Бэлэг


Тулгын хүү энгийн амьдарч жаран настайдаа энгэртээ одон медаль үгүй.  Үр хүүхэд үгүй. Эргээд харахад амьдраагүй. Хэнийг ч буруутгалгүй дөрвөн хананы дунд амьсгал хураах ёстой байсан юм. Тулгын хүү ингэж л амьдрах ёстой. Цөөрмийн мэлхий шиг цөөрмөөсөө холдолгүй. Байлдааны улаан тугийн одон үгүй. Насны намартай золгох ёстой байсан юм. Нэгэнт шийдсэн амьдрал. Хувийн эрх чөлөө, тусгаар тогтнол гүйцээ.

Тулгын хүү юу ч хүсч мөрөөдөөгүй. Хаяаад одсон хайртай охин нь 7 жил болоход царай нь ч сэтгэлд бүүх үгүй. Зүрх үгүй охидыг гомдоосон болхоос хайрлаагүй. Амьдралаа чамд өгсөн гэхэд нь хөх инээд нь хүрдэг байсан юм. Тулгын хүүд ирээдүй байгаа үгүй. Жаран насандаа дөрвөн хананы дунд тайвнаар гүнзгий амьсгаа аваад энэ хорвоогоос юу ч авалгүй буцах ёстой байсан юм. Тулгын хүүд ямар ирээдүй байсан биш. Сургуулиасаа хасагдсан. Ажил үгүй. Орлого үгүй. Найз үгүй. Хайр үгүй. Мөрөөдөл үгүй. Юу ч үгүй.Гуанзны хаягдал хоолоор хүртэл голоо зогоож явсан. Хүн өлсөхөөрөө хайр дурлалын талаар боддог үгүй. Хоол л боддогддог. Хоолтой байвал амьдарна. Хоол үгүй бол хайр үгүй.

Тулгын хүү жаран настайдаа энэ ертөнцийг одон медалгүй. Дайн тулаангүй өнгөрөөсөндөө бахархал үгүй. Гуниглал үгүй. Жартайдаа л явах ёстой байсан юм. Илүү өмнө ч байж магадгүй. Хэн мэдэх билээ. Ай хөөрхий Тулгын хүү. Ер нь Тулга гэж хэн байсан юм бэ? Тулгад угаасаа мөрөөдөл байгаагүй юм шигээ. Тулга ажил хийдэггүй байсан. Гэртээ хонь шиг амьдарсан. Гэрэл гэгээнд гарахыг хүсдэггүй байсан. Жирийн амьдарсан. Хонь шиг амьдарсан. Жирийн үхэх тавилантай хүн байсан юм. Түүний хүү өдөр ирэх тусам түүнтэй адилхан болохгүй гээд хаачих юм бэ? Тулга түүнд модод яагаад дэлгэрдгийг. Сар, Дэлхий од гаригсийн талаар яагаад ярьж өгөөгүй юм бэ? Яагаад юу ч заадаггүй, хэлдэггүй, сонсдоггүй байсан юм бэ? Намар, Өвлөөр, Өвөл хавраар, Хавар зунаар солигдох эргэлдэн хөрвөх дөрвөн улирлын өнгийг хэлж өгч болоогүй юм гэжүү? Мэдэхгүй л байсан байхгүй юу. Ер нь амдарч ч үзээгүй байсан биз. Ай хөөрхий Тулга.

Тулгын хүү жаран настайдаа насны намрын талаар санаашран. Өнгөрсөн амьдралын гэрэлтэй холийн холийн, их хөлийн, намар, зун, өвөл, хавар цагийн дурсамжаа бодсоор хорвоогоос явах ёстой байсан юм шүү дээ. Тэгсэн яасан гэж санана. Бурхан түүнд бэлэг өгсөн юм. Тулгыг нэг удаа ивээж ээжийг минь бэлэг болгож өгсөн шигээ. Хүүг нь ядаж ивээе гэж бодсон байлгүй. Бэлэг өгсөн юм даа. Ажлын малд ямар найз байх биш. Ажил дээр хамтрагч гэж байдаг болхоос найз гэж байдаггүй. Ноход олон шүү дээ. Найзгүй хүн хэндээ юугаа яридаг юм. Хэнээс юу нэхэх юм бэ? Ажиллахад л болоо бишүү. Угаас Тулгын ууган хүү чинь жартайдаа одон медальгүй буцах юм чинь хоолны мөнгө олоод байхад болно биз дээ. Илүү мөнгөөр юу хийх юм бэ? Машин унаад хаачих юм. Хэнтэй салхинд гарах гэж байгаа юм бэ дээ чааваас гэж.

Харин бурханд энэ таалагдаа үгүй. Олон удаа харж үзэж бэлэг өгсөн юм. Бэлгийн морины шүдийг үздэггүй. Бурхан гэхдээ морь өгөөгүй хүн бэлэглэсэн юм. Чамайг анх өрөөгөөр орж ирсэнийг санаж байна бэлэгхэн минь. Найз минь. Хайр минь. Амьдрал минь. Багш минь. Гэрэл гэгээ минь. Хүсэл минь. Бүх юм минээ. Чи ороод л ирсэн. Хаалгаар байлгүй яаах вэ. Хаалгаар орж ирсэн. Инээсэн царайд чинь би гэхдээ анх хараад л дурласан юм бишээ багш минь. Бээжин явахдаа дурлачихсан юм. Бэлэг юм шүү дээ чи минь. Бурхан надад хамгийн том бэлэгээ тэгэхэд гардуулсан юм. Тэр хайр байсан юм. Би чамаас асуусан биз дээ? Намайг явахаар намайг санахуу гэж? Чи санана гэсэн биз дээ? Хүлээнэ гэсэн биз дээ? Сар жилээр явсан бишдээ. 7 хоног л явсан биз дээ. Санасан биз дээ гэхдээ? Хүлээсэн тиймээ? Тэгэлгүй яахвээ. Санасан юм. Өдөржин бодсон байх. Шөнөжин гэхдээ зүүдлээгүй байлгүй гэгээ минь. Гэрэл минээ. Хайр минь. Найз минь. Миний эрх чөлөө. Миний дайны талбар минь дээ. Чамайг бурхан надад бэлэг болгож өгсөн юм шүү дээ. Бурханаас үүнээс илүү бэлэг магадгүй хүүхэд байх ч юм билүү хэн мэдлээ. Цаг хугацаа харуулна биз. Тулгын хүү чинь уг нь жаран настайдаа энгэртээ гялалзах одон медаль үгүй тийм биз дээ? Багш минь. Миний хүндэт хүн минээ.

Бээжингээс ирээд чамайг илүү мэдэж, илүү шинжихийг хүссэн юм. Эр хүн 13 мэхтэй. Хүсвэл хэнийг ч буулгаж авч болно. Арван гурвууланг нь хэрэглэхэд бололгүй хаачихав. Уураглахаа мэдэн цаадах чинь туршлагатай хүн. Хэт холдуулж болохгүй. Ойртуулж болохгүй. Хаяж гээж болох үгүй. Муухай харж болох үгүй. Муухай юм ярьж болох үгүй. Дасалгүй хаачихав. Бэлгээ авна шүү дээ. Би чиний хийсэн зүйлсийг мэдэхийг хүссэн. Бурханаас надад өгсөн бэлгийг нандигнан хайрлахийг хүссэн. Хамтдаа инээлдэн хэвтэж буйгаар төсөөлсөн. Хамтдаа өтөлж буйгаар мөрөөдсөн. Хайр минь. Хань минээ. Тулгын хүүд ямар сонирхох зүйл байсан биш. Ном сарвайхад чинь дуустал нь уншсан. Өдөржин уйлсан шүү дээ. Дахиад авахийг хүссэн. Чи өгсөн. Би уншсан. Илүү ихийг хүссэн. Чи санал болгосон би авсан уншсан гүйцээ. Бид сэтгэл зүрхээрээ уусан нэгдэж. Бид хамтдаа Дэлхийн эсрэг зогсох хүсэл яагаад ч юм бэ оргилдог юм билээ. Арван таван толгойтой мангастай чинийхээ төлөө тулалдаж дарж унагамаар санагддаг юм билээ. Мангасыг гэхдээ хаанаас хайж олох билээ дээ хань минээ.

Хайр гэхдээ ихдвэл тэнэг юм билээ. Чи мэдсэн, би ойлгосон. Хардаж мангартсан, бантсандаа бууж өгөөгүй тиймээ? Хайр хол байх ёсгүй. Ойр байвал түлэгдчихнэ. Хол байвал хөлдчихнө шүү дээ. Бид хамтдаа тэмцсэн шүү дээ гэхдээ. Бууж өгөхийг хүсээгүй. Гараасаа барилцан хорвоог бараг туулах дөхсөн юм шүү дээ. Чи итгэсэн. Би бүтээхийг хүссэн. Тэмцэхийг хүссэн. Атгасан гарыг минь харин чи тавьсан. Би ойлгосон. Гэхдээ гомдоо үгүй. Гутраа үгүй. Баярласан. Тэнэг хүнд бэлэг ихдэж болдоггүй юм. Юмыг тааруулж хүртвэл эм болно. Хэтрүүлж хэрэглэвэл тасарч осгож үхэж мэднэ. Хэн мэдлээ. Хэлсэн шүү дээ. Чамайг минь бурхан надад бэлэг болгон богтолж өгөхөөс өмнө Тулгын хүү чинь жаран настайдаа мэдээн үгүй сэтгэлтэй. Мэрээ нь үгүй. Медаль үгүй. Хайр үгүй. Сэтгэл үгүй. Багш үгүй дуусах ёстой байсан юм шүү дээ. Чи минь харин намайг аварсан. Худгаас хүчээр татаж чангаасан. Гарахыг хүсдэггүй байсан юм. Чамайг татахаар гарчихдаг л юм билээ. Гараад хаачихуу? Дэлхийг эзэлсэн ч яаадаг юм бэ? Тийм биз дээ. Нэгэнт худгаас, цөөрмөөс холдсоноос хойш том мөрөөднө биз дээ? Сургуульд хүртэл сураа биз дээ? Машин хүртэл авсан шүү дээ? Хамт аялах гэж байсан шүү дээ. Хамтдаа нар жаргахийг холийн уулын орой дээрээс хо хо инээлдэн дурсамжуудаа ярилцахийг хүссэн биз дээ? Тэмцсэн шүү дээ. Багш минь. Хайр минь. Гэрэл гэгээ минь. Бүх юм минь. Аврагч минээ.

Чамайг надаас холдоход. Гараас минь тавихад. Би чамайг амьдралаа үрж магадгүй. Баталгаа байх үгүй. Нотолгоо ч үгүй. Намын хөтөлбөр харин байна. Өшөө илүү хичээх хэрэг гарна. Олон удаа уйлах болно. Олон олон уулыг давж. Олон ч дайсантай учирна. Олон ч хэрүүл үүсэх байсан биз. Тулгын хүүг чи тайван орхи болно. Тэр нэгэнт хурцлагдсан. Бэлэн болсон. Хичээж байна. Худгаас гарсан юм чинь ганцаараа ч болтугай тэмцэнэ биз дээ? Бууж өгөхгүй тэр хараал идсэн одон медалийг байлдаж байгаад олох болно. Өмнө нь эрсдэж магадгүй. Өөр хүнд хорлогдож ч мэднэ. Одон медалиа булаалгаж байж ч магадгүй. Өр зүрхэндээ харин бакь том мөрөөдөлтэй хэвээрээ л байх болно шүү.

Аялал эхэлсэн. Зам урд зурайна. Тоос даасан харгуй зам. Олон хүн ч явсан байх. Явж байгаа ч байх. Явах гэж байгаа ч байлгүй. Замдаа төөрч мэднэ. Зарим нэгэн буцаж мэднэ. Тулгын хүү харин эцсийн үзэх болно. Тулгын хүү эцгийнхээ нэр төрийг. Баатар эр байсан гэдгийг. Дайтаж явсан гэдгийг. Эцэстээ тэмцсээр үрэгдсэн гэдгийг түүнд хүмүүс дуулгах бизээ. Тулга тэгэхээр тайван бай OK. Тунгалаг чи минь харин битгий уйлаарай. Чи миний бүх юм байсан. Чи миний ирээдүй. Чи миний багш. Чи миний хүсэл мөрөөдөл. Чи миний амь амьдрал. Чи миний хамгийн итгэлт анд нөхөр минь. Чи минь миний хайр шүү дээ. Чамдаан би хайртай. Хайраа гэхдээ ихдүүлэхгүй сануулчихий. Тиймээ моторын чимээ, аян зам дуудан байна. Ар араасаа хөврөх нөхөд, нохдын дунд Тулгын хүү шоу хийх болно. Тэсрэнэ. Дэлбэрнэ. Саак юм хийнэ шүү дээ. Магадгүй чи минь олон хүнээс дуулах ч байлгүй. Тэр мэлхийг худгаас суга татаж гаргаж ирээд үнсэж үнгээд хүн болгочихсон хүн нь би байна. Багш нь би байна. Сурагч нь тэр байна гэж нууцхан дотроо шивнээрээ дээ.

Тэгэлгүй яаах вээ. Тулгын хүү шоу хийх болохоос шоучин болохгүй санаа амар байгаарай даа. Согтож шогтож нэр нүүрээ уландаа гишгэхгүй гол нь тайван байгаарай даа чи минь. Харин нэг л юм захих юм байна чамд. Түүний нэрийг хэзээ ч битгий мартаарай. Жаран настайдаа энгэрээрээ дүүрэн байлдааны одон медальтай тэр өвгөнийг Тулгын хүү Тайванбаатар гэдэг байсан юм шүү. Битгий март. Дахиад хэлье. Тулгын ууган хүү, Тулгын гурван чулууны нэг дайчин, нүүрэндээ галтай, нүдэндээ цогтой агуу тэмцэгч, бууж өгөхийг мэддэггүй бух, Дэлхийн хамгийн шилдэг, Гариг ертөнцийг эзэгнэгч Тайванбаатар гээч жаран настай одон медаль нь багтахаа больсон дээлтэй. Ирээдүйд дээл хэрэглэхээ болисон ч байж магадгүй. Гэхдээ медаль нь их байх учиртай юм шүү. Тайванбаатар өвгөнийг чи хараарай ok. Тэгээд таниарай за юу. Дурсаарай. Дурсамжнаасаа болж зүүдлээрэй. Нэрийг минь дуудан сэрээрэй. Гүйцээ.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

Эмзэгхэн дэлбээ

This WordPress.com site is the bee's knees

Delgeen.com

Бидний блог

Миний...

Бидний блог

The Weatherman

Бидний блог

Mонголчууд

Бидний блог

Free Writers' Club

Бидний блог

PEARL'S SPACE

НОМЫН УТГЫГ АРВАН ТОХОЙ ӨРГӨН ДЭЛГЭРҮҮЛЭХЭЭС ГАНЦ ТОХОЙ ГҮН МЭДЭХ НЬ ЧУХАЛ

Амьдрал гэгч...

Бидний блог

%d bloggers like this: