллийг уншиж дуусталаа хаанаас ч авахгүй байхийг хүсдэг билээ. Тэгсэн харин сэтгэл мэдрэлийн талаар хоёр ном авчихжээ хө.

Бразилийн нэрт зохиолч Пауло Коельо-г дэлхий даяараа “Алхимич” зохиолоор нь мэддэг, хаа сайгүй энэ номыг барьж уншсан, үзсэн, төсөөлсөн хүмүүс дүүрэн. Дэлхийн 130 гаруй оронд номоо хэвлүүлж явсан энэ эрхэм. Дэлхийн хамгийн их уншигчтай хүмүүсийн жагсаалтын аман хүзүүнд бичигддэг билээ. Бразилд хүмүүс түүнийг үзмэрч, ид шидтэн, зөн билигтэй хүн гэж ярьдаг. Тэгэхээр манай хүн бодвол зөн билгийн тулаанд орвол дээгүүр жагсах бололтой. Тэгсэн харин мань хүн залуудаа сэтгэл мэдрэлийн эмнэлэгт хэвтэж эмчлүүлж байсан болж таарав. Уг нь түүний эцэг инженер хүн байсан ба эх нь түүнийг эцэгтэйгээ адил инженер болоосой гэж мөрөөддөг байжээ. Харин Пауло бол зохиолч болох сонирхолтой байв. Сэтгэл мэдрэлийн эмнэлгийн хувьд бол манайхаар бол шархад шүү дээ. Тодруулбал Пауло 16 настайдаа шархаданд очиж эмчлүүлж эхэлсэн байна. Тэндээсээ гурван ч удаа оргож байсан бөгөөд удаа бүртээ баригдаж буцаж байж. Тэгж тэгж 20 настайдаа эрүүл гэсэн оноштойгоор амьдралд хөл тавижээ. Ингээд засарсан Пауло ээжийнхээ хэлсэнээр хуулийн сургуульд суралцаж эхэлсэн боловч 1 жил сурчихаад сургуулиа хаясан бөгөөд гэрээсээ ч явж. 60-аад онд ид эрчээ авч байсан Хиппи нартай хөл нийлүүлэн Дэлхийд тэнэж болох бүхий л газраар явжээ. Хиппи нарын хувьд гэвэл нөгөө өөрсдийгөө эрх чөлөөтэй гэж нэрлээд хаа сайгүй, ойд, хээр хөдөө, зэлүүд газар бүлгээрээ нийлж архи ууж, хар тамхи татдаг бүтэхгүй хүмүүс. Бүтэхгүй хүмүүс гэж нэрлэсэн нь тэр үеийн хүмүүсийн хиппи амьдралыг сайн мэдэхгүйдээ хэлж байгаа боловч надад бол олиггүй л зүйл байсан гэж санагддаг юм. За тэгээд ингэж явахдаа Пауло хөгжим зохиох, шүлэг бичих, жүжигчин хийх зэргээр есөн бусийн юм л хийж явсан байна. Бүр Бразилд очоод хувьсгалийн эсрэг гэмт хэрэгтэн гэж хэдэн сар хоригдож ч үзжээ. Харин хөгжмийн зохиолчийн хувиар Пауло чамгүй амжилтанд хүрсэн бөгөөд нилээд мөнгөжиж амьдрал нь тогтсон байна. Ийнхүү явсаар 1986 онтой золгожээ. Энэ онд тэрээр явганаар 1000 км /Way of St.James/ аялсан ба ийн аялах явцдаа гэгээрлийн хутгыг олсон, өөрийгөө таньж мэдсэн гэж хожмоо дурсан ярьсан байна. Мөн энэ явдлаас хойш Пауло өөрийн зохиолч болох багийн мөрөөдлөө биелүүлэхээр эргэлт буцалтгүйгээр шийдсэн гэдэг. Үнэхээр ч энэ явдлаас хойш бидний мэдэх Алхимич, The Pilgrimage, Вероника үхэхээр шийдсэн нь зэрэг зохиолууд ар араасаа хөвөрсөн билээ.

“Вероника үхэхээр шийдсэн нь”

Утас дугарав. Харилцуураа автал нэг үл таних хоолой 7 хоногийн дараа чи үхэх болно. Дүүд дүүд дүүд. Нэг ийм үйл явдалтай кино байдаг даа. Зохиолд маань ийм 7 хоног гарах болно. Вероника үхэхээр шийдсэн нь маань гэхдээ аймшгийн зохиол бишээ. Амьдрал цагаар, өдрөөр, 7 хоногоор, Сараар, Жилээр гэх хугацаагаар өрнөдөг. Мэддэгүүдийн хэлдэгээр бага байхад цаг хугацаа их удаан өнгөрдөг. Харин 30 гараад эхэлхээр цаг хугацаа пуужин харваад хаясан юм шиг л хурдан өнгөрдөг мэтээр ярьдаг. 7 хоног тэгэхээр бас тийм их урт хугацаа биш гэдгийг хувийн туршлагаараа хүн болгон мэддэг юм хойно доо. Гэхдээ 7 хоногийн дараа энэ дэлхий дээр чи дахиж сэрэхгүй болно гэдгээ мэдвэл өөр асуудал үүсч болох л юм. Эхний хоёр, гурван өдөр баахан уйлж майлж, аврал гуйж суух энүүхэнд байх байлгүй л. Цаг хугацаа өөрийн эсрэг ажиллаад эхэлхээр харин тэгж удаан суугаад байх утгагүйг ойлгож аваад хором мөч бүрийг үр дүнтэй өнгөрүүлэхээр шийддэг гэдгийг зохиолд харуулах ажээ.

Нэг онигоо байдаг даа. 9 давхраас нэг согтуу эр хөл алдаад доошоо унаж байв. Ийн унаж байхдаа мань согтуу эр бурхан минь энэ удаа л намайг харж үз. Би дахиж хэзээ ч муу юм хийхгүй. Дахиж хэзээ ч архи уухгүй, эхнэрээ загнахгүй, сайн үйлс түм бумаар нь бүтээх болно. Энэ удаа л намайг харж үзээч хэмээн бодсоор явтал овоолгоотой үнсэн дээр пид хийтэл унаад амьд үлдэж гэнэ. Тэгсэн манай согтуу энүүхэн хоёрын хооронд юун ч их юм боддог юм билээ гэсэн гэдэг.

Өөр нэг түүх бас байна. Түүх гэж. Генригийн өгүүллэгүүд дотор байсан юм. Нэгэн залуу хос хөлсний байранд хоёулахнаа амьдрдаг юм гэнэ. Нөхөр нь орой ихэнхидээ эхнэрээ ганцааранг нь орхиод найзуудтайгаа билльярд нүдэхээр явна. Өглөө нь харин ажилтай гэсээр ганцааранг үлдээгээд гарч оддог байжээ. Оройд найзуудтайгаа уулзаж тоглохийн хувьд бол 7 хоногт 4 удаа давтагддаг гэж байгаа. Эхнэр нь мэдээж үүнд нь гомдолгүй яаах вэ. Манай хүн харин тоохгүй. Харин нэг орой ажлаа тараад иртэл эхнэр нь байдаггүй, ширээн дээр дугтуй орхиод санд мэнд гараад явсан байв. Дугтуйг задалж уншвал ээжийн бие муудсан. Явлаа хэд хонох байх гэсэн байваа. Манай хүн эхнэрээ хаяаад явчлаа гэж бодоод өнгөрсөн явдалдаа их харамсаж. Энэ хорвоо дээр хамгийн хайртай хүн нь түүний эхнэр байжээ гэдгийг, дандаа гомдоодог байснаа, үргэлж санаа тавидаггүй байснаа бодоод өөрийгөө зүхэв гэнэ. Мөн эхнэрээ дахиж ганцааранг нь орхихгүй, найзуудтайгаа тоглохгүй. Холбоогоо таслаад дандаа л түүнтэйгээ байхаар шийдэж гэнээ. Ийн хоёр, гурван цаг харамсаж, шийдчихээд сууж байтал эхнэр нь ээжийн бие гайгүй гэнээ, тэгэхээр нь буцаад ирлээ гэсээр ороод ирж л дээ. Тэгсэн харин манай хүн орж ирвүү гүү юу хаалга зүглэвээ. Хаалгаруу шогшиж яваа нөхөрөө харсан эхнэр нь за хаачих нь вэ ноёнтон минээ гэтэл. Мань хүн найзуудтайгаа уулзаж хэд гурав билльярд цохидог юмуу гэсээр гарч одвоо хөөрхий. Хүн гэдэг чинь ийм л сонин амьтан ш дээ. Үлгэр бүхэн сайхан төгсдөг гэхдээ үргэлжлээд яасан талаар юу ч гардаггүй. Дандаа Happy ever after. Вероникагийн хувьд гэхдээ байдал өөр ч байх юм билүү хэн мэдэх юм бээ?

One Response to Вероника үхэхээр шийдсэн нь /Пауло Коэльо/

  1. Саруул says:

    Энэ ном яагаад ч юм маш их бүр үнэхээр их таалагдсан. Би өөрөө оролдож байсан, тэгээд одоо энд байгаа болохоор ч юм уу нэг сонирхолтой, сэтгэл хөдлөм байсан. Даанч тэгж хайрлаж уншсан номоо алдах чинь их муухай юм байна шүү.

    Like

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

Эмзэгхэн дэлбээ

This WordPress.com site is the bee's knees

Delgeen.com

Бидний блог

Миний...

Бидний блог

The Weatherman

Бидний блог

Mонголчууд

Бидний блог

Free Writers' Club

Бидний блог

PEARL'S SPACE

НОМЫН УТГЫГ АРВАН ТОХОЙ ӨРГӨН ДЭЛГЭРҮҮЛЭХЭЭС ГАНЦ ТОХОЙ ГҮН МЭДЭХ НЬ ЧУХАЛ

Амьдрал гэгч...

Бидний блог

%d bloggers like this: