Үзэхийн хязгаар /Л. Өлзийтөгс/


coverТөвдөд үхлийг үзэхийн хязгаар гэдэг гэнэ…
Анхлан үзэхийн хязгаар нэртэй эссе байхыг хальт гүйлгэж харснаа санаж байна. Ер нь дуустал нь уншаагүй. Хальт хальт мөр, мөрүүд дээр харцаа гүйлгэн өнгөрч билээ. Нэрийг нь уншвал Л. Өлзийтөгс гэнэ. Эрэгтэй юм байж яасан ч нялуун хог вэ дээ. Нарийн мэдрэмжтэй бичдэг байхнээ дээ гэсэн бодол л төрөөд өнгөрсөн юмдаг. Тэгсэн харин эмэгтэй хүн байжээ. Эмэгтэй хүн. Ухаалаг, Гүн бодолтой, Нарийн мэдрэмжтэй.
Мөн Би Монголынхоо уран зохиолоос тоотой хэдийг л уншсан гэдгээ өгүүлэх хэрэгтэй. Монголын маань алдартай соён гэгээрүүлэгчдийн номноос гэвэл. Миний уншсан цөөхөн л дөө. Болор цом, 90 оноос хойшхи зохиолчдын талаар би сайн мэдэхгүй. Сонирхож байсангүй. Ном уншья ч гэж ер нь бодоогүй. 23 хүртлээ 3 ширхэг ном бүтэн уншсан. Тэгсэн хэрнээ Дэлхийд сонирхох зүйл байхгүй гэж боддог байсныг бодвол гэгээрэлд хүрээд байсан юм байлгүй л. Мэдэхгүй дээ. Тэр үед юу бодож байв даа хөөрхий. Худгын мэлхий Далайн усыг өөрийн худгаас нэг их томгүй боловуу хэмээн сэтгэж суусантай нэгэн ижил л юм болсон. Ухаантай хүмүүсийн хэлснээр мэдлэгийн хүрээ ихсэх тусам мэдэхгүй зүйл өдий, төдий чинээ нэмэгддэг хэмээн ямар мэргэн хэлээ вэ?


Харин энэ зохиолч чинь нөгөө Аюурзана гуайтай Далайн эрэг дээр хамт тэврэлдээд зурагаа авахуулсан хүн мөн болж таарлаа даа. Би харахдаа жоохон хүүхэд байна гэж харсан юм. Тэгсэн 90 ээд оны эхэн үеээс алдрын замналаа эхлүүлсэн Монголын сор яруу найрагчдийн нэгэнтэй иймэрхүү байдлаар танилцаж орхив хөөрхий.
Энэхүү номонд Л. Өлзийтөгс хэмээх сод зохиолчийн эссе-нүүд багтсан байна. Нэг үгээр хэлбэл түүний блиц анкет. Хувийн намтар. Бага насныхаа талаар, Гэр бүл, Найз нөхөд, Анхны хайр болоод хоёр дахь хайрийнхаа талаар бичсэн байна. Амьдралыг яаж хардаг, Хэн түүнд хэрхэн нөлөөлж байсан бэ гээд эргэцүүлэл, бодол дурсамжаасаа хуваалцсан байх нь.

Гэхдээ эмэгтэй хүний гүн ухааныг эмэгтэй хүн л ойлгох учиртай юмсанж. Үнэнийг хэлэхэд гайхалтай бичсэн байсан. Үнэхээр гайхалтай бичсэн байсан. Эмэгтэй хүн бол ойлгоно. Мэдэрнэ уйлна. Надад харин тийм мэдрэмж байдаггүй. Ойлгодоггүй. Ялгаа гэвэл ердөө л энэ. Яагаад Айн Рэндийн ертөнц тийм ойлгомжгүй, учир битүүлэг байсныг магадгүй энэхүү зохиолыг уншаад ойлгож авав бололтой. Эмэгтэйчүүдийн Ертөнц тусдаа оршдог юм байна. Эмэгтэйчүүд эрх тэгш байхыг, ажил хөдөлмөр эрхлэхийг. Мөрөөдөлдөө хүрч, алдар нэрээ дуурсгахыг хүсдэг мөртлөө хүсдэггүй гэжүү?. Хичнээн нууцлаг гэнэн хонгор, хэрсүү хүмүүс вэ? Хэлсэн үгэнд итгэж хүлээнэ. Тоглоод хэлэхэд үнэн гэж итгээд өдөр бүр бодоод байдаг. Мөн хачирхалтай шүү.
Өөр гэдэг талаас нь бодолгүй олон ч сайхан хүний үрийг гомдоож дээ. Өөрөөр бодсон бол өөр байж болох л байсан шүү дээ.

One Response to Үзэхийн хязгаар /Л. Өлзийтөгс/

  1. alejendro1 says:

    таны энэ блог үнэхээр таалагдаж байна.

    Like

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

Эмзэгхэн дэлбээ

This WordPress.com site is the bee's knees

Delgeen.com

Бидний блог

Миний...

Бидний блог

The Weatherman

Бидний блог

Mонголчууд

Бидний блог

Free Writers' Club

Бидний блог

PEARL'S SPACE

НОМЫН УТГЫГ АРВАН ТОХОЙ ӨРГӨН ДЭЛГЭРҮҮЛЭХЭЭС ГАНЦ ТОХОЙ ГҮН МЭДЭХ НЬ ЧУХАЛ

Амьдрал гэгч...

Бидний блог

%d bloggers like this: