Залуу охины өдрийн тэмдэглэлийн тухайд


220px-Amsterdam_Anne_Frank Тэртээх 1944 онд бүрэн бичигдэж дуусалгүй үлдсэн жаахан охины өдрийн тэмдэглэлийг саяхан нээж уншив. Түүний нэрийг Анне гэнэ. Хөгжилтэй яриа хөөрөөтэй, гэнэн хонгор, дөнгөж 14 хөн настай жаахан охин. Хүсэл мөрөөдлөөр дүүрэн. Таньж мэдэх хүсэлтэй. Асуулт асуух дуртай нэгэн байж. Нэг л буруу зүйл нь тэр Еврей үндэстэн. Еврейн шашинтай болж төрсөний төлөө бусад 5 сая еврей хүний эмгэнэлт тавилангийн адил Аушвицийн хорих лагерт 16 хүрч амжилгүй өөд болжээ хөөрхий. Үзэл суртлын ялгаа уг нь энэ жаахан хүүхдэд хамаагүй юм шүү дээ. Итгэлээ итгэлээ гээд бусдын хийсэн гэмийг заавал юу ч мэдэхгүй хүүхэд эмэгтэй, хөгшид хүлээх шаардлага байгаа ч юмуу үгүй ч юмуу. Өөр үндэстэн, өөр арьс, шүтлэг, яс үндэс, үндэс угсаатай байлаа гээд үзэн ядах шаардлага байна уу?

Гитлер Ари үндэстэн буюу цэвэр цустай. Цэвэр үндэстнийг хүсэн мөрөөддөг байж. Жинхэнэ нэг үндэстэн. Язгуур үндэстэн. Шилдэг үндэстэн. Тэгвэл яагаад еврей үндэстэн чинь бүр тэгж доор ортолоо муулуулах болсон юм бэ? Үндэстэн, ястан дотроос хамгийн дорд нь яагаад еврей болсон юм бэ? /Гитлерийн үзсэнээр/
Түүх ярьвал шашны маргаанаас эхтэй гэх. Христийг мэндэлсэнээс хойш энэ ертөнцийн эзнийг шүтэх энэхүү шашин хэд ч хуваагдсан юм бэ дээ. Хамгийн их түгэн дэлгэрсэн нь. Христосийн шашин буюу манайд одоо байгаа Христийн шашин гэсэн үг. Тэдний хувьд хүнд мөнгө зээлчихээд буцаагаад хүү бодож авна гэдэг бол ер нь хамгийн бузар ажил байж л дээ. Тамд очно. Хамгийн муу гээд л сургаад байхаар энэхүү бусармаг ажлыг нь хийчих сачийтай хүн Европт олдох хэцүү болно биз. Тэгсэн Июдэйзмийн шашин буюу Еврейн шашинд хүнд мөнгө зээлчихээд түүнийгээ эргүүлж хүү бодож авна гэдэг чинь нэг их муу ажил биш. Бүр буянтай ажил юм байна. Хүнд мөнгө өгч тусалчихаад түүнийхээ талархсан сэтгэлийн илрэл болох хүүг нь өсгөж авна гэдэг. Бусдад мөнгөө хэрэглүүлчихээд хариуд нь багахан мөнгө нэмж авах нь сайн үйл юм байж. Тэгээд л нөгөө муу ажлыг чинь хэн хийсэн байх нь вэ? Еврейчүүд л хийсэн байх нь байна шүү дээ.
Тэгж тэгж Банкны, Ломбардны, Барьцаалдан зээлдүүлэх үйл ажиллагаа явуулдаг хүмүүс бүгд л Еврей болоод хувирчихаж л дээ. Мөнгө хүүлэгч Еврей нар баяжаад байдаг. Харин нөгөө муулаад байсан ажлаа хийгээгүй бусад нь ядуураад байхаар. Еврейчүүдийг үзэн ядалгүй яаахав. Тэр том банкны захирал нь ханаж цадахаа мэдэхээ байсан Еврей новш гээд л ярьна. Хаана баян. Хаана мөнгөтэй хүн байна. Еврей хүн болоод ирэх нь тэр дээ.
Цаг хугацаа өнгөрсөөр банкны эзэд өөрчлөгдсөн ч Еврей хүмүүс удирдсаар. Үнэхээр мэргэшчихсэн. Үе удмаараа улиран хийсэн юм чинь өрсөлдөх хэцүү болноо доо. Энийг харин Гитлер овжин ашигласан байгаа юм даа. Бүх нийтээр үзэн ядах үзлийг улам дэвэргэж орхисон байна. Хүн болгоны муулдаг хүний эсрэг. Хүн бүрийг босгох шиг амархан юм хаана байна? Манайд хужаа нарыг юу гэж үздэг билээ. Тэр шигээ л  юм болгож орхисон байгаа юм. Улсын хувьд баян хүмүүсээс хамаг хөрөнгийг нь булаачих шиг сайн бизнес хаана байхав. Нөгөө хураасан хөрөнгөөрөө дайн хийх шиг амархан зүйл хаана байв гэж.
Ингээд харахаар шашны зөрчил гэдэг бол аймшигтай зүйл юм. Үзэл бодол, Үзэл санаа. Амьдралд хүртэл нөлөөлдөг байх нь.

“Хүнийг алж болно. Няцааж хэзээ ч чадахгүй” А. Гитлер

Өнөө үед АНУ -ын томоохон банкны удирдагчид бүгд шахуу еврей хүмүүс байдаг юм гэнэ билээ. Сурсан юмыг сураар болохгүй юм даа. Гэхдээ Еврейн шашинд авууштай зүйл үнэхээр их байдгийг дурьдахгүй өнгөрч болохгүй боловуу. Еврейчүүдийн хувьд үндэстний хамгийн чухал зүйл бол хүүхдийн боловсрол ажээ. Хоёрдугаарт биш. Хорин хоёрдугаарт ч биш. Нэгдүгээрт хүүхдийн боловсрол. Хүүхэддээ боловсролыг эцэг хүн гардаж, хянаж, сургаж, бүх чадлаараа эзэмшүүлэх ёстой. Манайд бол эцэг эхийн хуралд ээжүүд л очиж харагддаг шүү дээ. Аннегийн өдрийн тэмдэглэлийг уншиж байхад эцэг нь тэдэнд боловсролыг умгар өрөөнд бүгж байхдаа. Гарах эсэх нь мэдэгдэхгүй байхад. Маргааш амьд үлдэхүү? гэдэг хүртэл эргэлзээтэй байхад эцэг нь зүтгэсээр байгаа харагдсан. Хоол хүнс ховор. Өлсөж байсан ч гэсэн. Хэдэн ном захиалаад хичээлийг нь хийлгээд л байсан байгаа юм даа. Дайн дуусахаар хүүхдээ хаана үргэлжлүүлж сурах төлөвлөгөөг хүртэл гаргаж өгсөн байгаа юм. Бүр аль чиглэлрүү яаж явахыг нь хүртэл зааж байгаа юм даа. Эцэг хүн ингэж хүүхдийнхээ боловсролд анхаарах нь зөв зүйтэй бусуу? Энэ зүйл түүний хүүхдүүдэд хичнээн урам зориг өгсөн байна? Тэд амьд мэнд гарна гэдэгтээ итгэлтэй байв. Тэд ирээдүйгээ төлөвлөж байв. Тэд найдсаар л байсан юм.

“Аливааг алдсан ч хичээл сургуулийг хэзээ ч битгий алд” Дээрхийн гэгээнтэн Далай лам

Манай сургуулиудад түүхийн хичээл заахдаа автоматаар цээжлүүлдэг. Түүхийн хичээл дээр сайн гарахийн тулд он цаг, нэр, статистик цээжлүүлээд байдаг. Өөрөөр үйл явдал. Шийдвэр. Үүссэн нөхцөл байдлыг задлан шинжлэх тал дээр яагаад анхаардаггүй юм бол. Тэр цагаар юу хийх юм бэ? Хүнд хүртээл болж чадах сургамжийг өгүүлсэн нь дээр юм бишүү? Дэлхийн хоёрдугаар дайнд 70 сая хүн амь үрэгдсэн гэх тоо тийм аймшигтай санагдахгүй. Энэ зүгээр тоо. Энэ ямар ч түүх өгүүлэхгүй байна. 70 сая Анне Франк алагдсан. Энэ бол аймшигтай. Юу гэхээр би түүний түүхийг нь мэднэ. Би түүний тэмдэглэлийг уншиж. Хорвоог түүний нүдээр харсан. Тэрээр өдрийн тэмдэглэлдээ Китти гэдэг нэр өгчээ. Тэр китти бол би юм. Тэр түүхээ надад өгүүлсэн болохоор би түүнийг таньдаг болсон юм. Байгаа байдлаа. Юу бодож байгаагаа хэлсэн учраас би ойлгож. Бид найзууд болсон юм. Зарим зүйлийг үгээр ойлгуулж чаддаггүй байхад. Зарим зүйлсийг үггүйгээр ойлгуулж болдоггүй шүү дээ.

“Нэгийг алдвал бөөн уйтгар гуниг. Саяаар нь алдвал зүгээр л статистик” Уинстон Черчилль

Хайрт Китти минь!
“Зөрчлийн бай” гэж өмнөх өдөр бичсэний минь төгсгөлийн үг, өнөөдрийн захидлын маань эхний үг болог. Ингэхэд чи“Зөрчлийн бай” гэж яг юу юм бэ гэдгийг надад тайлбарлаач? Чухам юуг зөрчил гээд байгааг чи тайлбарлаад өгөөч? Энэ салаа утгатай олон үгсийн нэг юм. Гадаад зөрчил ч гэж бий. Дотоод зөрчил ч гэж бий. Гадаад зөрчил гэдэг бол өөрийн чинь сайн мэдэх таагүй муу
чанарууд буюу бусадтай санал нийлэхгүй, чиний илүү сайн мэдэх тэвчиж явбал таарах зүйл юм. Дотоод зөрчил бол өөрөө ч үл мэдэх хувийн нууц ажээ. Би чамд нэг удаа өөрийнхөө дотор хоёр хүн байдгийг ярьсан шүү дээ. Нэг дэх нь ямарваа юмыг амар хөнгөн хийх гэсэн зан, юмыг шоолон шүүмжлэх араншин, дүрсгүй, хөхүүн төрх юм. Тэгэхээр нэг дэх Анне аалигүйтэн сээтэгнэх, үнсэлцэх, тэврэлдэх, хөгжин цэнгэх, элдвийг чалчих дуртай хүн. Энэ Аннегийн тэр зан нь намайг хөнгөн хийсвэр, өөнтөгч, шооч болгон, нөгөөх төлөв төвшин, нигүүлсэнгүй, сайхан сэтгэлт, буурь суурьтай хоёр дахь сайн Аннегаа дийлчихдэг юм. Тэгээд л хоёр дахь Аннег хэн ч мэдэхгүй болдог. Тийм биз? Хэрэв нэг дэх Анне дийлдэггүйсэн бол хамаагүй цөөхөн хүнийг гомдоож, хүмүүс намайг хамаагүй илүү үнэлэхсэн. Би нэг өдрийн үдийг хөгжиж наргиж өнгөрвөл хүн амьтан нэг сар надаас дөлж буруутгана. Үгүй тэгээд Аннегийн хагас нь болсон нэгдүгээр Аннег би хөөж зайлуулаад сайн Аннег үлдээх гээд чадаагүйг чи даанч төсөөлөхгүй дээ. Тэгэж болохгүй, яагаад ч бүтэхгүйг би одоо л ойлгож байна. Харин ч намайг мэдэх ойр дотныхон маань миний дотоод сэтгэлийг нээж сайн талыг минь мэдчихвий гэж айх юм. Тэгсэн мөртлөө тэд намайг шоолон хөнгөмсөг, томоогүй, төрхгүй гэхээс гадна “эрвээхий” Анне гэж дуудахад нь хүртэл дасчихжээ. Хэрэв ид шидээр ч юмуу, хүчээр миний доторх нөгөө сайн Аннег гаргаад ирвэл эд нар “Шал өөр Анне чи юун хүн билээ” гэх шиг сониучирхаад салахгүй “Та минь ээ! Битгий над руу шавааралдаач ээ, дарж алах нь ээ!” гэмээр наалдаад ядаргаа болж нэг л мэдэхэд би буцаад муу Анне болчих байх даа. Хөөрхий Анне ингээд л хэзээ ч бүр ганц ч удаа үнэн дүрээрээ олны дунд байж чадахгүй, ямарваа тохиолдолд ганцаараа л учраа олохоос өөр аргагүй болдог юм даа. Дээр ярьсан шигээ үнэн дүрээ өөрчлөн зөрүүд аашилдгаасаа болж хайр сэтгэлийн роман уншдаг, аальгүй, хөвгүүдийн араас гүйж сээтэгнэдэг, бардам, их зантай охин гэж ойлгогдоход хүрээд байдаг юм. Тэгэхэд нь өнгөн дээрээ харагддаг муу Анне инээж хөхрөн, юм л бол мөрөө хавчин, элдвийг ярин дүрсгүйтхэд нөгөө ухаалаг, тайван Анне бүхнийг дотроо тунгаан, шал өөрөөр нухацтай боддог юм. Үнэнээ хэлэхэд Китти минь, би өөртэйгөө тэмцэлдэх гэж хэчнээн их хүч гарган, хэчнээн их шаналдаг гээч. Тэгээд л заримдаа өөртөө “Чи нөгөө сайн Аннегийнхаа үгэнд ороогүйгээс муухай аашлан, хүмүүсийн гайхширч шоолсон царайг харж, дургүйцэж адалсан үгийг сонсож байна шүү дээ” гэж хэлэн ганцаараа эхэр татан уйлдаг юм. Уг нь би дотоод зөвлөгчийнхөө үгийг сонсохыг мэдээж хүсдэг. Тэгээд л яг сонсох гэхээр нэг л болж өгдөггүй юм. Хэрэв намайг нэг л өдөр гэнэт буурь суурьтай, хэрсүү, хянуур хүн болчих юм бол гэр бүлийхнээс минь бусад хүмүүс Аннегийн бас нэг шинэ маяг гэж л бодно шүү дээ. За тэгэхээр миний нөгөө хорон үг урсаж гарна даа. За ер нь тэгээд гэнэт нэг өдөр чалчихаа болиод дуугаа хураачихвал “Юу болов Анне? Өвчин зовлон тусчихав уу?” гээд л сүйд майд болоод эм тан уулгаж, халуурчихав уу гэж духан дээр дарж, судас барьж гэдэс дотор чинь зүгээр биз гэлцэн бөөн шуугиан дэгдэх нь ойлгомжтой болно. Түүнийг нь би бас тэвчихгүй. Тэгээд л ер нь хүссэнээрээ байж болдоггүй юм бол ингэдэг хэрэг гэж элдвийг сэдэн, хачин хачин юм хийж, гайхшруулснаа гэнэт уйдаад, эцэст нь сэтгэл зүрхнийхээ аль сайхныг нууж, мууг нь гаргахад хүрч, намайг энэ дэлхийд бүрэн ойлгох хүн олдохгүй юм бол яахаа мэдэхгүй болж, дахиад л элдвийг сэдэж гарна даа.
Анне

200px-Anne_Frank150px-Otto_frank200px-Margot_Frank,May_1942
Зүүн гар талаас: Анне Франк, Отто Франк, Маргот Франк

2 Responses to Залуу охины өдрийн тэмдэглэлийн тухайд

  1. derugeru says:

    yost mundag ohin bsn bnle. Emegteichvvdiin yrtuntstei baga ch bolow sanal niilsen bnshde hhe

    Like

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

Эмзэгхэн дэлбээ

This WordPress.com site is the bee's knees

Delgeen.com

Бидний блог

Миний...

Бидний блог

The Weatherman

Бидний блог

Mонголчууд

Бидний блог

Free Writers' Club

Бидний блог

PEARL'S SPACE

НОМЫН УТГЫГ АРВАН ТОХОЙ ӨРГӨН ДЭЛГЭРҮҮЛЭХЭЭС ГАНЦ ТОХОЙ ГҮН МЭДЭХ НЬ ЧУХАЛ

Амьдрал гэгч...

Бидний блог

%d bloggers like this: