Магтуу /Айн Рэнд/


7890720dbd144862big Индивидуализм буюу хүн зөвхөн өөрийгөө тахин шүтэх. Атейст буюу бурхангүй шашныг гаргасан хэмээн сүржин бичсэн. Айн Рэндийн Магтуу номыг сонирхов. Энэхүү зохиолын нэрийг англиар Anthem гэх. Монголоор бол Магтан дуу, Магтуу хэмээн орчуулсан байна. Түүний хэлсэнээр Магтуу, Эх сурвалж, Атлантын нуруу тэнийв зохиолууд нь үйл явдлын хувьд хоорондоо авцалдаагүй боловч хувь хүнийг тахин шүтэх түүний философийг бүрэн тусгасан бүтээлүүд гэж өөрөө бичсэн байв.
Тэрээр энэхүү зохиолууддаа бүтээлч цөөнхийн талаар дурьдан магтан бичсэн байсан юм. Бүтээлч цөөнх гэж юу юм бэ? Энэхүү бүтээлч цөөнх гэдэг хэллэг хаа нэгтэй бишгүй л тааралддаг. Бүтээлч цөөнх гэдэг нь аливаа улс орныг хөгжил дэвшилд хөтөлдөг оюунлаг цөөнхийг нэрлэдэг билээ. Иймэрхүү хүмүүс АНУ, Япон, Солонгос, Хятад гээд Дэлхийд тэргүүлэх зэргийн улсыг хөгжүүлэхэд гол түлхэц болж өгдөг бөгөөд эдгээр хүмүүс л хүмүүн бид цаашид хөгжилд дэвшилд хүрэхүү, сүйрэлд хүрэхүү гэдэг үгийн хариулт болдог. Түүнчлэн бүтээлч цөөнх нь аль ч нийгэмд оршин байсан гэж яригддаг бөгөөд бид бүхэн тэрхүү бүтээлч цөөнхийн үр шимээр л мичнээс ялгарч. Энэхүү бүтээлч цөөнхийн ачаар л бид сансарт ниссэн юмаа гэж үздэг.
Хүн бүр олон янз байдаг.
Айн Рэндийн бичсэн зохиолыг уншиж байхад бүтээлч цөөнх гэдэг нь бусдаас юугаараа ялгардаг болоод тэдний байдал бодол, үйл хөдлөл төгс төгөлдөр байдал нь ийм, тийм гэх мэтээр магтан бичсэн байсныг олж уншиж болно. Айн Рэндийн бичсэнээр тэр бүтээлч хүн нь төрөхдөө л тийм онцгой байсан байна. Онцгой, бусдаас өөр. Мөн сайхан бие хаатай. Өндөр нуруутай хүмүүс.
Одоо миний тэмдэглэл хөтлөж буй Магтуу зохиолдоо ч тэрээр төрөлхийн энэхүү хүний бүтээлч зан чанарыг социализмын нийгэм, капитализмын нийгэм гээд аль ч нийгэмд даран бөхөөж чадахгүээ гэдгийг харуулахыг оролдсон боловуу хэмээн надад санагдсан юм.
Мөн зохиолын эхлэлээс эхлээд хүүрнэн өгүүлж байгаа зүйлс нь гайхалтай нарийн уран яруу бичсэнийг гайхан магтсанаа хэлэх хэрэгтэй боловуу. Үнэхээр сайхан өрнөл. Сайхан хайр дурлал. Гайхалтай шаргуу зан чанарыг харуулсан боловч зохиолын төгсгөлд буюу гол дүрийн залуу маань бүсгүйтэйгээ хамт зугтаад нэгэн орхигдсон байшинд хүрсэн хэсгээс зохиолч өөрийн зохиолдоо өөрийн санаа бодлыг тусгах гэж хэтэрхий хичээснийг шүүмжлүүштэй санагдсан юм.
Аль ч цаг үед жинхэнэ эмэгтэй анд нөхөд гэж гарч байсныг миний бие сонсож байсангүй. Магадгүй эмэгтэй хүн өөрийн гэрээ орхин хүний гэрт амьдрах хувьтай байдаг болоод ч тэрүү. Жинхэнэ эмэгтэй найз нөхөд гэж аль ч зохиол, түүхэн дээрээс олж уншиж, харж учирч явсангүй. Тэр утгаараа эмэгтэйчүүд жинхэнэ эрчүүдийн нөхөрлөл гэдгийг зарим талаараа ойлгодоггүй юм шиг санагддаг юм. Тэр тусмаа зохиолыг бичсэн зохиолч маань эмэгтэй учраас жинхэнэ эр хүний нөхөрлөл гэж юу байдгийг мэддэггүй байсан бололтой. Жинхэнэ эр хүн улс орон, хүн ардынхаа төлөө амьдардаг юм. Жинхэнэ эр хүн хүнийг нас хүйс, төрөлөөр нь ялгаварлан харьцдаггүй юмаа. Тэгсэн харин зохиол бүр дээрээ л зөвхөн хар амиа бодох талаар бичсэн байсан нь надад үнэндээ таалагдаагүй. Атлантын нуруу тэнийв зохиол дээрээ бүр гэр бүлээ өлбөрч үхэг гээд хаяаад явж байгаа байхгүй юу. Үгүй ээ. Тэр бүтээлч эр хүн чинь дараа үеийнхээ төлөө, гэр бүлийнхэн, улс орныхоо төлөө, үндэстнийхээ төлөө өөрийгөө зориулдаг учраас тийм их хүч чадалтай, бүтээлч сэтгэлгээтэй байдаг юм. Аль ч хүүхэлдэйн кино нь дээрээс хар. Баатрууд нь бүгд сайхан сэтгэлтэй байгаа. Агуу хүнд агуу ухаан, агуу чадвар, агуу хайр заяадаг гэж би боддог.
Түүнээс гадна бүтээлч цөөнхийн талаар ч түүний ойлголт бол буруу ойлголт гэж хувьдаа бодсон. Бүтээлч цөөнх гэдэг нь өөрөө хоёр талтай. Будда нэгэн цагт хэлсэн байдаг. Хүн бүхэн будда болох хувьтай төрдөгөө гэж. Хүн бүхэнд будда болох чадвар байгаа юм бол төрөлхийн манлайлагч гэж байдаггүй болж таарна. Төрөлхийн манлайлагч, бүтээлч хүн гэж байдаггүй юм бол тэрхүү манлайлагч маань өөрийн түүхээ өөрөө бүтээсэн байх ёстой. Тиймээс миний хувьд бүтээлч цөөнх гэдэг нь өөрийгөө дайчилсан. Өөрийгөө таньж мэдсэн. Өөрийн зорилго, мөрөөдөлтэй. Түүндээ хүрэхийн тулд тэмүүлдэг хүмүүсийг нэрлэдэг гэж би тааж байна. Тэгэхээс ч өөр аргагүй. Ньютон физик мэддэггүй, судалдаггүй, хичээдэггүй байсан бол. Арван мянган алим толгой дээр нь унасан ч таталцалын хуулийг нээхгүй биз дээ? Иймээс Айн Рэндийн хэлээд байгаа энэ үзлийг би л хувьдаа хүлээн авч чадахгүй бололтой. Ухаан хүрээгүйдээ ч байж болох хэн мэдэх билээ дээ.
Харин тэрхүү төгсгөлийн хэсгүүдээс өмнөх нь хүнд үнэхээр хэрэгтэй зүйлсийг бичсэн санагдсан. Чухал зүйлүүд, хүлээж авахаар, хэрэгжүүлмээр зүйлүүд их байсан гэдгийг хэлэх хэрэгтэй.

5 Responses to Магтуу /Айн Рэнд/

  1. Отгонзул says:

    Хаанаас унших вэ

    Like

  2. Anonymous says:

    Хаанаас унших вэ

    Like

  3. Айн Рэндийг чам шиг хүмүүс ойлгоход дэндүү хэтийдэнэ.

    Like

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

Эмзэгхэн дэлбээ

This WordPress.com site is the bee's knees

Delgeen.com

Бидний блог

Миний...

Бидний блог

The Weatherman

Бидний блог

Mонголчууд

Бидний блог

Free Writers' Club

Бидний блог

PEARL'S SPACE

НОМЫН УТГЫГ АРВАН ТОХОЙ ӨРГӨН ДЭЛГЭРҮҮЛЭХЭЭС ГАНЦ ТОХОЙ ГҮН МЭДЭХ НЬ ЧУХАЛ

Амьдрал гэгч...

Бидний блог

%d bloggers like this: