Аниргүй цагаан дайд /Жек Лондон/


the_white_silence1x1Миний Монгол хэлний мэдлэг тааруу юм боловуу юундаа юм бол “дайд” гэдэг үгний утгыг ойлгох юм биш. Дайд гэж нээрээ юу гэсэн үг юм болоо?
Сүүлийн үед хүмүүс 80 оноос өмнө төрсөн 80 оноос хойш төрсөн болоод 90 оноос хойшхи гээд гурав хуваагдаад байгаа бололтой. Мэдээж 80 оноос өмнө төрсөн хүмүүс зөв бичгийн дүрмийн мэдлэг сайтай, алдаагүй бичдэгээрээ сайрхдаг бүлгээ. Тэд нар маань нийлж аваад л 80 оноос хойш төрсөн хүмүүсийн бичгийн алдааг гярхайн аргагүй олно шүү дээ. Ер нь тэгээд ямар ч бичлэгээс алдаа гараад л байгаа хойно. Тэдний 80 оноос хойшхи гэж хуваасан нь аргагүй зөв бололтой. Харин 80 оноос хойш төрсөн бидний хувьд 80 оноос өмнөх хүмүүсийн зарим үгийг ойлгодоггүйгээ нуух хэрэг юуун. Нөгөө нутаг усны ялгаа гэдэг шиг төрсөн оны ялгаа энд харагдаж байгаа нь энэ. Эх нь хээр алаг бол унага нь шийр алаг гэдэг шиг бид ч бас юугаараа дутхав 90 оноос хойш төрсөн хүмүүсийн зарим үгийг ойлгодоггүйг, зарим хэллэгийг буруу бичдэгийг шоолдогоо ил хэлье. Энэ янзаараа их удаан явбал Монгол хэл алдагдаж мэдэх л юм. Гэхдээ алга болж өөр хэлээр солигдтолоо мэдээж явахгүй боловуу. Эвольюцийн зарчмаар хувирч өөрчлөгдөн, өөр хэллэгүүд түрэн гарч ирээд, хуучин үгсийг таягдан хаях бизээ.
Харин мөнөөх аниргүй цагаан дайд гэдэг нь миний ойлгосноор цасаар хучигдсан анир чимээгүй буюу хүн амьтангүй алс бөглүү хязгаар нутгыг хэлэх бүлгээ. Анх энэхүү номын нэрийг уншаад цас, мөсны талаар бодол ч орж ирсэнгүй. Үйл явдлыг нь уншаад харин Арктик, Аляскын тухай гардаг зохиол гэдгийг нь мэдэж авлаа. Монголтой байтугай, Сибиртэй харьцуулахад хүйтэн хэцүү туйл, аляскын хүйтний тухай өгүүлсэн энэхүү зохиол нь Жек Лондон хэмээх зохиолчыг олонд алдартай болгосон байна. Тэр туйлд чинь жилийн ихэнхи нь мөнхийн харанхуйд хасах -60 градусаас дээш хэмтэй байдаг гэхээр аймар биз. Жек Лондон гуай өөрөө залуу халуун насандаа алтны сургаар Аляскыг зорьж эрэл хайгуул хийж байсан ч шалитай алт эрдэнэс олж авч чадаагүй бөгөөд хүнд бэрх аялалаасаа буцан ирээд харсан үзсэн, сонссоноо нийлүүлэн зохиол туурвих ухаан нь түүнд эд баялаг, алдар нэрийг авч ирсэн ажээ.
Энэхүү зохиолд Жек Лондоны 10-20 хуудсанд багтах жижиг өгүүллэгүүдийг багтаасан байх бөгөөд хүний сэтгэлд басхүү юм үлдээх, ухаарал хайрласан жижиг өгүүллэгүүд байх бөлгөө.
Зохиолд тайгад амьдардаг улаан арьстануудын талаар их гарах бөгөөд тэдний амьдралын хэв маяг, дайчин зан чанар болоод тайгад амьдардаг эмэгтэйчүүдийн үнэнч шударгуу зан чанарыг мөн адил харуулдаг.
Одоогийн АНУ -ын улсын харьяа газар нутаг болох Аляск 18-р зуун хүртэл Оросын эзэнт гүрний эзэмшилд байсан бөгөөд нэг их ач тустай газар биш гэж үзсэн оросууд Америкт нэг их үнэтэй биш худалдсан ажээ. Харин суусан газраасаа шороо атгадаг зангаараа алт, эрдэнэс ихтэй газар юм байна гэдгийг нь Янкууд олоод нээчихэж л. Хичнээн их алтны нөөцтэй гэдгийг нь би яаж хэлж мэдэх вэ? Гэхдээ л дараа нь Оросууд амаа барисаныг бодоход агуу их юм байсан боловуу.
Аляскад мөнөөх их алт, эрдэнэсийн сургаар Янкууд тийшээ нүүдлийн шувуу шиг л орж ирсэн гэнэлээ. Ямар сайндаа хүрзээр газар хутгахад хүрз дүүрэн алт гарч ирж байна гэж цуурхав. Мэдээж газар ухах тоолонд алт гарна гэж юу байх вэ? Ил хэвтэж байдаг үнэт зүйл ер нь байхуу? Хүн мэдэхгүй юмандаа хамгийн итгэдэг гэж гэхдээ үнэн үг шүү. Тухайн үеийн Америкчууд ажилтай нь ажлаа орхиод, ажилгүй нь барьцаанд юмаа тавиад гарсан түүхтэй. Явсан бүхний зарим нь тэндээ насан эцэслэж, зарим нь улаан мөнгөгүй гэрийн зүг гэдэн годон. Харин багахан зарим нь үнэхээр баяжсан гэдэгээ. http://en.wikipedia.org/wiki/Klondike_Gold_Rush эндээс ямархуу зүйл болсоныг нь бэлхнээ харж болно.
Түүнчлэн аль газрын цагаачдыг сайн хүн гэх вэ. Дээрэмчин, тонуулчид бас л дүүрэн байсан байна. Нэгэнт хууль дүрэмгүй газар ямархуу олигтой байхав. Амь амиа бодоорой л болсон аж. Дээрэмчин, тонуулчин гэснээс анхны Америк тивийг нээсэн хүмүүс Америк тивд амьдарч байсан Ацтек гэх мэт тэр үеийн хөгжилт улсуудыг тахал мэт байхгүй болгосон юм. Аргагүй дээ. Европт байран байсан хүмүүс ямар төрлийн вирус тээж очих нь гарцаагүй. Өөрсдөө олон жил тэр бүхэндээ талхигдаад, өвчний дархлаатай болсон байсан хүмүүс. Харин дархлаа гээч нь өвчин үүсгэгчийг ор үндэсгүй устгадаггүй ажээ. Тэгээд л Америк тивд олноороо суурьшсан хүмүүсээс халдсан шинэ өвчинд дархлаагүй уугуул иргэд хядагдах нь тэр. Бүр хэдхэн жилийн дотор ихэнхи нь уг бактерлогийн зэвсгэнд сүйрсэн гэдэг.
Аляскад ч мөн адил зүйл болсон байж. Одоо үед нутгийн уугуул иргэд мөхөх дээрээ тулаад сууж байдаг. Анхны Америк үзэгдэхээс өмнө тэнд чинь хэдэн зуун мянган хүн оршиж сууж байсан. Одоо хэдэн арваараа тоологдох болоод бүр мөхөлд ойртож буй ард түмэнд бүртгэгдсэн байна. Мэдээж цагаачилж ирсэн тэрхүү хүмүүс өөрсдөөс нь хордоод талийгч болж байгааг нь яаж ч мэдэх билээ. Мэдсэн ч өөрт нь халгүй бол хэнд хамаатай юм бэ дээ. Санаатай хийсэн, хийгээгүй ч боловч Америк тивд, Аляскын тайгад ч ялгаагүй уугуул иргэд гэхээр зүйл бараг үлдээгүй бөгөөд дайнаас илүү өвчин тахалд ихэнхи нь явсан байна хөөрхий. Иймээс л улс үндэстэн зарим үед иймэрхүү учир шалтгаанаар бөхөж үгүй болдог байна.
Аляск, Чукотка, Америк гэснээс манайх ч бас иймэрхүү зүйлтэй нүүр тулсан юм шүү. Зуун жилийн өмнө буюу XX зууны эхэн үеийн манай орон чинь бараг мөхөхүү, сэхэхүү дээрээ тулсан байсан гэдэг. Шавар тагзанд шавааралдан сууж сураагүй, Элдэв өвчинд тэсвэртэй биш байсан манайхан манжид эзлэгдээд яажшуухан туйлдсанийг харахаар эрхгүй мөхөж, дууссан улсууд санаанд орох юм. Улаан арьстануудыг бодвол бид чинь тойгтныг бөхийлгөж, толгойтныг гудайлгаж явсан улс. Европчуудтай тийм их найрсаг ойр дотно байгаагүй, Хятадуудтай хамт нэг хөнжилд насыг барж байгаагүй учраас эзлэгдсэнийхээ (Ил хаан, Алтан ордны улсууд Монголд нүүж ирээгүй гэдэг) дараа тахалд нэрвэгдээд дуусах дөхсөн ард түмэн. Гэхдээ агуу ухаант мэргэд манайд бишгүй их байсны ачаар бид аврагдсан бөгөөд гадаад ертөнцөд Монгол гэдэг нэр арчигдаагүй нууц нь ухаант хүмүүсийн ач гэдгийг бид мартах учиргүй. Сүхбаатар, Богд хаан, Магсаржав, Чойбалсан, Цэдэнбал гээд улсаа авч үлдсэн гавьяатнуудын ачаар л Монгол монголоороо үлдэж. Монгол хүн хүүгээ Ли, Юн, Хан гэж нэрлээгүй билээ. Харин тэдгээр мөхсөн улсуудын тухайд бол мэдлэггүйн, мэдээгүйн, ойлгоогүй зүйлсийн балаг л гарсан гэж хэлмээр. Манайхыг бодвол тэд тархай бутархай овог аймгууд байсан л даа. Гэхдээ Монгол бид чинь тийм л тархай аймгийг нэгтгэж явсан. Ийм л бүдүүлэг хүмүүс нийлж Хятадыг, Арабтай, Ервоптойн хамт түймэрдэж явсан юм. Тийм л учраас бид чинь өвөг дээдсээрээ бахархаж, морьтон Монгол хэмээн цээжээ дэлддэг. Ийм л учраас бид Монгол гэж омогшдог. Тийм л учраас Монгол гэдэг зургаан үсэг цусыг минь буцалгаж, энэхэн замба тивээр нэг Монгол гэж хашгирнам!

Published by

mARKS

Quietly I will endure Silently I will suffer Patiently I will wait For I am a warrior And I will Survive

3 thoughts on “Аниргүй цагаан дайд /Жек Лондон/”

  1. дайд гэдэг нь дай гэдгийн араас олон тооны д дагавар залгаж бүтсэн үг. дай гэдэг нь модоор зүүж үйлдсэн юмыг холбон торгосон хөндлөн мод. жишээлбэл хашааны дай гэж бий. хашааны олон банзыг дээр доор нь дай мод хадаж тогтоодог. газар дайд, дэлхий дайд гэж ярьдаг тийм үү. мөн адил. эндэхээсийг тэндхийг холбосон урт шулуун юм. газар дайд гэвэл зам харгуй. аниргүй цагаан дайд гэдэг бол аниргүй нам гүм цагаан зам харгуйнууд гэсэн үг болов уу. харгуй гэхээр урт дардан, өргөн холын зам. аниргүй гээд нэмэхээр бүр алс, хүний нутгийн харгуй юм болов уу даа.

    Like

    1. Сайн байна уу? Нээрээ ингэж бодоогүй юм байна. Дэлхийн дайдыг гатласан үг байдаг шүү дээ. Тиймээ таны зөв юм байна.

      Like

    2. Дайд гэдэг чинь зүгээр л хязгаар нутаг гэсэн утгатай үг гэж бодож бна

      Like

Leave a comment