Code name: V


Унгараар баяртай гэхийг Viszlát гэнэ. 2005 онд сурсан энэ үг их олон дурсамжийг агуулах юм. Харин гарчиг дээр бичсэн V үсгийг юу ч гэж уншсан болно. Victory, Vision, Voice гэх мэтээр ч юмуу. Ер нь юу ч гэж ойлгож болохоор.
Орчин үеийн хандлага хүний оролцоог багасгах чиглэлрүү хандаж байна. Энэ их хөгжил биднийг хааш нь чирч аваачихийг хэн мэдхэв. Сүйрэлд хүрэхнүү, Оргилд хүрэхнүү? Хөл нийлүүлэн хоцролгүй дагаад сажлах хэрэгтэй учраас ирээдүйд юу болохийг цаг хугацаа л харуулах биз. Зарим зүйлс гайхалтай эхэлж, аймшигтайгаар сүйрдэг шүү дээ. Тэглээ гээд ирээдүйд сүрхий сүйрэх вий гэсэн зураглал буухгүй байна. Тэрхүү ирээдүй бол ирээдүйн хүмүүсийнх. Харин одоо үед амьдарч байгаа миний хувьд сүйтгэлгүй, бохирдуулалгүй, гэмтээхгүй байвал л ирээдүйд хувь нэмэр оруулж буйн хэрэг.

Орчлон ертөнцийг эзэгнэх гэсэн агуу суут ухаантнуудын ажлын хажууд миний хийдэг зүйл хүүхдийн тоглоомноос долоон дор гэдэг нь маргаангүй боловч далайд дусал нэмэр гэдэг үг байдаг шүү дээ. Миний хийсэн зүйл ирээдүйн их эрдэмтний гишгэх нэг шат болох ч юм билүү. Юмс үзэгдэл гэдэг чинь хязгааргүй олон тохиолдлоос бүрддэг шүү дээ. Тиймийн учраас аливаа зүйлийг хийж байгаа бол бүхнээ зориулахийг зорилго болгох юм. Энэ маань ч зарим утгаараа миний тэмцэл билээ.  Тэмцэж байгаа хүн ялагдлыг мартах хэрэгтэй бөгөөд эрсдэлийг сайтар тооцоолж бодох хэрэгтэй боловч ялагдах талаар бодох ёсгүй.
“Ялагдашгүй”
Аливаа шинэ зүйлийг хийхэд эрсдэл гарах нь зайлшгүй боловч эрсдлийг даван гарах, алдаан дээрээ суралцаж, ахин дэвжих чадвартай байх хэрэгтэй. Алдаа зайлшгүй гарга гэдэг тэнэг үг хэлмээргүй байна. Гэхдээ факт тийм л байдаг. Үй олон алдаа. Хараал идсэн үй олон алдаа. Тэр алдаа ихэнхидээ бүрэн таньж мэдээгүйн гайгаас л болдог. Юмыг сурахийн тулд өөрийгөө дайчлах нь зайлшгүй хэрэгтэй. Хэдэн зуун санаануудаас аль тохирохийг нь шүүж гаргах цаг үрсэн ажил байдаг.  Тэр байтугай Android, Cisco, Mikrotik, Linux, Apple, Samsung, Toyota, Sony гээд Дэлхийд танигдсан газрууд хүртэл алдаа гаргана гээч. Beta version, .1.2.3 хувилбарууд ар араасаа хөвөрч өгнө. Бүрэн төгс биш учраас л шинэчлэн сайжруулж байгаа хэрэг. Шулуун зам гэж байдаг бол тэр бурханы зам эсвэл бүхнийг бүтээгчийн зам байх биз. Аль аль нь биш юм бол судлан байж мэдэж, сайжруулан хөгжүүлэх нь зайлшгүй. Мэдлэгийг олж авахийн тулд машин хэрхэн угсардаг билээ. Тэр зүйлтэй адил деталь бүрээр нь ойлгон авч машинаа зам дээр хурдлан давхих хүртэл эд ангийг нь угсран, эвлүүлэхийг мэдлэгээ үр бүтээлтэйгээр хэрэглэж байгаад тооцож болохоор юм.
Үүнтэй нэгэн ижил тэмүүлэл, дур сонирхолтой байх хэрэгтэй гэдэг нь гарцаагүй бөгөөд үүнийг хамгийн түрүүнд өөртөө бий болгох хэрэгтэй. Өөрөө итгэдэггүй зүйлээ бусдад итгүүлнэ гэж ер байна гэжүү? Иймээс л өөртөө итгэх итгэлийг олж авахийн тулд өөрийгөө зоригжуулж. Өөрийн тэмүүллийг бий болгох үнэхээр чухал.
Хэн хүнд тэрхүү итгэл хэрэгтэй байгаа бол одоо л цаг нь ирээд байна. Хэн хүнд ч гэлтгүй тэр итгэл надад одоо хэрэгтэй байгаа учраас тэрхүү итгэлийн оч, онгодийг өөртөө даллан дуудаж байна. Одоо цаг нь ирсэнийг мэдэрсэн учраас энэхүү зүйлийг бичиж сууна. Одоо л цаг нь ирээд байна. Тиймээс зүгээр суух цаг байх ёсгүй, байж болохгүй.
2014 оны 01 дүгээр сарын 8 ны өдөр. Цагийн тоолуур энэ өдрөөс эхлэн гүйж эхлэх бөгөөд энэ оны эцсээр миний хийж бүтээсэн бүхэн балгас болон хувирахийг харахуу? гэдэг цаг үетэй тулгараад байна. Энд сурч мэдсэн бүхэн. Энд хийсэн бүтээсэн бүхэн. Энд хоносон нойргүй олон шөнүүд. Энэ бүхэн ингээд сүйрхийг хараад сууж чадахгүй нь.
Түвд үгэнд би буруутай гэсэн үг байдаггүй. Харин тэрний оронд өөрөөр хийх ёстой байсан гэсэн үг л байдаг гэдэг. Тэгэхээр энэ удаа өөрөөр хийгээд үзэх хэрэгтэй. Өөрөөр зүтгээд үзэх хэрэгтэй. Хэрэгтэй бол хонь хариулсан ч яадаг юм. Загас тэжээсэн ч яадаг юм бэ? Гудамжинд чихэр зарсан ч ер нь яадаг юм бэ? Өөрөөр хийе л дээ. Шинэчлэлийг хүлээн ав. Өдөр бүр өөр шинэлэг санаатайгаар. Өдөр бүр илүү хичээл зүтгэлтэйгээр. Өдөр бүр илүү эрчээр. Өдөр бүр илүү олон цагаар. Нухацтайгаар, Үр ашигтайгаар, Үр бүтээлтгэйгээр. Энэ хараал идсэн сүүлчийн удаа энд, энд бүхнээ зориулсан хүмүүсийн төлөө, энд олон жил хамт байсан чиний төлөө.  Сүүлийн удаа энэ бүхний төлөө нэг зүтгэе! Тэнгэр Бурхан өршөөг!
Project: V тун удахгүй…

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

Эмзэгхэн дэлбээ

This WordPress.com site is the bee's knees

Delgeen.com

Бидний блог

Миний...

Бидний блог

The Weatherman

Бидний блог

Mонголчууд

Бидний блог

Free Writers' Club

Бидний блог

PEARL'S SPACE

НОМЫН УТГЫГ АРВАН ТОХОЙ ӨРГӨН ДЭЛГЭРҮҮЛЭХЭЭС ГАНЦ ТОХОЙ ГҮН МЭДЭХ НЬ ЧУХАЛ

Амьдрал гэгч...

Бидний блог

%d bloggers like this: