Хорвоо Дэлхий уудам, хийх ажил их байна /Ким Ү Жүн/


1609899_471090872995641_2004084187_nДэлхийн II дайны төгсгөлд Япон улс ямархуу хөгжилтэй байсныг уншиж байсан юм байна. Тэр үед Японы томоохон хотуудад бүтэн байшин цөөхөн үлдсэн байсан гэдэг. Үүнтэй адилаар тэртээх 60 аад оны иргэний дайны дараах Солонгос улсад бүтэн байшин бараг үлдээгүй байсан байна.

Харин одоо үеийг хар. Дэлхийд тэргүүлэх улсуудын тоонд эдгээр улсууд багтсан байна. Тэрүүгээр ч барахгүй тэд 2002 онд хөл бөмбөгийн Дэлхийн аваргыг өөрсдийн нутаг дэвсгэр дээр зохион байгуулсан. Одоо бидний мэдэх Hyundai, Daewoo, Sony, Samsung, Toshiba, Hitachi гээд брэнд нэршилүүд чинь эдгээр улсуудын корпораци, компаниуд билээ.

30 гаруйхан жилийн дотор эдгээр улсууд яаж ийм өндөрлөгт хүрчихвээ. Мэдээж дээшээ хараад хэвтэж байсан чинь үйлдвэр байгууламжууд, тэнгэр баганадсан барилга, гүүр, машин механизм өөрөө босч ирээгүй байлгүй.  Түүнчлэн миний бодлоор яг одоогийн манай улсын жишгээр явсан бол 100 жил ч хүрэлцэхгүй байсан байж магадгүй. Тун магадгүй.  Гэх мэтээр бодвол эдгээр улсууд үсрэнгүй хөгжилд ямар аргаар хүрсэн юм бэ дээ. Мэдээж хүн л хүргэсэн байж таарах л даа. Гэхдээ тэдгээр хүмүүс ямар хүмүүс байсан юм бол? Тэд ямар арга замаар ийм их амжилтанд хүрсэн юм бэ?

Түүх сөхвөл Дэлхийн дайн, Солонгос, Хятадын иргэний дайнуудын он жилүүдэд эдгээр улсууд Европ, Америк тивээс даруй 90 жил хоцорсон байсан гэдэг юм шүү. Гадна дотны мундгуудын үгийг сонсохнээ манай улсын техник, технологийн хөгжил 90 жилээр лав хоцорсон байдаг гэж би сонссон юм байна. Гаднаас импортлож оруулж ирсэн нь яахав шинэ байлгүй яах вэ. Харин бидний дотоодын үйлдвэрлэл 0 буюу тэг гэж хэлж болно. Бид нар авдаг болохоос биш өгдөг улс биш. Телевиз, радиогоор ярьдаг зүйл чинь архи, алт, зэс, мод, нүүрснээс бусад нь дандаа Импорт шүү дээ. Мөн гадаадад ажиллах хүчин сургаад авч ирэхэд дотооддоо ажиллуулах үйлдвэр, тоног төхөөрөмж нь байхгүйн дээр байгуулчих сэтгэл нь алга, мөнгө нь алга.
Дээр дурьдаад байгаа гадаадын улсууд ч гэсэн дээхэн үед манайх шиг л үйлдвэрлэл хөгжөөгүй байсан бөгөөд тэд лав анхлан томоохон корпорациудын үндсийг тавьж байхдаа Дэлхийтэй хөл нийлүүлэн алхаж явсаар урд нь гарч гүйцэж түрүүлэн чинээ хөгжлийн эхэн үедээ төсөөлөөч үгүй байсан боловуу.

Тэгвэл эдгээр гадны улс орнуудыг уулын бэл хавьцаагаас миний дээр гарчигийг нь өлгөсөн байгаа номны зохиогч шиг хүмүүс өндөр уулын ноён оргил руу суга татсан ажээ. Тэдгээр хүмүүс тэвчишгүй хүнд нийгэмд амьдарч байсан болоод ч тэрүү ямар нэг ажлыг барьж авсан л бол эцсээ хүртэл дайчин ажиллаж хөдөлмөрлөж байсны үр дүнд эдгээр улсууд өдий зэрэгт хүрсэн байна. Тэдгээр хүмүүсийн гавьяагаар сүйрсэн хотын суурин дээр өндөр өндөр байшингууд сүндэрлэн босч. Эдгээр л шаргуу хүмүүсийн буянаар үйлдвэр заводууд ар араасаа баригдан босч яндангаасаа их утаа бургилуулж эхэлсэн байна. Тэр хүмүүс эх орондоо хайртай үүх түүхээ дээдэлдэг, үндсэрхэг хүмүүс байжээ. Тиймээ Ким Ү Жүн, Морита Акио зэрэг хүмүүсийн хөдөлмөр, ажил бүтээлийн үр шим болоод тэр үед ажиллаж амьдарч байсан хүмүүсийн буянаар эдгээр улсууд Дэлхийн тавцанд нэр хүндтэйгээр гарч ирсэн байна. Гарч ирсэнээр үл барам Дэлхийн хэт ирээдүйн хөгжлийн бамбарыг барилцаж байна.

Түүнчлэн аливаа өндөр хөгжилд хүрсэн улс гүрэн мөхөн доройтохийн шинж нь зай завсаргүй архидалт, садар самуун явдал болоод хуулийг завхаруулсан үйлдлүүдээс шалтгаалсан байдаг гэлцэх бөгөөд миний харж буйгаар одоогийн манай жишигтэй таараад байх шиг. Мөн одоо үед Дэлхийд өндөр хөгжлөөрөө гайхагдаад байгаа Европ, Америкийг наран жаргах зүгтээ хандсан гэж хэлээд байгааг дээрхи зугаа цэнгэл, хувийн жаргалд хэт таашуурахтай холбон тайлбарлаж болно. Европ, Америкийн кино болгон л хувийн зугаа цэнгэл, хөнгөн хийсвэр амьдралыг харуулж байна гэдэг чинь тэнд иймэрхүү зүйл болдог гэдгийг батлаад байгаа юм. Тэдгээр улсууд тэгвэл дандаа иймэрхүү зугаа цэнгэлд автагдсан, ажил хийлгүй амар аргаар мөнгө олдог байсан гэж бодож байвал бас яг тийм бишээ. Тэрхүү улсууд хөгжлийнхөө эхэн үед улс эх орон, хувь хүний хөгжил дэвшлийг номер нэг болгон ажиллаж байж. Тэрхүү улсуудыг өдий зэрэгт босгох гэж өмнөх үеийн хүмүүс нь шаргуу хөдөлмөрлөсөн байна. Тэдний хөдөлмөр, хөлс, цусаар одоо үеийнхэн жаргалтай амьдарч байгаа боловч хэмжээ хязгааргүй зугаа цэнгэлээс болж оюунаар доройтсон ард түмнүүд хэрхэн бөхөж үгүй болсныг түүхийн хичээл дээр ч, телевиз кинон дээрээс бэлхнээ харж болно.

Гэх мэтчилэн ярьвал их олон хуудас зүйл бурж, хүн амьтан залхаах шинжтэй. Мэдээж явган тэнэгийн хоосон цэцэрхэл байх ёстой хэмжээнээс давах ёсгүй бөгөөд манайд дээхэн үед хэвлэгдэж олон хүний хүртээл болсон, залуу хүн бүрийн унших ёстой нэгэн номыг саяхан уншиж тунгааснаа энд өөрөө бодоод олсон мэт л, хачир нэмээд бурж орхилоо базарваань. Дээр бичигдсэн зүйлс нь миний бичгийн хэвээр бичигдсэн боловч гол утга санаа нь уншсан номон дээрхээс хуулсан хуулбар төдийхэн зүйл боловч зарим талаараа миний үзэл бодол шингэсэн гэж итгэлтэйгээр хэлэх байна. Нэгэн ухаантны хэлсэнээр бусдын үгийг аялдан дагагчийг хоосон цэцэрхэгч хэмээн нэрлэдэг бөгөөд түүний хэлж буй үг бүр хэн нэгний хаа нэгтээ хэлсэн үг байх учраас түүний толгойд цэцэн мэргэний нэвтэрхий толь бичиг байхаас биш шүр сувд байхгүй хэмээн айлдсан байдагаа. Бас хэн нэгэн хүний ухааныг хэмжих гэвэл хийсэн зүйлийг нь харах хэрэгтэй ч гэдэг. Дээр бичсэн эдгээр үгс хоосон хий цээжний пангаар дэмийрсэн хинээрхэл. Аль эсвэл ирээдүйн том гүүрний эхлэл байсан эсэхийг цаг хугацаа харуулах бизээ.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

Эмзэгхэн дэлбээ

This WordPress.com site is the bee's knees

Delgeen.com

Бидний блог

Миний...

Бидний блог

The Weatherman

Бидний блог

Mонголчууд

Бидний блог

Free Writers' Club

Бидний блог

PEARL'S SPACE

НОМЫН УТГЫГ АРВАН ТОХОЙ ӨРГӨН ДЭЛГЭРҮҮЛЭХЭЭС ГАНЦ ТОХОЙ ГҮН МЭДЭХ НЬ ЧУХАЛ

Амьдрал гэгч...

Бидний блог

%d bloggers like this: