Shared, Dedicated интернэтийн хурд гэж юу вэ?


url Энэ удаагийн бичлэгээр миний бие интернэт хэрэглэдэг оюунлаг хүмүүсийн маань ярианы гол сэдэв болох Shared, Dedicated хурдны талаархи ойлголтоосоо хуваалцахаар шийдлээ. Яагаад гэвэл ихэнхи хүмүүс Shared, Dedicated интернэтийн хурд гэж яг үнэндээ юу болохыг сайн ойлгодоггүй юм шиг надад санагддаг юм. Интернэтийн компаниудын сайтуудад ч иймэрхүү мэдээллүүд бараг байхгүй шахуу бөгөөд ихэнхий хүмүүст сонголт хийхэд хүндрэлтэй байдаг юм шигээ. Аль ч цагт хурдандаа хүрдэг тасардаггүй интернэтийг минь аваарай л гэсэн байхаас биш яг юугаараа эдгээр хурдууд ялгараад байгааг тайлбарлахгүй л туугаад байх шинжтэй. За тэгээд зарим их мэддэг нөхдүүд амныхаа зоргоор мэдэмхийрч тайлбарласанд нь, мэдэхгүй учраас итгээд буруу бодолтой яваад байгаа хүмүүс ч их байдаг байх. Гэхдээ ч бас янз, янзаар л тайрладагтай таарч явлаа шүү. Бүр Dedicated хурд гэдгийг 1 megabit хурдаар өөрийн ажлын газрынхаа 100 компьютер дээр ямар ч хурдны уналтгүйгээр авна гэж уурлаж байсан хүнтэй ч тааралдаж л явсан. Shared 1megabit хурдаар 100 компьютертэй интернэт байгуулах гэж байгаа хүнтэй ч таарч л байлаа. Эсвэл dedicated гэдэг чинь shared хурдыг 8 дахин үржүүлсэнтэй тэнцүү ч гэсэн теором сонсож л байсан толгой доо. Тийм учраас shared, dedicated интернэтийн хурдны ялгааны талаар бага сага юм бичиг байгаа минь ийм учиртай билээ.

Бид мэдээллийн эрин зуунд амьдарч байна. Мэдээллийн эрин зуунд биднийг хөтөлсөн гол хүчин зүйл бол интернэт билээ. Интернэтгүйгээр ер нь одоогийн нөхцөлд яажшуухан амьдарч байхыг яриад эхэлвэл зогсох гэж нилээн явах боловуу.   Тэгвэл интернэт ямар зам туулан бидэнд ирдэг вэ? Интернэт гэгч зүгээр агаарт хөвж байдаг утасгүй интернэтийн мэдээлэл биш. Энэ бол бодит зүйл юм. Бодитоор барахуу хүний судас, шөрмөс шиг хоорондоо холбогдож ажилладаг эд. Эдгээр холбогч шөрмөсүүдийн ихэнхийг газар дээгүүр, тэнгис далайгаар сунган татсан шилэн кабель эзэлдэг юм. За тэгвэл Монголоос бид тасралтгүй шилэн кабелиар дамжин явсаар Америк тивд хүрдэг болж таарж байгаа биз дээ. Гэхдээ мэдээж манайх шиг ядуу буурай оронд тив, далайг дамнасан шилэн кабелийг татах хүчирхэг корпораци, компани байхгүй болохоор хүний юм түрээслэнээ. Тэр нь мэдээж үнэтэй байлгүй яахав. Эдгээр тив дамнан холбогдсон кабелийг татдаг газруудыг Транзит гэнэ. Харин Транзит-н цаана интернэтийн урсгал гэгчид мөнгө төлдөггүй, зөвхөн ашиг олдог гарын таван хуруунд багтахаар цөөхөн аварга компаниуд оршин байдаг. За тэгээд эдгээр төлдөггүй, зөвхөн төлүүлдэг аварга компаниас интернэтийн урсгал бөөнөөр нь оруулж ирдэг /транзит/ компани төлбөр төлж интернэтийн урсгал авна. Харин энэхүү газраас дараагийн газар нь арай ахиу үнээр авна. Тэгж компани дамнан явсаар Монголд ирдэг. Манайд ч мөн интернэтийн урсгалыг бөөнөөр оруулж ирдэг газар байдаг бөгөөд энэхүү газар нь бидний гэрт интернэтийг хүргэж байгаа газруудыг гадаадтай холбож өгч байдаг билээ. Мэдээж энэхүү бөөнөөр урсгал оруулж ирдэг компани нь харилцагч газрууддаа чамгүй мөнгөөр урсгалаа зардаг. Өөр ч арга байхгүй. Тэд ч бас цааш нь урсгалын мөнгө төлдөг учраас өгдөг дээрээ багахан нэмээд заралгүй яахав.  Бөөндөж урсгал өгдөг газарт толгой өвдөх зүйл харьцангуй багатай байх ба харин жинхэнэ интернэтийг хэрэглэгчид хүргэж, гэр орон руу нь кабель татаж оруулаад компьютерийг нь очиж засч өгдөг өнөөх ISP компаниудад жинхэнэ чимхлүүр ажил нь ноогддог байна. Эдгээр ISP компаниуд л утсан дээрээ сууж бодит хэрэглэгчтэй холбогдож санал хүсэлт, захиалгыг авч интернэтийг хүргэдэг.

Shared интернэтийн хурд
Shared интернэтийн хурдыг тодорхойлогч хүчин зүйлүүд:
Бодит бус IP хаяг /Private IP/
Интернэтэд холбогдож буй компьютерүүд бүгд REAL IP хаягтай байх ёстой. Гэхдээ нэг биш нилээн олон хэрэглэгчийн компьютерийг интернэтэд холбох боломж бүрдүүлдэг технологи байх бөгөөд үүнийг NAT /Name Address Translation/ хэмээн нэрлэдэг. Үүний тусламжтайгаар нэжгээд олон айл өрх ганцхан Real IP хаягаар интернэтэд холбогддог боловч энэ маань интернэтийн хурданд хүртэл сөрөг нөлөө үзүүлдэг зүйл. Муу талуудыг нь дурьдаад байвал их эддээ. Жишээ нь та гэртээ өөрийн серверийг байршуулах боломжгүй, Mail хаяг тань спаммд бүртгэгдэх магадлал өндөр. Бүр хулгайд ч сэрдэгдэж мэднэ.
PPPoE холболт
Хэрвээ та PPPoE холболтоор холбогдсон бол та 100% dedicated хурдыг авсан гэж үзэж болохгүй.
Хурдны найдваргүй байдал
Хэрвээ та shared 1mbit хурдыг сонгож авсан бол багаар бодоход 8 хүн дундаа хэрэглэх шаардлагатай тулгарах болно. Энэ ч мөн азны асуудал бөгөөд хэрвээ азаар тэдгээр хүмүүс интернэтэд ороогүй байвал таны хурд сайхан тогтуун сайхан байх болно. Муу аз таарвал харин 8-уулаа 1 мегабит дээр уралцах болно. Гэхдээ энэхүү үйл явдал ихэнхидээ оройн цагаар болдог зүйл юм.

Dedicated интернэтийн хурд
Dedicated интернэтийн хурдыг тодорхойлох хүчин зүйлүүд:
Real IP хаяг:
PPPoE, VPN мэтийн элдэв холболтуудгүйгээр компьютер дээрээ REAL IP хаяг бичиж аваад л интернэтэд холбогдоно. Элдэв нууц үг хийж холбогдох шаардлагагүй. Хүссэн серверээ гэртээ тавьж болно. Хүссэн вэб сайт, мэйл сервер юу байдгийн интернэтэд ямар зүйл тавьж, хийж болдлог вэ бүхнийг хийх боломж бүрддэг.
Тогтмол хурд:
Хэн ч тантай хурдыг тань булаацалдахгүй. 7 хоногийн 24 цагт хүссэн үедээ шалгаад үзэхэд сонгосон хурд тань хэлбэлзэлгүйгээр танд хүрэх болно. Харин Dedicated сонгож байгаа байгууллага бүрийн компьютер сонгосон хурдандаа хүрдэг гэж ойлгож болохгүй. Үүний тулд байгууллагынхаа компьютер бүрт REAL IP хаягыг авах шаардлагатай. Тэгж байж компьютер бүр дээрээ тогтмол хурдыг авах юм. Сүүлд нь хэлэхэд Megabit, Megabyte 2-ын ялгааг сайтар ойлгож авах хэрэгтэй. Файл татаж байхад хурд megabyte -р гарч ирнэ. Харин хурд шалгагчаар шалгахад megabit -г заадаг. Мөн ихэнхи хүмүүс Dedicated хурдыг megabyte-р хэмжигддэг гэж боддог. Гэхдээ dedicated хурд нь mbytes -р хэмжигддэггүй.
1 mb = 128mbytes
2 mb = 256mbytes
3 mb = 384mbytes
4 mb = 512mbytes

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

Эмзэгхэн дэлбээ

This WordPress.com site is the bee's knees

Delgeen.com

Бидний блог

Миний...

Бидний блог

The Weatherman

Бидний блог

Mонголчууд

Бидний блог

Free Writers' Club

Бидний блог

PEARL'S SPACE

НОМЫН УТГЫГ АРВАН ТОХОЙ ӨРГӨН ДЭЛГЭРҮҮЛЭХЭЭС ГАНЦ ТОХОЙ ГҮН МЭДЭХ НЬ ЧУХАЛ

Амьдрал гэгч...

Бидний блог

%d bloggers like this: