Дэлхийн уран зохиолын 85 сод туурвил /Г. Аюурзана/


MB2013110715-200x280Дэлхийн уран зохиолын 85 сод туурвил хэмээх Г. Аюурзаны номыг саяхан уншиж дуусгав. Энэхүү номонд Эртний Грек, Ромын уран зохиолууд, Эрт ба дундад үеийн хятадын туурвилууд, Сонгодог зуунуудын театр, XIX зууны үеийн уран зохиол, XX зууны утга зохиолууд дотроо Англи хэлт утга зохиол, Герман хэлт утга зохиол, Францын уран зохиол, Латин хэлт уран зохиол, Японы уран зохиол, Оросын уран зохиолуудаас бүрдсэн 85 сод зохиол багтсан байна. Эдгээр зохиолуудын ихэнхи нь Монгол хэл дээр орчуулагдаагүй зохиолууд байсныг  хэлэх хэрэгтэй. Учир нь зохиолууд бүтнээрээ биш бөгөөд зохиогчийн зүгээс уншигчдаа гадны зохиолчидтой танилцуулах, ер нь иймэрхүү урсгал чиглэл байна, энэ ургал нь иймэрхүү зохиолууд байдаг. Энэ зохиолчийн намтар гэвэл энэ байна. Зохиол нь тэр байна. Үйл явдал нь ийм байдаг гэх мэтээр соён гийгүүлэх чиглэлрүүгээ түлхүү хандсан зохиол байлаа. Үнэхээр ч хүн бүхний уншаад үзэх хэрэгтэй номонд зүй ёсоор орох ёстой санагдсанийг хэлэх ёстой боловуу. 

Монголд Англи, Хятад, Латин, Франц, Герман хэлээр ус цас шиг ярьж, уншдаг хүн хэдэн зуун мянгаараа тоологддог болоогүй учраас гадны соёлтой эх хэлээрээ танилцана гэдэг их олзуурхууштай зүйл билээ. Г. Аюурзаны энэхүү 85 туурвил боть дээр дурьдсанчлан Эртний туульс, үлгэр домгийн үеээс эхлэн ХХ зууны дунд үе хүртэлхи буюу орчин үеийн уран зохиол хүртлэн эмхлэн бичсэнээс гадна. Уг зохиолын үйл явдлын дэс дараа, үндсэн санаа, зохиолын үйл явдлыг утгачлан тайлбарласан байна. Түүнчлэн зохиолыг бичсэн зохиолчийн намтар, хувийн амьдрал, бичдэг төрөл, хүмүүсийн сэтгэлгээнд үзүүлсэн нөлөө, ямар шагнал авч байсан, хэр амьдарч байсан, зохиолоо хэзээ бичсэн гээд мэдээллийг хүргэхээс гадна модернизм гэж юу юм. пост модернизм гэж юуг хэлээд байгаа юм. Энэ Америк, Англи, Хятад, Япон, Орос, Латин Америк, Франц, Герман улсуудын зохиолчид ер нь ямархуу чиглэлээр бичдэг байсан юм. Ер нь зохиол яаж үүссэн юм. Хэдэн жил бичив зэрэг мэдээллүүдийг хавсаргасан энэхүү зохиол үнэхээр таалагдлаа.

Мэдээж зохиолыг яриулна гэдэг бол өөрөө мэдрэхгүй гэсэн үг. Зохиолыг уншиж цаад санааг нь өөрөө эргэцүүлж. Амтшин унших нь хамгийн хэрэгтэй зүйлд тооцогддог гэдгийг эксперт уншигч нар бүгд зөвлөдөг. Хэдий тийм боловч эдгээр зохиолууд ихэнхи нь Монгол хэл дээр орчуулагдаагүй. Мөн энэхүү 85 зохиолтой амьдралынхаа турш хэд нь танилцахийг хэн хэлж мэдэх билээ? Эдгээр түүхэнд нэрээ үлдээсэн суут зохиолчидийн хэдтэй нь ер нь танилцаж, намтар уран бүтээл, яаж амьдарч байсан, яаж зохиол бүтээлээ бичдэг байсантай танилцаж чадаа үгүйг хэн хэлж мэдэх билээ?

 

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

Эмзэгхэн дэлбээ

This WordPress.com site is the bee's knees

Delgeen.com

Бидний блог

Миний...

Бидний блог

The Weatherman

Бидний блог

Mонголчууд

Бидний блог

Free Writers' Club

Бидний блог

PEARL'S SPACE

НОМЫН УТГЫГ АРВАН ТОХОЙ ӨРГӨН ДЭЛГЭРҮҮЛЭХЭЭС ГАНЦ ТОХОЙ ГҮН МЭДЭХ НЬ ЧУХАЛ

Амьдрал гэгч...

Бидний блог

%d bloggers like this: