2014 онд Бидний блог


Миний зурхайд бууснаар гэж эхлээд бураад байдаг юм билүү. хаха. За тэр тоглоом ч яахав. 2013 он төгсөж. 2014 онтой золгосон миний бие эдүгээ нэгэн насыг нэмээд явж өгсөн байна. Өдөр ирэх тусам хөгширсөөр л байна даа. Гэхдээ бас ч гэж залуу байнаа. Хийж бүтээх зүйл овоолготой цаана хүлээн байна. Энэ их ажлын цаана гарсаны дараа дахиад л том овоотой сууж байх боловуу. Юу вэ гэхээр миний бодлоор хүн ямар нэг зорилго тависан байлаа гээд бодоход. Жишээ нь сургууль төгсөх ч юмуу, ийм тийм албан тушаал, орлогоо ийм тийм болгочихьё гэсэн зорилго тавилаа л даа. Тэгсэн нэг өдөр түүндээ хүрчихэж л. Тэгээд өмнөө тавьсан зорилго маань биелсэн би азжаргалтай байна, ингээд болчихдог юм байжээ гээд л назгайрч эхэлдэг юм боловуу гэж боддог. Тэгээд л ухаантай хүмүүс том зорилго тавьж бай гэж хэлээд байдаг байж л. Ингээд бодохоор хэзээ ч хүрэхгүй байж ч магадгүй зорилго тавиад түүнд хүрэхээр тэмүүлэх нь хүнийг илүү хурцалж өгдөг бололтойдогоо. Иймд нөгөө алдартай зочид буудал энэ тэрийн эзэн хэн билээ дээ. Тэрний хэлсэн шиг Тэрбумтан шиг сэтгэдэг юм билүү? Блогтоо тэрбум бичлэг бичнээ гээд авчихвал яаадаг болдоо. Арай ч том зорилго уу? Яагаад болохгүй гэж? Цаана чинь миллиардаар сэтгэ гээд хүмүүс хэлээд байна. Уг нь сонирхолтой зүйл хийх санаа орондоо хэвтэж байхад, ажил руугаа алхаж байхад, лифтээр өгсөж байхад, хуралд сууж байхад бүр зүүдэнд хүртэл орж ирэх юмаа. Шинэ санаа ороод ирвэл тэр даруй тэмдэглээд авах нь зөв гэж ярьдаг юм билээ. Энгэрийн дэвтэртэй болох хэрэгтэй ч байж магадгүй л юм. Бас тэгээд Монгол хүний аажуу тайван, юмыг хойшлуулдаг тэр л зангаараа залхуурсаар л байгаа намайг яалтай. Толгой тархи минь чи энэ онд сэргэг байгаарай даа золиг минь. За тэгээд 2014 онд миний бие гавьтай зүйл хийхээр хичээн ажиллаасай.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

Эмзэгхэн дэлбээ

This WordPress.com site is the bee's knees

Delgeen.com

Бидний блог

Миний...

Бидний блог

The Weatherman

Бидний блог

Mонголчууд

Бидний блог

Free Writers' Club

Бидний блог

PEARL'S SPACE

НОМЫН УТГЫГ АРВАН ТОХОЙ ӨРГӨН ДЭЛГЭРҮҮЛЭХЭЭС ГАНЦ ТОХОЙ ГҮН МЭДЭХ НЬ ЧУХАЛ

Амьдрал гэгч...

Бидний блог

%d bloggers like this: