Gepon /Epon/ vs Gpon


Scheme3GPON vs. GEPON ямар ялгаатай вэ?
GEPON технологийн GPON-с ялгарах давуу тал юу билээ?
Үндсэндээ эдгээр хоёр нэршил бүхий технологи нь хийдэг ажиллагааны хувьд ерөнхийдөө адилхан. Энэхүү хоёр технологийн давуу тал нь шилэн кабелийн кор хэмнэх юм. Мэдээж өөрийн сүлжээний төвөөсөө 1000 кор кабель татаад дата төв дээрээ их хэмжээний кабель бөөгнөрүүлнэ гэдэг нь аюулгүй байдал, эдийн засгийн талаасаа хамгийн тэнэг үйлдэл болон хувирдаг. Иймд Өөрийн төвөөс цөөн кабелиудыг под станц дахь кор свич байрлаж буй газартаа хүргээд, тэрхүү газраасаа бусад төгсгөлийн цэгүүдрүү татах нь эдийн засаг, аюулгүй байдлын хувьд ашигтай шийдэл болон хувирна. Мэдээж инженер хүн аль болох cost effective шийдлийг гаргах нь зүйтэй бөгөөд тухайн инженер цаг хугацаа, хэрэглээний байдал зэргийг харгалзан үзсэний үндсэн эцсийн шийдвэрийг хамгийн боломжит ашигт үйлийн коэфцэнтээр тооцоолон гаргах шаардлагатай зүй ёсоор тулгардаг. Хэдий тийм боловч цаг минутаар хөгжиж буй манай Дэлхийн техник, технологийн дэвшлийн хурд өнөөдөр ашигтай байсан зүйлийг маргааш хамгийн ашиггүй зүйл болгон хувиргах аюултай болоод байна. Би сая зөв шийдлийг олоод байтал жилийн дараа үүнээс чинь 10 дахин хүчтэй, 1 дахин хямдхан технологийн шийдэл гараад ирвэл үсээ зулгаахаас яахав. Тийм ч учраас цаг үетэйгээ хөл нийлүүлэн алхаж шинэлэг технологийг сурч мэдэн ирээдүйтэй мөрий тавих цаг үе айсуй.
Gpon, Gepon /Ethernet over Passive Optical Network/ технологийг Кабелийн телевиз, IPTV, Mobile operator зэрэг газрууд өргөн хэрэглэдэг. Энэхүү технологийг хэрэглэсэнээр гарч ирэх хамгийн том давуу тал нь тогны хамаарлыг багасгах явдал юм. Нөгөө 500 кор байрладаг под станц дээр чинь тог тасарлаа гэвэл чи генератороо бариад тийшээгээ тог баригч чинь унахаас өмнө амжиж очиж тогтой залгуулах шаардлага гарна. Харин Gepon хэрэглэвэл тэр под станц дээрээ ямар ч цахилгаан хэрэглэх шаардлага гараах болих болно. Учир нь GEPON Splitter хэмээх салаалагчийг хэрэглэдэг бөгөөд энэхүү салаалагч нь тог хэрэглэхгүйгээр барахгүй сүлжээний 1 шат дамжлагийг үгүй хийх болно. Мөн мэдээж дээр дурьдсанчлан шилэн кабелийн зарцуулалтыг маш ихээр хэмнэх болно. Splitter хэрэглээд төхөөрөмж бүр дээрээ шилэн кабель өгч болно. Дамжсан сүлжээ гэж байхгүй. Бүхий л төгсгөлийн төхөөрөмжүүд төвтэйгээ шууд холбогдоно гэж бод. Дахиад хэлье ямар ч тог дахиад саад болж чадахгүй. Хэрвээ тасарвал тэр эцсийн нэг цэгт л нөлөөлөхөөс биш хамрах хүрээ нь том байж чадахгүй.

PON стандартууд:
Энэхүү хоёр технологи нь хоёулаа Passive Optical Network сүлжээнд харьяалагдана.
• GPON
• GEPON
GPON:
GPON (Gigabit PON) технологи нь broadband PON /BPON/ дараа гарч ирэн хувьсгал хийсэн зүйл юм. GPON нь ATM, GEM, Ethernet протоколуудад хэрэглэгддэг. Мөн маш өндөр секьюрититэй зүйл юм.
GEPON:
GEPON буюу EPON (Ethernet PON) нь IEEE стандартад харьяалагддаг ба Ethernet сүлжээнд пакет илгээхэд зориулагдсан технологи юм. Одоогийн байдлаар Дэлхийд 15 гаруй сая EPON порт суурилагдсан байгаа бөгөөд Gepon нь Up, Down линкүүд 1,25gb хурдаар хязгаарлагддаг. Мөн FTTP, FTTH архитектурын зарчимаар ажиллах ба үндсэн санаа нь нэг кор кабелийг 1*n зэрэг хүртэл салаалах боломжийг бүрдүүлэх чадалтай юм.
GEPON ба GPON –ы ялгаатай талууд:
Энэхүү хоёр технологийн гол ялгаа нь хурд юм. Хуучны BPON нь 622down/155up мегабит хурдыг л гаргах хүчин чадалтай байсан бол. GPON технологи нь 2,5down/1.25down мегабит хурдаар ажилладаг. Харин Gepon –ы хувьд бол 1gb бөгөөд Access түвшний төхөөрөмжүүдэд мэдээллийг дамжуулах чадвартай.
Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр GPON технологийг хэрэглэхийн тулд ATM, WDM зэрэг нэмэлт төхөөрөмж, портуудыг хэрэглэх шаардлага тулгардаг. ATM, WDM зэрэг технологийг одоог хүртэл АНУ, Канад зэрэг улсуудад өргөн хэрэглэдэг бөгөөд Mobile operator, IPTV зэрэг үйлчилгээ явуулдаг газруудад бүр ихээр хэрэглэдэг. Учир нь ATM технологи нь Bottleneck –н асуудлыг бүрэн шийдвэрлэхээс гадна их хэмжээний мэдээлэл илгээж, хүлээн авахад ямар ч хүндрэл гарахгүй.
GEPON технологийн хувьд бол хамгийн санаа зовоох асуудал нь Bottleneck билээ. Үүрэн телефоны оператор, Томоохон IPTV үйлчилгээ явуулдаг газрын хувьд GEPON технологийг хэрэглэх нь ямар ч ач холбогдолгүй. Харин бага, дунд зэрэглэлийн үйлчилгээ явуулах ISP, IPTV broadband компаниудын хувьд хамгийн зөв шийдэл.
Учир нь ATM, WDM зэрэг үнэтэй төхөөрөмжүүдийг худалдан авах шаардлагатайгаас гадна GPON төхөөрөмжүүд GEPON төхөөрөмжүүдээс 2-20 дахин илүү үнэтэй байдаг. Дөнгөж үйл ажиллагаагаа эхэлж байгаа компаны хувьд GPON сонгонон гэдэг нь дүүжлүүр рүү сайн дураар явж байгаатай адил.
Түүнчлэн GEPON төхөөрөмжүүдэд зориулан тусгайлан свич, рүтэр зэрэг авах ямар ч шаардлага гарахгүй. Ялангуяа ISP –н хувьд бол зөвхөн ONU, ONT, Splitter зэргийг авч тавихад л гүйцээ. Түрүүн дурьдсанчлан Ethernet технологийг бүрэн дэмжин ажилладаг учраас өөр илүү нэмэлт төхөөрөмж тавих асуудлын талаар бодож толгойгоо гашилгах шаардлагагүй гэсэн үг. Бас дээрхи төхөөрөмжүүдийг авсанаар энгийн свич, конвертер зэрэг зүйлсийг авсантай үнэ нь бараг дүйх болно. Тиймээс сүлжээний өргөтгөл хийх гэж буй бол шуудхан юу ч бодолгүйгээр GEPON технологийг сонгох хэрэгтэй.
Харин Дэлхийн чиг хандлагын хувьд Барууны буюу Америк, Канад зэрэг улсууд GPON технологи дээр тулгуурлан үйл ажиллагаагаа явуулж байна. Харин Ази номхон далайн орнуудын хувьд бараг 100% GEPON технологийг хэрэглэдэг аж.
Түрүүн бичсэнчлэн Bottleneck-н асуудал тулгарах аюултай. Гэхдээ GEPON нь 10gb uplink-тэй загварууд байдаг учраас зарим талаараа бараг санаа зовох шаардлагагүй.
Харин хамгийн хэцүү асуудал нь эдгээр GEPON, GPON технологийн төгсгөлийн цэг хүрэх максимум зай юм. Хоёул ONT, ONU төхөөрөмжийн хоорондох зай нь 20км. Хэрвээ дундаа 2-с дээш splitter хэрэглэвэл 10км зайд л бүрэн хурдаар ажиллах боломжтой. Тиймээс Их хол зайд хэрэглэнэ гэвэл энэ нь ямар ч боломжгүй гэсэн үг юм.

6 Responses to Gepon /Epon/ vs Gpon

  1. Хүрэлхуяг says:

    Гэр хороололын айлуудын дунд свитч тавиад UTP-аар айлуудад интернэт хүргэхэд 100м-ийн хязгаарлалт гай болдог болхоор гэр хороололд интернэт очдоггүй гэж дуулсан. Тэгвэл энэ аргачилалаар гэр хороололыг интернэттэй болгож болохнээ?

    Like

    • hiGher says:

      Бүрэн боломжтой. Гол асуудал нь тухайн кабелийг татах шон, суваг, кабельд зарах хөрөнгийн асуудал гарна. Өөр бусадаар асуудалгүй боловуу. Wireless нь технологи сүүлийн үед хурдацтай хөгжиж байгаа болохоор point to point, point to multipoint аргыг одоо үед хэрэглэж байгаа.

      Like

  2. bottleneck gedeg n interface iin hurduudaas hamaarch ogogdliin tugjrel uusehiig helne.Ooroor helvel ogogdol huleej avch bga hesgiin interface iin hurd 1Gb geed nogoohiin 256kbps gey tgheer 1 giga ogogdliig 256r gargahiin tuld tugjrel uusne uuniig l helne😛

    Like

  3. Цоом says:

    Bottleneck гэж юу юм бэ ?

    Like

  4. Цоом says:

    Сайхан нийтлэл байна . Монголд ашиглагддаг оптик хандалтын технологи тэдгээрийн талаар мэдээллийг хаанаас авч болдог юм бол мэдэж байвал туслаач

    Like

  5. Pingback: IPTV | Бидний блог

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

Эмзэгхэн дэлбээ

This WordPress.com site is the bee's knees

Delgeen.com

Бидний блог

Миний...

Бидний блог

The Weatherman

Бидний блог

Mонголчууд

Бидний блог

Free Writers' Club

Бидний блог

PEARL'S SPACE

НОМЫН УТГЫГ АРВАН ТОХОЙ ӨРГӨН ДЭЛГЭРҮҮЛЭХЭЭС ГАНЦ ТОХОЙ ГҮН МЭДЭХ НЬ ЧУХАЛ

Амьдрал гэгч...

Бидний блог

%d bloggers like this: