Шоушэнкээс оргосон нь /Стивен Кинг/


1 Энэхүү номноос сэдэвлэсэн кино байдаг л даа. 1994 онд хийгдэж байсан энэ кино их олон дээд шагналуудыг авсан бөгөөд IMDB дээр хүртэл шилдэг 100 киноны нилээн дээгүүрт яваа харагдсан гээд магтаал, сайшаал ихтэй кино билээ.
Шоушэнкээс оргосоныг би Жаалхүү байхдаа үзэж байлаа. Надад тэр үед их сайн кино болсон юм шиг санагдаагүй ээ. Ийм нуршуу кино лав таалагддаг байгаагүй юмдаг. Аргагүй шүү дээ. Тэр үед надад байлдаантай кино л онцгой таалагддаг байваа. Жаалхүү байхдаа амьдралын талаар ер нь боддог байсан биш. Тоглоом, тоглоом, тоглоом байхад л болоод байдаг байсан үе. Тоглоом шоглоом ч гэсэн. Монгол эр хүн 60 хүрч ухаан ороод. 61 тэйдээ үхдэг гэж үг үнэн ч байж магадгүй л юм шүү.

Харин дараа нь гэртээ 1 жил гиеүрч суухдаа үздэг юм байна. Тэр үед утгаар нь ойлгож авах шиг болсон доо. Яагаад хүн бүр магтаж яриад байдаг байсныг тэр үед ойлгож авсан юм. Яагаад вэ гэхээр тэр үед би гэдэг хүн бие хүний хувьд арай төлөвшиж дөнгүүр болж байсан юм шиг байгаа юм. Тэгээд л энэхүү кино тийм уйтгартай санагдаагүй биз. Дээрээс нь тэр үед би гэдэг хүн чинь хийх юм олдохгүй 1000 кино үзсэн ч байж магадгүй. Прокатнаас шинэ, хуучин гэлгүй авсаар сүүлдээ бүр авах кино олдохоо больсон юмдаг. Киног сайн муу болсон байна энэ тэр шүүмжлээд. Хувьдаа эксперт болоод байсан үе. Ер нь тэгээд дэмий сууж байгаа хүн. Тэгж байж гэмээнэ бодит ертөнцөөс тасарч. Элдэв бодлуудад уягдахгүй байж чаддаг байсан юмаа. Хүн чинь тэгээд амьдралдаа зөв буруу зүйл хийсэн эсэхээ хийх ажилгүй суухдаа л их боддог юм шигээ.
Одоо гол сэдэвтээ орьё. Шоушэнкээс оргосон нь хэмээх энэхүү кинонд Morgan Freeman тоглосон нь магадгүй үнэхээр нүдээ олсон зүйл байсан байх. Харин гол дүрийн залуугийн оронд Keanu Reeves тоглосон бол ч бүр домог болоод явах байж магадгүй юм. Миний хувийн бодол л доо. Надад гол дүрийн жүжигчинд дүр нь тохироогүй санагддаг. Кинонд нэгэн залуу өөрийн насан туршийн найзыг Шоушэнк хэмээх хэцүү нэртэй газраас олдог хийгээд өөрөө тэндээ хэрхэн 27 жил хоригдож байгаад зутгаж гарсан тухайн түүний найз өгүүлэх билээ.  За тэгээд кинонд үйл явдал яаж гардаг талаар хүн болгон л мэдэх учраас ингэсгээд зогсооё.

Өнөөдөр хэсч яваад энэхүү киноны зохиолыг олж уншлаа. Үйл явдлын хувьд яг кинон дээр гардаг шигээ юм байна. Монгол хэлээр. Үгийн баялаг сайтай бичигдсэн учраас гайхалтай санагдав. Ном уншихад. Номонд бичигдсэн түүх оюун ухаанд өөрөө амилж. Бодит түүхийг нь шидэт хивсэн дээр суугаад нүдээр үзэж өнгөрүүлсэн юм шиг сэтгэгдэл төрүүлдэг билээ.  Нүдээр харна, уншина гэдэг гэхдээ их ялгаатай. Twilight кино зохиолоо яаж булшилсаныг би харсан юм байна. Би лав иймэрхүү кинонд дуртай биш. Хэтэрхий Romance. Маш муу жүжиглэлт. Рагугийн хэлдэгээр мэдрэмж байхгүй. Үүгээрээ би Шоушэнкээс оргосон нь кино муу болсон гэж хэлэх гээгүй. Мэдээж сайн бололгүй яахав. Маш сайн ч байж магадгүй. Гол нь энэхүү киног жүжигчид амилуулсандаа байгаа боловуу. Харин Twilight -н тухайд бол муу болсон гэж хэнд ч хэлнэ. Үнэн юм чинь. Яагаад ийм их ашиг олсон гэдэг нь толгойд орох юм бишээ.

Ном .pdf файлаар:
Шоушенкийн шоронгоос оргосон нь

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

Эмзэгхэн дэлбээ

This WordPress.com site is the bee's knees

Delgeen.com

Бидний блог

Миний...

Бидний блог

The Weatherman

Бидний блог

Mонголчууд

Бидний блог

Free Writers' Club

Бидний блог

PEARL'S SPACE

НОМЫН УТГЫГ АРВАН ТОХОЙ ӨРГӨН ДЭЛГЭРҮҮЛЭХЭЭС ГАНЦ ТОХОЙ ГҮН МЭДЭХ НЬ ЧУХАЛ

Амьдрал гэгч...

Бидний блог

%d bloggers like this: