The Alchemist /Paulo Coelho/


the_alchemist1Алхимич гэдэг нь домогт өгүүлсэнээр төмөрийг алт болгон хувиргах чадвартай. Мөн мөнхийн амьдралд хүргэх шидэт бэлдмэлийг гарган авдаг. Түүгээр ч зогсохгүй Философийн чулуу хэмээх Дэлхийн бүх мэдлэгийг агуулж байдаг чулууг өөрийн болгож чадсан шидтэнүүдийг Алхимич хэмээн нэрлэдэг байжээ.
Алхимичид үнэхээр энэхүү гайхамшигуудыг бүтээж чадсан эсэхийг батлах зүйл одоогоор байдаггүй боловч домог болон яригдаж ирсэн энэхүү гайхамшигуудын талаар бичсэн нэгэн номыг саяхан уншлаа.
Дэлхийн 65 орны хэлээр орчуулагдаж. 150 сая гаруй хувь борлогдсон гэх энэхүү номын нэрийг Алхимич гэнэ. Энэхүү зохиолыг Пауло Коело хэмээх Бразил зохиолч 1988 онд анхлан бичиж хэвлүүлсэн ба зохиолч зохиолоо 14 хоногт л бичсэн бөгөөд анхлан Бразилд хэвлэгдэн гарахдаа тийм ч их олны хүртээл болоогүй ажээ.
Харин Франц хэлэнд хөрвүүлэгдэн борлуулалтанд гарсаныхаа дараа гэнэтийн тэсрэлтийг хийж борлуулалт нь огцом нэмэгдсэн гэдэг. Тэр цагаас хойш Дэлхийн олон орны хэлэнд хөрвүүлэгдэж зууны бест селлерүүдийн эгнээнд багтатлаа нэр алдарч хүрчээ.
Зохиолч Пауло Коело энэхүү зохиолоо 14 хоногт бичсэн боловч зохиолын санаа нь түүнд амьдралынх нь турш бүрэлдэн тогтсон хэмээн дараа нь хуучилсан байна билээ. 
Зохиолын үйл явдал 15, 16 зууны үед болох бөгөөд Андалузд хонь хариулдаг жирийн нэгэн хүү хүсэл мөрөөдөлдөө хөтлөгдөн тэнгис далайгаар аялан явсаар Мүүрийн улсад хүрч. Тэндээсээ Сахарын цөлийг туулан Египетийн Пирамидад хүрсэн тухай гардаг ба ийнхүү аялах явцдаа амьдралын утга учир, хүн хэрвээ үнэхээр хүсвэл  аагим халуун цөлд тарчилсан ч, амьдрах мөнгө байхгүй ч үнэхээр л хүсвэл бүхнийг хийж бүтээж чадна гэдгийг харуулсан гайхалтай зохиол ажээ.

“The problem is that they don’t even realize that they’re walking a new road every day. They don’t see that the fields are new and the seasons change. All they think about is food and water”  The Alchemist

Өдөр бүр ажилдаа явахдаа нэг л замаар явж. Өдөр бүр л ажлаасаа нэг л замаар буцна. Улирал, сар жилүүд солигдсон ч үүнийг анзааралгүй байсаар нэг мэдхэд цаг хугацаа харвасан сум шиг өнгөрсөн байх юм. Хүсэл мөрөөдөл гэдэг зүйлээ юу байсныг мартсан. Хэн болохыг хүсдэг байснаа мартсан. Бодогдох зүйл гэвэл ердөө л өнөө, маргаашийн талхаа хэрхэн олох вэ гэсэн бодол. Би үүнийг үнэхээр хүсч байсануу? Би үнэхээр үүний төлөө өсч том болсонуу? Би хэн юм бэ? Би… Би…

“Destiny”
“It’s what you have always wanted to accomplish. Everyone, when they are young, knows what their destiny is”  The Alchemist

Хувь тавилан гэж үнэхээр байдаг юм бол тэрхүү хувь тавиланг бүтээгч хүсэл мөрөөдөл заавал оршин байх ёстой. Хэрвээ байхгүй гэж тооцвол тэрхүү хувь тавилан гээч юм нь өөрөө байдаггүй гэсэн үг. Үнэхээр хувь тавилан гэж байхгүй бол мөрөөдөл оршин байх учиргүй. Тэгвэл мөрөөдөл гэдэг нь хүн төрөхөд түүнтэй хамт энэ Дэлхийд ирсэн байх нь. Тэрхүү мөрөөдөл хүүхэд ахуй цагаас л хүн бүхний дотор оршин батжиж ирсэн байна. Тэрхүү мөрөөдөл амьдрах хүслийг төрүүлж. Тэрхүү мөрөөдөл аз жаргалд хүрэх аялалд хөтөлсөн.
Мянган ширхэг өөр, өөр айлын арван настай нусгай дээр очоод юу хийх дуртай, юу мөрөөддөг, ямар зан ааштай, юу таалагддаг вэ гэж асуувал бүгд л өөр өөрөөр хариулах нь ойлгомжтой. Учир нь тэд цор ганц. Тэдэнд амьдрах, хэн нэгэн болох, аз жаргалтай байх хүсэл бий. Тэрхүү хүсэл зүрх сэтгэлийн гүнээс ундарч байдаг.
Тэгвэл тэр хүсэл яагаад унтарчихдаг юм бэ? Яагаад энд мэр сэр зорилгогүй, хүсэлгүй хүмүүс оршиж байгаа юм бэ? Үнэхээр зорилгогүй, аз жаргалд хүрэх хүсэлгүй гэжүү? Үгүй. Тийм биш. Зүрхнийхээ гүнээс хайгаад үз. Тэнд нуугаад орхичихсон хүсэл мөрөөдөл чинь хуучин хайрцаг дотор бичээстэй байгаа. Тэнд хүүхэд насны чинь гэгээн хүсэл байгаа. Байгаа шүү! Хүүхэд байхдаа хүн бүхэн хүсэл мөрөөдөлтэй байсан. Харин өсч том болоод тэрхүү хүслээ бага багаар мартсаар бүр хогон дунд орхидог байна. Өөр зүйл хийж болно. Өөр хүн шиг амьдарч бас болно. Гэхдээ чи үүнийг үнэхээр хүсдэг юмуу? гэсэн асуулт л жаргалтай байх эсэхийг шийдээд өгнө гайгүй.
Би зүгээр л амьдарч үзсэн. Одор хоногийг зүгээр л өнгөрөөсөн. Төсгөлгүй нэгэн хэвийн байна гэдэг хүсмээр зүйл бишээ. Үнэхээр ийм больё гэсэн зорьсон зорилго байхгүй байна гэж байдаг юм. Энэ бол өдөр бүр хөгширсөөр байна гэдэгтэй адил зүйл. Харин тэр арван хэдхэн настай нусгайд хүсэл мөрөөдөл, зорилго тэмүүлэл, аз жаргал байсан юм. Тэр муу арван хэдхэн настай хүүхдэд асар их тэмүүлэл байсан юм. Тэр нусгайд эрх чөлөө, өөрийн үнэт зүйл байж билээ. Түүнд эд хөрөнгө, эрх мэдэл, орд харш байгаагүй юм. Түүнийг аз жаргалтай болгож байсан нэг л зүйл өөрт нь байсан юм. Тэр зүйл энэ хорвоо дээрхи бүх зүйлээс илүү үнэтэй ариун нандин зүйл билээ. Түүний тэр үнэт эрдэнэ нь юу байсныг нэг л хүн мэднэ. Тэр хүн нь тэрхүү орчлонд хосгүй үнэт эрдэнийг нь агуй дотор нуучихсан юм.  Орчлонд өөр хаанаас ч эрээд олдохгүй тэрхүү эрдэнэсийг агуй дотор нуучихаад үүдийг нь хаагаад таг мартсан тэр өөдгүй амьтан чинь би байхгүй юу!

5 Responses to The Alchemist /Paulo Coelho/

  1. Anonymous says:

    энэ ном монгол хэлээр байдаг юм болов уу

    Like

    • hiGher says:

      Номын дэлгүүрүүдээр байдаг юм байна лээ. Гэхдээ монгол орчуулга нь сайнгүй гэж сонссон шүү.

      Like

  2. tushgee says:

    Сайн уу, Алхимичийг уншсан хүмүүстэй ярилцаж холбоо тогтоож болмоор санагдлаа. Би азаар тааралдаад уншиж байсан бөгөөд өөрийнхөөрөө орчуулж байсан. http://chamdaa.blogspot.com/2007/04/translation.html
    tmsoft.mn

    Like

  3. eegii says:

    Өөртэй чинь танилцаж болох уу? Фэйс хаягаа үлдээгээч

    Like

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

Эмзэгхэн дэлбээ

This WordPress.com site is the bee's knees

Delgeen.com

Бидний блог

Миний...

Бидний блог

The Weatherman

Бидний блог

Mонголчууд

Бидний блог

Free Writers' Club

Бидний блог

PEARL'S SPACE

НОМЫН УТГЫГ АРВАН ТОХОЙ ӨРГӨН ДЭЛГЭРҮҮЛЭХЭЭС ГАНЦ ТОХОЙ ГҮН МЭДЭХ НЬ ЧУХАЛ

Амьдрал гэгч...

Бидний блог

%d bloggers like this: