Ухаалаг


5new-prometheus_050312
Зуун жилийн өмнөхийг өнөөдөртэй жишэн харвал  одоо үе богд уулын оройд, тэр үе богд уулын хормойд харагдана. Техник, технологи ингэж хөгжинө чинээ тэр үед ер нь яадаж зүүдлэсэн хүн байхгүй биз. Харин зуун жилийн дараа ямар байх болоо? Автомашин замаар явдаг хэвээрээ байх боловуу? Агаарт нисдэг болох боловуу? Гарт утас, нөүтбүүк барьж явах боловуу? Тэр үеийн хөгжил ямар байх бол доо. Одоогийн бид төсөөлөөд ч орж ирэхгүй тэр алс ирээдүйн талаар зөгнөн мөрөөдөн сууна. Тэр холын ирээдүйд амьдардаг тэд бидний одоогийн технологийг шоолон инээх боловуу? Бидний интернэт холбох гэж дээвэр дээгүүр гүйлддэг байсныг, зам тавих гэж, байшин барих гэж өвлийн хүйтэнд хүйтнийг хүйтэн шалан дээр өнгөрүүлж байсныг эгээтэй л  чулуун зэвсгийн үе байсан шиг ам уралдуулан хүүрнэн ярилцах байхдаа. Тэр үед сансар огторгуйн нэгдсэн онолоыг нээсэн байх боловуу? Аватар кинон дээр гардаг шиг Дэлхийтэй төстэй гариг дээр зочлон очсон байх боловуу? Ямар ч байсан тэр холын ирээдүйд миний одоогийн боддогоос тэс өөр ертөнц угтаж байгаа боловуу.

Харин ойрын ирээдүйд. Манай гариг ухаалаг технологийн эрин үеийг хөгжүүлэн байна. Гар утас ухаалаг, Телевизор ухаалаг, Машин ухаалаг, Машинийг үйлдвэрлэдэг үйлдвэр өөрөө ухаалаг болон хувирч байна. 10 жилийн өмнө 1000 хүн ажиллаж байж хэвийн ажиллагааг хангадаг байсан үйлдвэрт одоо 10 хүн зөвхөн системийг хянах ажлыг л хийж байна гэж бодохоор ямар үсрэнгүй хөгжиж байна вэ. Тэртээ холын Марс гаригт сониучхан Роботыг буулган мэдээлэл авч байна. Энд тэндгүй л ертөнцийн нууцыг тайлна хэмээн амаа уралдуулан бархирч байна. Тиймээ бидний ойрын ирээдүй машины эрин зуунруу хөтлөн байна. Тэртээх 1984 онд хийгдсэн Терминатор кино ойрын ирээдүйд бараг биелэлээ олох нь гарцаагүй болсон. Машиныг хүн болгохоор хүмүүс ажилласаар байна. Био технологи, Цэрэг дайн, Эмчилгээ, Инженерийн чиглэлүүд хүний оролцоог багасгахаар тасралтүй хөгжиж байна.
Үүнтэй ч бид хөл нийлүүлэн цаг удахгүй ирнээ. Нэг л жишээ хэлэхэд. Гуравхан жилийн өмнө манайд IPTV гэгч зүйл тийм хэрэгтэй юу гэж асуусан бол бараг тал нь мэдэхгүй учраас нэг их хэрэгтэй биш гэж хэлэх байсан байлгүй. Одоо үед бол хүмүүст IPTV шиг хэрэгтэй зүйл байхгүй болсон байна. Бүх л зүйл нь ухаалаг хялбар. Хүссэн киногоо интернэтээр үзэж байна. Хүссэн телевизээ үзэж байна.  Онлайнаар төлбөр тооцоо хийх талаар арван таван жилийн өмнө бол гадаадруу л хийх ёстой гэж бодож байсан байлгүй. Юун гэрээсээ дэлгүүрт захиа хүргэх. Юун пицца хүргэлт. Бас ч гэж манайх хүртэл ямар их хөгжсөн байна вэ? Хэдхэн жилийн өмнө шууруулаад байсан Yahoo messenger -т одоо үед 19-с доош насныхан бараг бүртгэлгүй. Facebook -л хэрэглэдэг гэхээр өөрчлөлт хэтэрхий хурдан явагдаж байна. Мөн тэр Facebook -рүүгээ гар утаснаасаа ихэнхи хүмүүс орж байна. Android үйлдлийн систем утсыг компьютер болгоод хувиргасан байна л. Мөн орчуулга хийх гэж хамаг цагаа үрэх шаардлага ч бараг байхаа болино. Бүгдийг л нэгдсэн системээс хараад орчуулчихдаг болчихно ойрын ирээдүйд. Хэл нэвтрэлцхийн зовлон ч гарахаа болих байхдаа. Ингээд л бүх зүйл ухаалаг хялбарлуу шилжээд байна. Иймээс л орчин үетэйгээ хөл нийлүүлж, шинэ технологийг сурч мэдэх. Өөрчлөх сайжруулах, шинийг сэдэж хувь нэмрээ оруулах шаардлага өөрөө гарч ирээд даллан дуудаад байна. Технологийн хөгжил бидний төсөөлснөөс хурдан урагшилж байна. Технологийг хазаарлан барих залуус бидэнд унтах цаг ч өгөхгүйн бололтой. Технологийг мэдье. Технологийг хөгжүүлье.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

Эмзэгхэн дэлбээ

This WordPress.com site is the bee's knees

Delgeen.com

Бидний блог

Миний...

Бидний блог

The Weatherman

Бидний блог

Mонголчууд

Бидний блог

Free Writers' Club

Бидний блог

PEARL'S SPACE

НОМЫН УТГЫГ АРВАН ТОХОЙ ӨРГӨН ДЭЛГЭРҮҮЛЭХЭЭС ГАНЦ ТОХОЙ ГҮН МЭДЭХ НЬ ЧУХАЛ

Амьдрал гэгч...

Бидний блог

%d bloggers like this: