Project: SmartVision


Нэгдүгээр сард сүрхий шийдсэн шинжтэй бичсэн бичлэгээ эргэн уншиваа сая. Арай сүр бадруулаад хаясан бололтой. Нойргүй хононо, Хонь хариулна, Гутал тослож байгаад ч болтугай төслөө амжилтанд хүргэнэ гэнэ үү? Юу гээч галзуурал вэ дээ. Эдүгээ хүртэлх хугацаанд нойргүй хоносоныг эс тооцвол хүн амьтаны гутал тосолж, хонь хариулж мянгат малчин болох хол хэвтээ байлгүй л. Гэлээ гэхдээ хэрвээ хэрэгцээтэй бол Жавхлан шиг гэр бариад амьдрахад юун болохгүй байхав. Харин эхнэрээ араг үүрүүлж төрүүлэх нь юу юм бэ дээ. За элдэв долоон үгээр яахав. SmartVision төсөл  маань гурван сар дуншсаны эцэст биелэлээ бараг олж байх шиг байна.  Төсөл үндсэндээ 2 хэсгээс бүрдэж байна. Нэгдүгээрт IPTV буюу гурвалсан үйлчилгээ. Харин хоёрдугаар хэсэг маань Smart буюу ухаалаг технологи гэсэн бүрдлээр хийгдэж буй билээ. Production тест тун удахгүй эхлэх бөгөөд урьдчилгаа болгож бага сага мэдээлэлтэй байя гэж бодлоо.
1. IPTV

Орчин үеийн гадны чиг хандлага бүгдийг нэг доороос. Бүх юм энд байна хүрээд ирээ хэмээх уриатайгаар чиглэн урагшилж буй билээ. Дэлгүүр гэхэд л бүх төрлийн барааг нэг дор, Цахилгаан бараа, хүний хэрэглээ цөм бүрэн гэсэн реклам, чамин үгсээр тархи угааж байна. Тархи угаана гэж бас арай дэгсдүүлж болохгүй юм боловуу даа. Одоо үед хүмүүс олон газраар хэсч цаг үрэхийг хүсэхээ байсан цаг ирээд байна. Бараг машин, машины засвар, дэлгүүр, буудал бүгд нэг доор байх шаардлага тулгараад байна шүү дээ. Үүнтэй нэгэн адил манайд эрчийг аваад буй IPTV буюу гурвалсан үйлчилгээ энэхүү хэрэгцээ шаардлагад нийцэж, хүмүүний хязгааргүй хэрэглээг хангах гол хэрэглүүрүүдийн нэг гарцаагүй болоод хэдэн жилийг үджээ. Дээхэн үед байсан бол хонио хариулаад, ганц хоёр захиа шуудангаар шидэлцэх ч юмуу. Хааяа нэг ирэх 2 сарийн өмнө гарсан сонинийг шимтэн уншаад сэтгэл хангалуун байгаа эсэхээ ч мэдэхгүй налайн хэвтэхээ байсан цаг юмаа. Одоо цаг бол хоёр хоног ажилгүй байвал тэгээд өр зээл нэхэгдээд сүйд майд болно. Хоёр хоног ажлаа таслуул ажлаасаа хөөгдөнө. Хоёр өдөр гадуур зугаалаал мөнгө дуусаа. За тэгээд залхтал ярьсан даа. Түүнчлэн IPTV дотроо бас гар утас, машин техник, нисэх онгоцны хувилбарууд үеүүдэд хамрагдах юмаа. Нэг, хоёр, гурав, дөрөвдүгээр үе гээд хөвөрч өгөх юм шиг байна. Цухас дурдахад төсөл маань Next Generation дээр хийгдэж байгаа.

2. Smart technology
Энэ маань бусдаас ялгарах хамгийн гол онцлого юм. Production эхэлсний дараа энэ талаар бичнээ.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

Эмзэгхэн дэлбээ

This WordPress.com site is the bee's knees

Delgeen.com

Бидний блог

Миний...

Бидний блог

The Weatherman

Бидний блог

Mонголчууд

Бидний блог

Free Writers' Club

Бидний блог

PEARL'S SPACE

НОМЫН УТГЫГ АРВАН ТОХОЙ ӨРГӨН ДЭЛГЭРҮҮЛЭХЭЭС ГАНЦ ТОХОЙ ГҮН МЭДЭХ НЬ ЧУХАЛ

Амьдрал гэгч...

Бидний блог

%d bloggers like this: