Spanning Tree Protocol


300px-Spanning_tree_protocol_at_work_5.svgSpanning Tree Protocol /STP/ хэрхэн ажилладаг вэ?
Аливаа сүлжээнд Redundancy буюу давхар холболт бүхий аюулгүй байдал нэн тэргүүнд тавигддаг. 5 свич хамтдаа цуваа байдлаар холбогдсон байлаа гэж бодоход эхний свич гацах, унтрах зэрэг янз бүрийн хүчин зүйлийн нөлөөгөөр ажиллагаагүй болсон тохиолдолд нөөц сүлжээ байхгүй бол үлдсэн 4 свич мөн адил тасрах аюултай болдог. Иймээс сүлжээний инженерүүд Redundancy хэмээх зүйлийг хэрэглэдэг бөгөөд энэхүү зүйлийг интернэт ч гэлтгүй, тог цахилгаан, утас, радио, телевиз гээд бүхий л салбарт өөр өөрийнхөөрөө хэрэглэдэг. Жирийн свичны буюу Layer 2 сүлжээнд Redundancy –г хоёр аргаар хийдэг.
1 дэхь арга нь Ether channel, Link aggregation буюу 2 портыг нэг порт болгон хэрэглэх
2 дахь арга нь сүлжээнд ринг үүсгэн нөөц кабелуудыг холбох арга юм. STP протокол нь 2 дахь хэсэгт харьяалагдах бөгөөд үүний талаар доор тайлбарлая.
Spanning Tree Protocol –н BPDU мессежүүдийг сүлжээн дэхь свичүүдрүү илгээж Loop буюу рингийг тооцоолон аль свич Root Bridge, аль порт root порт болох вэ гэдгийг сонгодог технологи билээ. STP протокол нь дотроо STP, RSTP, MSTP хэмээн 3 хуваагддаг. Орчин үед бол RSTP, MSTP өргөн хэрэглэдэг болоод байгаа билээ. Харин доор бид STP ажиллах үндсэн зарчмын талаар авч үзэх болно.

Spanning Tree сонголт
1-рт Root Bridge-г сонгоно.
Яаж сонгодог вэ?
1. Bridge ID хамгийн бага нь хамгийн сайнд тооцогдоно. Bridge бүр давтагдашгүй ID тай ба Priority –г сонгож болдог.
Priority 0 – 61440 (Default 32768) свич дээр гараар сонгох боломжтой
Хэрвээ 2 ба түүнээс дээш свичний Priority ижил бол яах вэ?
2. Хэрвээ тэнцүү байвал MAC хаяг нь хамгийн бага байгаа свичийг Root Bridge-ээр сонгон авдаг.
MAC хаяг хамгийн бага свич нь голдуу хуучин свичүүд байдаг бөгөөд Root Bridge –р хамгийн хүчин чадал муутай буюу хуучны
свич сонгогдох магадлал өндөр болдог. Тиймээс Root Bridge-г гараар тохируулах нь илүү дээр байдаг.
2-рт
Root port сонгох – Bridge бүр root портыг сонгодог. Ийн сонгохдоо хамгийн бага замын cost-той портыг сонгон авна.
Root port нь Root Bridge буюу Core свич-д хүрэх хамгийн ойр свичний порттой холбогдож буй порт юм.
3-рт
Designated портыг сонгоно
Designated портоор сегментүүдэд хуваагдсан паккетуудыг хүлээн авдаг

Яаж билээ?
Хамгийн бага cost –р тогтоогдсон нэг л порт root портоор сонгогддог. Designated портын тухайд бол кабель холбогдсон буюу линк асч буй бүх порт Designated порт болдог.
4-рт

Block port
Loop портыг Block port хэмээн нэрлэдэг. 2 свич Loop үүсгэн холбогдсон свичны портын аль өндөр MAC хаягтай хэсэг дээр Block port хийгддэг. Мөн root, designated буюу линк асаагүй, кабель холбогдоогүй свичний бүхий л портууд Block Port болно. Түүнчлэн Loop үүсгэсэн порт дээр STP block port хийхдээ линкийг унтраадаггүй бөгөөд хэрвээ гол порт унтарвал нөөц линк автоматаар нээгдэж өгөгдлийг дамжуулдаг.

STP хэрхэн хамгийн сайн замыг олж сонгодог вэ?
1-рт Root Bridge –ийг сонгон авна
2-рт Свичний хамгийн бага cost path –тай порт Root портоор сонгогдоно.
Bandwidth     STP Cost Value
4 Mbps           250
10 Mbps         100
16 Mbps         62
45 Mbps        39
100 Mbps      19
155 Mbps      14
622 Mbps     6
1 Gbps           4
10 Gbps        2

3-рт: Хэрвээ cost ижил байвал Bridge ID ээр шийдвэрлэнэ (priority + Mac address)
4-рт: Хэрвээ Bridge ID тэнцвэл. Портны тооноос хамаарч сонгон авдаг. Жишээ нь fa0/0 порт нь fa0/1 портноос cost өндөртэй гэсэн үг
Ингэснээр бид аль нь Root bridge /RB/ болоод портуудыг үүрэг роль хэрхэн сонгогддогийг /root, designated, blocked/ мэдэж
авлаа.
Мөн Bridge /Свич/ нь BPDU мессежийн тусламжтайгаар өөрийн сүлжээн дэхь төхөөрөмжүүдийн Bridge ID, root path cost
зэргийн мэдээллийг свич бүртэй солилцдог ба BPDU нь давтагдашгүй портын MAC хаягийг source, destination хаягын оронд
хэрэглэдэг.
3-н төрлийн BPDU мессеж байдаг:
• Configuration BPDU (CBPDU) нь Spanning Tree тооцолоход хэрэглэгдэнэ.
• Topology Change Notification (TCN) BPDU сүлжээний топологид өөрчлөлт ороход хэрэглэгдэнэ. Энэ нь свичний порт ассан, унтарсан
зэрэг мэдээллүүдийг нэгэндээ дамжуулдаг
• Topology Change Notification Acknowledgment (TCA)
BPDU мэдээлэл нь 2 секунд бүр илгээгдэх бөгөөд ирсэн мэдээллээс үндэслэн свичүүдын STP тохиргоо ажилладаг
STP свичний портын төлөвүүд
• Blocking – Loop –ийг блоклосон
• Listening – Свич BPDU мессежийг илгээж боломжит мэдээллүүдийг хүлээн авах ба ирсэн мэдээллээс үндэслэн Block хийх эсэхээ
шийдвэрлэдэг.
• Learning – Хүлээн авсан мэдээллээ боловсруулж буй байдал
• Forwarding – Host, Server холбогдон хэвийн мэдээлэл солилцож буй үед

One Response to Spanning Tree Protocol

  1. Pingback: IPTV | Бидний блог

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

Эмзэгхэн дэлбээ

This WordPress.com site is the bee's knees

Delgeen.com

Бидний блог

Миний...

Бидний блог

The Weatherman

Бидний блог

Mонголчууд

Бидний блог

Free Writers' Club

Бидний блог

PEARL'S SPACE

НОМЫН УТГЫГ АРВАН ТОХОЙ ӨРГӨН ДЭЛГЭРҮҮЛЭХЭЭС ГАНЦ ТОХОЙ ГҮН МЭДЭХ НЬ ЧУХАЛ

Амьдрал гэгч...

Бидний блог

%d bloggers like this: