Manual of the Warrior of Light /Paulo Coelho/


200px-Manual_of_the_Warrior_of_Light_(cover) Заавал цус асгаруулсан дайн тулаан, зэвсэгт мөргөлдөөн дээр тактик стратеги зохиогоод байдаггүй. Шатар, Хөлбөмбөг, Сагс гээд бүхий л зүйл дээр эр хүн ухаанаа уралдуулахийг хүсдэг шүү дээ. Үүнээс өөрөөр ажил хөдөлмөр, бизнес, удирдлага, энгийн ажилчинаас, дарга хүртэл бүхий л түвшинд өөрийгөө төлөвшүүлнэ гэдэг маш чухал зүйл гэж ухаантай хүн бүр л хэлдэг. Дэлхийн хоёрдугаар дайны үед Америзийн 3-р армийг удирдаж байсан Генерал  Паттоны нэгэн цагт хэлсэнээр “Тухайн хүний дайнд ялсан, ялагдсан тооны жагсаалтыг биш түүний дайнд хэрхэн хандаж ямар шийдвэр гаргасныг судлах хэрэгтэй” гэсэн байдаг билээ.

Эхлэл

Жаал хүүд нэгэн үл таних бүсгүй хандаж эндээс баруун тийш Далайн эргийн цааханд нэг арал дээр маш олон хонхтой том сүм байдаг юм гэж гэнэ. Энэ бүсгүйг жаалхүү маань урьд нь харж үзэж байгаагүй бөгөөд их сонин хувцасласан ба нүүрээ гивлүүрээр халхалсан байх ажээ. Бүсгүй үргэлжлүүлэн чи урьд нь тэнд очиж байгаагүй юу? Тийшээ нэг очоод үзээрэй бас надад ямар санагдсанаа хэлээрэй гэж гэнэ. Бүсгүйн сайханд татагдсан жаалхүү тэр ёсоор далайн хөвөөнөө очоод үзтэл тэнд нь олон хонх, том сүм, бүр арал ч байхгүй байх юм гэнэ. Эрэг дээр дэмий л тэнгэрийн хаяа, цахлай дүүлэн нисэх алсыг ширтэж суусан жаалхүү ойролцоо амьдардаг өвгөн загасчинаас энд том сүм байдагуу гэж асуужээ. Өвгөн хариуд нь. Манай өвөө, эмээгийн үед энд нэгэн арал байсан юм. Арал дээр их том сүмтэй. Сүм доторхи хонхнууд нь найрал дууны хөгжим шиг жигнэнэн дуулддаг байсан юм. Хожмоо харин газар хөдлөлтөнд өртөж далайд живж одсон бөгөөд нэгэнт живж алга болсон боловч хааяа хааяа хонх жингэнэх нь өвгөн загасчинд дуулддаг гэнэ.

Өвгөний ийн ярихийг сонссон жаал хүү буцаж ирээд нөгөө бүсгүйг хайсан боловч бараа сураггүй алга болсон байх аж. Ингээд жаал хүү тэр өдрөөс хойш тэр далайн эрэг дээр сууж тэнгэрийн хаяа, цахлайн дууг сонсон хээв нэг суух болсон байна. Ийн сууснаар жаал хүү нөгөө хонхны дууг сонсож магадгүй гэж бодож л дээ. Бүр магадгүй гэнэт нөгөөх арал маань уснаас ил гарч ирээд жаалхүү тэр арал дээрээс алт эрдэнэс олоод баян хүн болж магадгүй шүү дээ ч гэж бодож. Жаал хүү тэнд хэдэн өдөр суусан боловч хонх ч дугарсангүй, арал ч харагдсангүй. Урам хугарсан жаал хүү нөгөөх өвгөн загасчнаас үнэхээр тэр хонх дугархийг сонссонуу хэмээн лавлаж асуухад сонссон л гэх аж. Хэрвээ жаалхүү тэвчээртэй байвал хэзээ нэгэн цагт сонсож магадгүй гэх хариу сонсжээ.

Тэр цагаас хойш хүү тэр эрэг дээр өдөр бүр очих болсон боловч нөгөө сайхан бүсгүй, арал, хонх, сүм аль аль нь гарч ирсэнгүй. Хэдий тийм боловч зүгээр л тэнгисийн эрэг дээр сууж тэнгэрийн хаяа, далайн хөвөөг ажиглан, шувуудийн жиргээ, цахлай халин нисэх өндөр, үүлсийг ширтэн суух нь түүнд таатай санагдах болжээ.  Өдий төдий олон өдөр өнгөрөв. Өдий төдий олон сар эрэг дээр сууж өнгөрөөв. Хичээлд ч явах сонирхолгүй болж хий дэмий л далай, тэнгэрийн хаяа, цахлайг ширтэн суух болов. Үе тэнгийн хүүхдүүд ч түүнийг зожиг мангараар нь дуудах болж гэнээ. Үүнийг анзаарсан өвгөн загасчин хүү дээр ирээд хонх дугарахгүй л байна уу гэхэд. Хүү энэ олон сар болоход нэг ч дугарахийг нь сонсож чадсангүй л гэнэ. Магадгүй зөвхөн загасчидад л энэ хонх сонсогддог юм байлгүй дээ. Чи одоо энд суухаа болиод хичээл сургуульдаа явсан нь дээргүй юу дээ гэжээ. Тэр өдрөөс хойш дахин нэг сар өнгөрч хүү ч хонхоо сонсож чадаагүй боловч өсч том болсныхоо дараа загасчин болоод эндээ эргэн ирж өдөр бүрийг энэ эрэг дээрээ л өнгөрүүлэхээр шийдээд гэртээ харьжээ. Маргааш өдөр нь жаалхүү эрэг дээр салах ёс гүйцэтгэхээр ирэв. Хүү энд өнгөрүүлсэн нэг жилдээ ерөөс харамсаагүй бөгөөд амьд байгалийн сайхныг, амьдарна гэдэг өөрөө хичнээн их аз жаргал билээ гэдгийг үнэн сэтгэлээсээ ойлгон авсан байлаа.  Ийн салах ёс гүйцэтгээд баяр хөөртэйгээр эргэтэл ард нь хонх нэг удаа цохих дуулдав. Үүний дараа дахин цохих нь дуулдаваа…

Тэр өдрөөс хойш олон жил өнгөрч жаалхүү маань эрийн цээнд хүрчээ. Залуу эр дасал болсон эрэг дээрээ иртэл олон жилийн өмнө түүнийг хүүхэд байхад хонх, сүм, арлын талаар ярьж өгсөн бүсгүй дүрээрээ зогсож байх юм гэнэ. Жил сарууд өнгөрсөн боловч бүсгүйг цаг хугацаа харин нэг минут ч хөгшрүүлээгүй байх юм гэнээ. Балмагдсан залуу эр чи энд юу хийж байгаа юм бэ? гэж асуув. Хариуд нь бүсгүй чамайг ирэхийг хүлээж байлаа гэж хариулав. Өдий төдий олон жил өнгөрчихөөд байхад бүсгүйн өмссөн хувцас тэр хэвээрээ, залуу сайхан ч тэр хэвээрээ байлаа. Бүсгүй түүнд цэнхэр хавтастай ном өгч гэнэ. Номын хавтас дээр “Гэрлийн дайчин” гэж бичсэн байв. Доторхи хуудсууд нь харин хоосон цагаан цааснууд байх аж. Учрийг нь асуувал. Залуу эр маань номын хуудсуудыг өөрөө бичих ёстой гэж гэнэ. Гэрлийн дайчин гэж юу юм бэ? Би энэ талаар ерөөсөө мэдэхгүй шүү дээ гэж залуу асуутал. Бүсгүй хариуд нь. Чи аль хэдийн мэдэж байгаа шүү дээ. Гэрлийн дайчин бол итгэсэн зүйлийнхээ төлөө эцсээ хүртэл тэмцдэг бас хонхны жингэнэх дуунуудыг сонсож чадсан тэр хүнийг хэлдэг юмаа гэжээ. Үргэлжлүүлэн хоосон хуудсуудыг харж зогссон залуу эрд хандан Гэрлийн дайчны тухай бичээрэй гэж инээмсэглэн хэлэв.

Дайчны замнал

 

 

One Response to Manual of the Warrior of Light /Paulo Coelho/

  1. Delgerbayar says:

    Сонирхолтой юм аа. Сайхан блог байна.

    Like

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

Эмзэгхэн дэлбээ

This WordPress.com site is the bee's knees

Delgeen.com

Бидний блог

Миний...

Бидний блог

The Weatherman

Бидний блог

Mонголчууд

Бидний блог

Free Writers' Club

Бидний блог

PEARL'S SPACE

НОМЫН УТГЫГ АРВАН ТОХОЙ ӨРГӨН ДЭЛГЭРҮҮЛЭХЭЭС ГАНЦ ТОХОЙ ГҮН МЭДЭХ НЬ ЧУХАЛ

Амьдрал гэгч...

Бидний блог

%d bloggers like this: