Mercy


1383032_581749448549447_734682382_nӨвлийн нэгэн өглөө дүүгийнхээ ажлын үүдэнд өлгөсөн бичгийг хараад  санаа алдаж билээ. Тэр өлгөсөн атга цагаан цаасан дээр ‘Mercy’ хэмээн бичсэн байваа. Бидний хайрыг эрхгүй татдаг байсан өхөөрдөм жижигхэн амьтан байсан юмсан. Тал чих нь сэтэрхий содон тэмдэгтэй тэр жаалхан гөлөгийг зуны нэгэн нартай өдөр дүү маань тэвэрч өхөөрдсөөр, гэрийн үүдээр орж ирж байсныг би тэр үед эрхгүй санагалзсан юм.

Гөлөг гэдэг хөөрхөн амьтан шүү. Танихгүй юм байж итгээд, дагаад сажлаад байдаг сайхан сэтгэлтэй, гэнэн. Тийм л өхөөрдөм амьтан анхлан гэрийн минь босгыг давж надтай танилцаж билээ. Mercy-тэй биднийг учруулсан тэр нэгэн өдрөөс хойш түүний хийсэн хөгтэй явдал, дэггүйтэлүүд ар араасаа ч нэг цуварсан даа цуварсан. Гар хазах гэж дайрна, ор хөнжил бусниулна, хогтой савыг тарааж хаяна, оролцогүй хийгээгүй дэггүй зүйл бүр байхгүй гээч. Хамаг л болохгүй бүтэхгүй зүйлийг хийж байдаг. Хэргийн эзэн хэнгэргийн дохиур нь Mercy шүү дээ. Хөөе mercy боль, хөөе mercy чи яаж байгаа юм бэ? Mercy чамд чих байна уу? Mercy!!! гээд л загнаж гарна. Тэрхэн үедээ ойлгоод ширээн цаагуур нугдайх амьтны, нүдийг хараад яаж ч харааж зангирч чадах билээ. Тэгэс хийгээд уучилж орхидог байваа. Тэрхэн үедээ магадгүй манай Mercy гэмээ ухаараад гэмшдэг байсан байлгүй л. Хэдэн цаг өнгөрхөөр харин мартаж орхидог туучий шүү. Дахиад л бөөн хэрэг мандааж орхино. Дахиад л булан тохойгоор гүйж өгнө дөө. Тэгээд л бид хэд чинь тэр нэг амьтантай хулгана, муур болж тоглосоор, орой унтах цаг нэгэнт болно. Орой унтахад бас болоогүй унтах орны дээгүүр заларнаа цаад их санаатай золиг чинь. Цаашлуулж холдуулахаар бас гоморхоноо хөөрхий.

Гэхдээ ч манай муу Mercy хүн бүхэнд загнуулдаг ч гэсэн өдөр бүр л өхөөрдмөөр болоод байдагсан. Орой ажлаасаа ядарсан амьтан гэртээ хөлөө пид, пад хийлгэсээр орж ирэхэд удаан уулзаагүй найзаа угтаж байгаа юм шиг ухасхийж ирээд шүлсдэж өгнө. Орой бүхэн л хуучин янзаараа. Уйдалгүй ирээд л шүлсдэж өгнө дөө харин. Тэгж их санадаг юм байлгүй. Сүүлээ шарвагануулаад л тойроод байдаг тэр амьтанд бид хайртай байсан юм. Хайрлахаас өөр яах юм бэ дээ тэр жаахныг. Эрхгүй хайр татдаг амьтан чинь манай Mercy өөрөө юм шүү дээ. Амьдралд янз бүрийн л баяр баясал аз жаргал тохиодог. Mercy маань байсан тэр үеийг би ч бас жаргал байсан гэж хэнд ч хэлнэ.

Уг нь тэр маань том болоод айл гэрийн манаанд цэх л сууж байх ёстой байсан юм. Угийн мэддэггүй миний байдал л түүнийг минь арай эртхэн энэ хорвоогоос явуулчихсан юм даа. Өшөө жаахан мэдлэгтэй байсан бол хөөрхийг тэгж зовоохгүй л байсан юмсан. Хүн бүхний л хайрыг татсан хөөрхөн гөлөгтэй. Ахархан ч гэсэн хамтдаа бид олон сайхан өдрийг өнгөрөөсөн юмаа гэхдээ. Гөлөг гэдэг хөөрхөн амьтан шүү. Гомддог, баярладаг. Эзнээ санахаараа нялхарч, хүрээд ирэхээр нь аз жаргалд умбадаг. Илүү зүйл нэхэхгүй ээ хоол өгөөд хамт байхад л дандаа жаргалтай, тоглоод байх санаатай. Тийм л өхөөрдөм амьтныг ‘Mercy’ хэмээн дууддаг байсан  юмаа.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

Эмзэгхэн дэлбээ

This WordPress.com site is the bee's knees

Delgeen.com

Бидний блог

Миний...

Бидний блог

The Weatherman

Бидний блог

Mонголчууд

Бидний блог

Free Writers' Club

Бидний блог

PEARL'S SPACE

НОМЫН УТГЫГ АРВАН ТОХОЙ ӨРГӨН ДЭЛГЭРҮҮЛЭХЭЭС ГАНЦ ТОХОЙ ГҮН МЭДЭХ НЬ ЧУХАЛ

Амьдрал гэгч...

Бидний блог

%d bloggers like this: