Монголын Эзэнт Гүрэн гэж байсан, байгаа, байх ч болно


ITA_11
Монголын Эзэнт гүрэн гэж байгаагүй. Түүхчид зохиосон. /Алексей Анатольевич Кургунов/

world.time.mn/content/39902.shtml

Бичгийн дурсгал – 0 тэг. Аргагүй шүү дээ, монголчууд өөрсдөөс илүү соёлтой олон ард түмний бичгийг ээлжлэн хэрэглэж байгаад 20 дугаар зуунд л өөрийн бичиг үсэгтэй болсон улсууд. Оросын түүхэн бичгүүдэд ч ямар ч монгол хүний тухай дурдсан зүйл байхгүй.

Архитекторын дурсгал- 0 тэг.
Хэл шинжлэл- 0 тэг. Орос хэлэнд нэг ч монгол үг байхгүй бол монгол хэлэнд ч XX зуунаас өмнө авсан орос үг байхгүй.
Соёл, эрх зүй- 0 тэг. Бидний амьдрал, аж ахуйд Байгаль нуурын цаадах нүүдэлчдээс авсан ямар нэг зүйл байхгүй бол тэдэнд ч өнгөрсөн зуун хүртэл соёлт ард түмнээс авсан, зээлсэн юм байгаагүй.
Эдийн засаг-  0 тэг. Монголчууд Евразийн бараг 70 хувийг нь эзэлсэн юм бол гэр орондоо олзны ямар нэг юм авчрах ёстой биз дээ. Номын сан, уран зураг биш ч гэсэн ядаж шатааж сүйтгэсэн сүм хийдийнхээ алт мөнгийг авсан баймаар. Тэгвэл бас л юу ч байхгүй.
Зоос зүй- 0 тэг. Монголын ямар ч мөнгөн тэмдэгтийг дэлхий мэдэхгүй.
Зэр зэвсэг- 0 тэг.
Аман зохиол- 0 тэг. Монголчуудын аман зохиолд агуу булаан эзлэлтийнхээ талаар дурдсан ямар ч юм байгаагүйг нутгийнхантай харилцсан бүх европчууд тэмдэглэж байжээ.
Хүн амын генетик- 0 тэг. Нүүдэлчид эзэлж байсан гээд байгаа Евразид монголчууд байсан гэсэн ямар ч ул мөр байдаггүй.
Гэсэн нэг ийм нийтлэл олж уншваа. Түүний бичсэн энэхүү нийтлэлд үнэний хувьтай зүйл байгаа боловч түүхэнд бичигдсэн бүхнийг ингэж доромжилж болохгүй санагдах юм.
Бид Манжын дарлалд 200 гаруй жил дарлуулж. Торгоны замын зангилаа төв хэсгээс Манжын хязгаар нутаг болтлоо сүйрсэн. Эрх чөлөөгөө авсан 21 онд хүн ам хагас сая гаруй. Эрчүүдийн 70 хувь нь лам хуварга. Нийт хүн амын 60 гаруй хувь нь тэмбүү өвчинтэй. Нэг үгээр хэлбэл мөхлийн ирмэг дээр байсан гэдэг. Хэдий тийм боловч Морин дэл дээр Дэлхийг тамгалж явсан агуу баатруудын үр сад бид одоог хүртэл оршсоор байна шүү дээ.
Энэ бүхний буруутан нь бид өөрсдөө бөгөөд олон зууны турш удирдаад сурчихсан хүмүүс хэн нэгэнд удирдагдаж чадахгүй байсан байлгүй. Тогоонтөмөрийг хөөгдөөд ирсэнээс хойш дотроо бид бүр ч их самуурсаан. Энэ самуурал мөхлийн аюултай байлаа. Занабазар хүртэл Халх Монголыг дагуулж Манжид дагаар орж. Ойрад Монголыг Монгол хүн нь мөхөөн сөнөөсөн гэдэг. Тэр байтугай Галданбошигт ялагдсаны дараа ойрадад орж ирсэн Манжууд өдөрт 1000 хүнийг цааш нь харуулж байсан гэх баримт хүртэл бий.
Манжууд ирэхдээ түүх дурсгал, туульс, мөрөөдөл бүхнийг үгүй хийсэн юм. Их Монголын эзэнт гүрнээс нэр л үлдсэн бөгөөд эзэн Чингисийн зургаа бид чинь эрх чөлөөгөө олж авахдаа Тайваны музэйн хэдэн зурагнаас сонголт хийж хуулбарыг нь л Их эзэн хаан минь мөн гэж нэрлээд авч ирсэн нь үнэн юм шүү дээ. Нөгөө Марко Пологийн магтаж бичээд байсан Харин хорин хотыг маань бүр Тогоонтөмөр хааны үед хятадууд ирж эзлээд газартай нь тэгшилсэнээс хойш хэзээ ч суурын хот байгуулаагүй гэдэг. Улаанбаатар нийслэл хүртэл нүүдлийн маягтай олон жил энд тэнд нутаг сэлгэн шилжиж ирсэнийг одоо тоочиж сууна.
Тиймээ ямар ч үндэстэнд мандан бадрах цаг байдаг. Бүхнээ алдан мөхөх үе ч бас ирдэг нь одоо түүхээс харвал илэрхий л зүйл. Александрын Македон, Цезарийн Ром, Персийн хаант улс, Оттоманы эзэнт гүрэн, Саладины хаант улс гээд бүгд л цагтаа Дэлхийг донсолгож явсан боловч мөхөн сүйрсэн билээ. Үүнтэй нэгэн адил Чингисийн Монгол маань ч бас адилхан хувь тавиланг амссаныг түүх гэрчилнэ. Тэгсэн хирнээ яагаад хүн бүхэн тэднийг үгүйсгэдэггүй юм бэ? Яагаад Монгол гэж байгаагүй гэж амаа уралдуулан үсчсэн хүмүүс гараад ирэв? Дээр бичсэн нөхөр юунд өөртөө итгэлтэй байна?
Асуудлийн гол нь тэр үгүйсгэгчдэд биш бидэнд байгаа бөгөөд бидэнд дэлгээд харуулчих баримт хомс байгаад юм. Мөн бид Дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн өндөр хөгжилтэй улс болоогүй байгаа учраас л тэд ингэж дээрэлхэж байна. Үүнээс гадна түүхийн бараг бүх судалгаагаа гадны хүмүүсээр хийлгэж. Гадны хүмүүстэй хамтарч. Гадны хүмүүсийн олсон материал дээр дулдуйдаж энэхүү бүхнийг зөвхөн сонссон. Өөр орны музэйн үзмэрээс харсан. Улс орондоо авч ирж чадаагүй учраас л үгүйсгэл байгаад байгаа юм. Аливаа хүн тухайн улс орны түүхийг мэдээж тухайн улс оронд нь байгаа эд өлгийн зүйлийг нүдээрээ харж байж итгэх нь зөв зүйл мөн учраас тэд ингэж элэг барих нь аргагүй шүү дээ. Нүдийн бүлтийлгэж алмайруулах зүйл үзүүлэхэд л гайхалтай гээд хошуургаана даа. Тийм учраас бид хүлээн зөвшөөрөгдөх нь зайлшгүй чухал бөгөөд одоо энэ хавтгайрсан архидалт, шоу цэнгээнээ зогсоож Дэлхийтэй хөл нийлүүлэн алхах нь чухал гэдгийг нэг талаараа ойлгож авах хэрэгтэй.
Түүнчлэн манайд өдөр шөнөгүй зурагтаар гардаг Солонгос сериалууд яасан арвин их түүх, домогтой эд вэ? Яс юман дээр түүхийн судлаад үзвэл тэд нар чинь аймаг дотроо нэгнийгээ эзэлж явсанаас биш. Япон, Манж, Монгол гээд ер нь улс байгуулсан бүхэн очиж эзлэн сүйтгэдэг орон байлаа. Тэгсэн харин 21 зууны сериалаар тэдний түүх нь асар баян гэж хэлэгдэх болж. Манай хүүхдүүдийн мэдээд байгаа тэр Сүн, Ши, Шиа гэсэн золигнууд чинь бидний өвөг дээдсийн дэргэд бол ичмээр амьтад л байсан. Их ярьвал одоо Дэлхийн гүрэн гэж хэлэгдээд байгаа агуу Хятад орон чинь өөр хоорондоо Ляо, Сүн энэ тэр гэж нэг үндэстэн дотроо улсын нэр зохиогоод нэгнээ 2000 жил эзэлж тоглосон хөөрхийлэлтэй амьтад. Харин биднийг эзэлсэн гээд байгаа Манж үндэстэн бол Хятадууд биш. Тэд бол хятадыг эзэлсэн нүүдэлчин соёл иргэншилтэй өөр овог аймаг байсан юм. Тэгсэн хирнээ л Хятадууд агуу бодлоготойгоо гайхсан олон кино гаргаж байна. Хүүхэд залуус нь тэрнийг нь харж баясан өссөн болохоор сүрхий үндсэрхэг хүмүүс юм шигээ.
Бид харин тэр бүхнийг сайхан импортолж аваад байдаг. Өөрсдийн гэсэн үйлдвэрлэл бараг байхгүй шахуу л сууцгаах юм даа. Бид хөгжих хэрэгтэй. Одоо Дэлхийг айлгаад байгаа Өрнө зүгт орших өөрсдийн баялаг түүх ч байхгүй 200 жилийн өмнө Индианчуудын газар нутгийг булаан авч Дэлхийд ноёрхсон Америк хэмээх орон чинь наран жаргах зүгрүүгээ хандаж байна. Эсрэг талд Дорно зүгээс азийн эрин үе айсуй. Одоо Дэлхийн хөгжлийн чиг хандлагийг Азийн 5 барс ер нь тогтоох гээд байгаад бид харж л байна. Бид чинь тэднээс дутуу дорой хүмүүс бишээ. Тэдний хийсэн чадсаныг нь канондоод ч болтугай сурч аваад улам баяжуулан Монголдоо  ирээд хийж бүтээх хэрэгтэй.
Уг нь нэг үеэ бодвол гадаад дотоодод сурч байгаа хүмүүс ихэссэн боловч ирсэн бүтээсэн, хийсэн хүн цөөхөн. Болж өгвөл л гадаадад гайгүй цалинтай ажил хийгээд амьдралаа өнгөрөөчих хандлагатай болсон байна. Тийм боловч тэднийг буруутгах аргагүй юм. Дотооддоо бид чинь үндсэрхэг үзэл гээчийг гээчихсэн юм чинь. Мянган удаа дуудаад ирэхгүй л боловуу. Энэ нь 70 жилийн турш Интернационал гэж хоолойгоо сөөтөл бахирсанаас болсон хэрэг. Интернационал, Глобал энэ тэр гэж мэдрэлтэхийн хажуугаар түүхээ судалж үндсэрхэг үзлээ сэргээмээр санагдах юм. Үндсэрхэг үзэл гээчийг асаахгүй л бол үндэстэн сүйрэлд хүрэх нь дамжиггүй. Үүний тулд багаас нь хүн бүхэнд Монголоо бахархах сэтгэлийг суулгах нь яриангүй хэрэгтэй боловч одоо эхэлнэ гэвэл нэгэнт оройтож магадгүй хурдацтайгаар Дэлхий хөгжиж байна. Гэхдээ үүнийг бид хамтдаа хийх хэрэгтэй.
Тэгээд ч их өрөвдөлтэй юм даа. Фэйсбүүк, Твиттэрээр дүүрэн л Монгол гэж бахирсан хүмүүс. Даанч түүхийн мэдлэг байхгүй. Мэддэг нь юм хэлэхээр хүлээн авах чадвар байхгүй. Ер нь тэгээд мэдэмхийрээд эхэлсэн нөхрийг бөөнөөрөө нийлж газарт ортол нь үгээр булчихдаг улс бид чинь. Аль болох нэгнийхээ дээр гарч чангаар бахирч байвал л болох гээд байдаг юм шигээ. Уг нь бид бүхэн хоорондоо тэмцэж. Дээр доороо оролцож. Нэгнийхээ элгэнд хөлөө жийлцмээргүй байна. Тэр цаана чинь өөр улс орнуудад бидэнтэй адил залуучууд сурч боловсорч байна. Өрсөлдөх хүмүүс тэнд дүүрэн байгаа. Тэдэнтэй нэгийгээ үзье л дээ. Тэдний элгэнд хөлөө жийе л дээ. Тэмцэлдэх ёстой өрсөлдөгч нар гадаадад байна.
Үүнээс гадна нэгэнт хэлээд болохгүй бол Зурагтаар, Радиогоор, Номоор, Сонин хэвлэлээр ойлгуулахаас өөр арга ер нь байхгүй. Тархи угаалт гэдэг бол аймшигтай зүйл. Тархи угаалтыг одоо жинхэнэ өндөр түвшинд бараг бүх орон хийдэг болсон. Тэгэхээр дэмий балай сериалаа зогсоож түүхийн хичээл заавал дээр санагдах юм. Хаа сайгүй чи Монгол. Чамайг эх орон чинь дуудаж байна. Бидний өвөг эцэг ийм байсан энэ тэр гээд янз бүрийн материал бэлдээд бөмбөгдөөд байхад юу нь болохгүй байх вэ? Нэг жишээ дурдвал Монголын түүхийг mn.wikipedia.org биш en.wikipedia.org дээр байна. Энэ бол эмгэнэл. Бид нар гадны хүмүүсийн хүүхэлдэй биш биз дээ. Төр засаг. Төр засаг гээд л бахираад байна цаагуур чинь. Төр засаг бодлогийн хувьд л зохицуулнуу гэхээс биш хэрэгжүүлэлтийн хувьд бол энэ олон радио телевиз, сонинд ажилладаг хүмүүс болоод нийт үндэстний сэтгэлийн чин зориг л мэдэх хэрэг шүү дээ.
Хамтдаа эх түүхээ сурталчилья! Эв хамтын хүчээр! Хамтдаа Монголын нэрийг Дэлхийд таниулж улс орноо хөгжүүлцгээе! Монгол биш Солонгос, Хятад, Америк, Англи, Сингапур, Тайланд, Япон хүүхдүүдэд өөрсдийн сериалийг үзүүлье! Тэдэнд хүлээн зөвшөөрөгдье!  Дэлхийн гүрэн болцгооё!
Их Монголын Эзэнт Гүрэн байсан юм! Эзэнт гүрний үр сад бид Монгол нутагтаа байна! Бид Их Монголын Эзэнт Гүрнийг дахин мандуулах болно!

2 Responses to Монголын Эзэнт Гүрэн гэж байсан, байгаа, байх ч болно

  1. hiGher says:

    google-с энэ хүний талаар нээрээ материал нээрээ олдсонгүй шүү. Бодвол орчуулахдаа нэрийг нь буруу бичсэн эсвэл мань орчуулсан хүн маань шууд сонин дээрээс туусан боловуу. Эх сурвалжийг нь хайж байгаа бол тавигдсан энэхүү /world.time.mn/content/39902.shtml/ сайтаас асуух хэрэгтэй.

    Like

  2. munkh says:

    Энэ нийтлэл үнэхээр бичигдсэн юм уу даа. Интернетэд хайгаад оросоор нь олдохгүй л байна. Бичсэн гээд байгаа ийм нэртэй хүн нь үнэхээр байдаг ч юмуу.

    Like

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

Эмзэгхэн дэлбээ

This WordPress.com site is the bee's knees

Delgeen.com

Бидний блог

Миний...

Бидний блог

The Weatherman

Бидний блог

Mонголчууд

Бидний блог

Free Writers' Club

Бидний блог

PEARL'S SPACE

НОМЫН УТГЫГ АРВАН ТОХОЙ ӨРГӨН ДЭЛГЭРҮҮЛЭХЭЭС ГАНЦ ТОХОЙ ГҮН МЭДЭХ НЬ ЧУХАЛ

Амьдрал гэгч...

Бидний блог

%d bloggers like this: