IPTV


IPTV Монголд

2010 Монголчуудын маань нүдийг бүлтийлгэж чихийг дэлдийлгэсэн нэгэн шинэ үйлчилгээ нэвтэрсэн нь Univision, Skymedia зэрэг компаниудын IPTV байлаа. Моод Монголоор дуусна гэж аль хэдийн Баруунд, Азын хөгжилтэй орнуудын энгийн хэрэглээ болсон зүйл Монголд ийм хожуу нэвтэрч байх ч гэж. Гэхдээ нэвтрүүлсэн нь ихээхэн дэвшилийг авч ирсэн билээ. Урьд нь Кабелийн телевиз, Интернэт, Утас хэмээх гурван зүйл тусдаа ойлголт байсан бол IPTV гарч ирсэнээр энэхүү ойлголт нэг болж байгаараа дэвшил болж байна. Цаг хугацаа өнгөрч 10 – 15 жилийн дараа магадгүй Кабелийн телевизүүд түүх болон үлдэх нь. Үүрэн телефоны операторууд ч үйлчилгээгээ гурвалсан болгох төлөвтэй байна. Төлөвтэй байна ч гэж дээ. Univision, Юнител болон Skymedia, Skytel гэдэг газрууд чинь ерөнхийдөө бол нэг газар. Тэр утгаараа эдгээр газрууд GPON технологийн тусламжтайгаар асар олон хэрэглэгчийг сүлжээндээ нэтгэсээр өдгөө 4 жилийн нүүрийг үзээд байна.

ХХЗХ -ын судалгааг харахнээ 2010 онд Монголд 50 ISP байсан бол одоо 10-р тоологдох болж. Кабелийн телевизүүд ч өдий төдийгээр буурсан судалгаа харагдана лээ. Өнөөгийн төрх байдал, судалгаа зэргийг авч үзвэл үнэхээр монополдсон нь тодорхой. За тэгээд телевизээр гардаг байсан орчин үеийн гадны кинонуудыг зохиогчийн эрхийн тухай хуулиар зааглаж одоо телевизүүдээр хэдэн солонгос сериал, хуучны хэдэн үеэ өнгөрөөсөн кино, энэтхэг bollywood-н бүтээлүүд төдийхөн гардаг болсон харагдана. Зохиогчийн эрхийг хүндлэн дээдлэх нь мэдээж зүй ёсны хэрэг. Хүний хийсэн бүтээлийг үнэлдэг болсон гэдэг утгаараа Монгол улс дэлхийн глобалчлалд нэг алхам урагшилж байна. Мөн нэгэн үе үнэгүй гардаг байсан Премьер лиг гадаадын жишгээр төлбөрт системд шилжин орсоноор үнэгүй юманд нугасгүй бидний хэв маягийг нэг мөр өөрчлөөд орхив бололтой. Гадны орнуудын туршлага Монголд нэвтэрсэн 2013 он бол биднийг яалчтгүй соёлын шоконд оруулсан билээ. Эсэргүүцэх хүмүүс ч зөндөө байсан. Муулсан, доош нь хийсэн хүмүүсийн уухай цагийн эрхээр дасан зохицож дарагдах шинжтэйдэгээ. Энэ маань ч мэдээж зах зээл, ардчилалын нийгэмээс хамаарч үнэгүй зүйл гэж байхгүй гэдэг ойлголттой нийцэж байгаа.

Харин миний хувьд бол телевиз гэгч зүйлээс хол хөндий хүн. Жилдээ цөөн хэдэн удаа мэдээ хам хум харна. Хааяа унтахаар хэвтэхэд манайхан Солонгос сериалыг сурталчилгааны засвар үзэж байгаа харагдана. Миний бодлоор Зурагт бол хүнийг донтуулдаг, сэтгэл санааг муутгаж, залхуу болгодог зүйл. Компьютер бол бүр ярилтгүй. Facebook, Yahoo messengert олон найз танилуудтай байна гэдэг бол хиймэл нийгэмд өөрийгөө хориж орхидог зүйл хэмээн би итгэдэг. Бичдэггүй олон найзтай боловч нийгмийн хүрээлэлд өөрийгөө байгаа гэж худлаа итгүүлдэг Illusion маягийн зүйл бол яах аргагүй мөн юм. Будистууд бодит ертөнцийг хүртэл Illusion гэж ярьдаг бол интернэт, телевиз мэтийн зүйл бол бүр хэтийдсэн Illusion мөн. Хэдий тийм боловч бусдын дуртай зүйлд би дургүй байна гэдэг нь тухайн хүнээс ялгагдах нэг л зүйл учраас. Бусдын дуртай зүйлийг нь дэмий зүйл гэж хэлэх илүү тэнэг зүйл шүү дээ. Би телевиз, интернэтэд дуртай бас дургүй.

IPTV Technology

IPTV network-2 IPTV нь телевизийн тоон системийг  IP протоколоор хэрэглэгчид хүргэх зориулалттай. IPTV, Утас, Интернэт хэмээх гурван зүйлийг нэг кабелийн утсаар хэрэглэгчид хүргэхэд Middleware, Encoder, Storage хэмээх гурван серверийг байршуулна. Үүн дээрээ нэмээд Сансрын сувгуудыг сансрын антеннаар хүлээн авах болоод хэрэглэгчид home gateway, STB /Set To Box/ хэмээх төхөөрөмжүүдийн комбинацаар нэвтрүүлэх юм. Мөн Интернэт, Телевиз, Утас зэргээ VLAN -р тусгаарлана. Tagged мэдээлэл болгож хэрэглэгч дээр хүргэдэг. Харин энэхүү мэдээллийг тус тусд нь задлан уншихийн тулд Home Gateway рүтэрийг хэрэглэдэг. Энэхүү рүтэрээсээ тус тусдаа кабелиар STB, ТВ, Утасруугаа гурван кабель татсанаар гурвалсан үйлчилгээг хэрэглэх боломжтой болж байгаа юм.
IGMP Snooping /Internet Group Message Protocol/ буюу Multicast
Гурвалсан үйлчилгээг авч буй хэрэглэгчийн стандарт хурд 8-10mb байх шаардлага тавигддаг. 1 хостод ноогдох энэхүү хурд 1000, 10000 хоструу хүрвэл асар их тоо болж сүлжээнд өдий их ачаалал өгөх болно. Үүнийг ухаалгаар шийдэж буй шийдэл нь Multicast юм. Хэрэглэгчидэд Core, Access сүлжээнээсээ Multicast-аар дамжуулах нь 10000 – 100000 хүртэл өсөн нэмэгдсэн host-н тооноос үл хамааран урсгалыг нэг тоон дээр барих давуу талыг олгодог. Хэрвээ 100 суваг дамжуулдаг гэж үзвэл 700mb орчим мэдээлэл Core свич дээр үргэлж ачааллаж байх бөгөөд 5 – 5000 хэрэглэгч нэгэн зэрэг холбогдсон үед ч 700mb ачааллаараа ажиллаж бусад хэрэглэгчид 1 сувгыг шэйрлэн үзэх бололцоог олгож буй энэхүү технологийг Layer 2 сүлжээнд multicasting хэмээн нэрлэдэг.
GEPON, EPON
https://bidnii.wordpress.com/2014/02/28/gepon-epon-vs-gpon/

Redundancy
https://bidnii.wordpress.com/2014/02/28/spanning-tree-protocol/

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

Эмзэгхэн дэлбээ

This WordPress.com site is the bee's knees

Delgeen.com

Бидний блог

Миний...

Бидний блог

The Weatherman

Бидний блог

Mонголчууд

Бидний блог

Free Writers' Club

Бидний блог

PEARL'S SPACE

НОМЫН УТГЫГ АРВАН ТОХОЙ ӨРГӨН ДЭЛГЭРҮҮЛЭХЭЭС ГАНЦ ТОХОЙ ГҮН МЭДЭХ НЬ ЧУХАЛ

Амьдрал гэгч...

Бидний блог

%d bloggers like this: