Миний худалдаж авсан нөхөр /Айн Рэнд/


10012080-500x500Нэгэн алдартай хүний хэлсэн үг байдаг даа. Бүсгүйчүүд юу хүсдэг юм болоо гэж. Хэн хэлснийг нь одоо санахгүй байгаа боловч энэ үгийн цаад утга үнэхээр гүн юм шиг надад санагддаг.
Эр хүний тухайд бол амьдралыг өөрийн нүдээр харж, өөрийн үнэний төлөө амьдарч. Замд тааралдсан саад бэрхшээлийг даван туулан, зорилгынхоо төлөө бүх зүйлээ золиослож чаддаг байх ёстой.
Эрчүүд бид чинь эмэгтэйчүүдээс хичнээн их ялгаатай юм ёстой бүү мэд. Ямар ч байсан ялгаа гээд яриад байвал хэд, хэдэн боть ном болох байлгүй. Хэдэн ч хард диск дүүргэж магадгүй. Ер нь тэгээд эрчүүд марсаас. Эмэгтэйчүүд сугараас ирсэн гэдэг үнэн байх шүү.
Харин нэг зүйл дээр бол эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн ялгаа нэг их байдаггүй юм шиг санагдах юм. Энэ нь бусдад санаа тавьж бусдын зорилгын төлөө өөрийгөө үгүй хийж чадах сэтгэл бөгөөд мятрашгүй, шантрашгүй, ялагдашгүй нэгэн хүртэл хайр сэтгэлийн өмнө өөрийгөө уландаа гишгэж чадах хүч хайр сэтгэлээс л…
Хайрлана гэдэг тэгээд заавал авах тухай хэлээд байдаггүй боловуу даа. Өөрийгөө бүрэн зориулах гэдэг үгийг хэн нэгнийг хайрлаж үзээгүй хүн бол хэзээ ч ойлгохгүй. Түүнчлэн бусдад өөрийгөө харамгүй зориулж. Түүнийгээ эх, эцэг шиг нь хайрлаад. Хамтдаа тэмцэж, хамтдаа зовж, хамтдаа бүтээсээр. Өндөрлөгт хамтдаа хүрчихээд. Эсвэл шалбаагт хамтдаа уначихаад. Дараа нь өөрөө түүнд хэрэггүй болох цаг үед орхиж чаддаг байх нь хүний агуу чанар мөн бусуу. Тэр гайхалтай тэмцэл. Тэр аз жаргалтай дурсамжуудыг заавал төгсгөлд хүрээд хараар будах шаардлага байхгүй шүү дээ. Тэр хором мөчүүд. Тэр мэдрэмж. Тэр үнэ цэнэ. Тэр хэзээ ч мартагдахгүй боловч мөнхийн зүйл байж таарахгүй. Юу ч мөнхөд биш. Бас юмс бүхэн өөрчлөгддөг.
Хэцүү ч эвлэрнэ гэдэг бол тэмцлийн хамгийн дорой хэлбэр боловч. Бусдад тэр нь аз жаргалыг өгч байгаа бол эвлэрэх гэдэг чинь ч басхүү муу зүйл биш шүү. Харин зарим хүнийхээр эвлэрнэ гэдэг нь өөрийнхөө амийг хорлох гэж ойлгох хардлагыг эрхгүй төрүүлдэг. Дуулж хуурдаад байнга эргэлдээд, дэвээд, асаад хүртэл бүтээгүй хайраас болж. Шаналсандаа үүдэнд нь амиа хорлох тохиолдол хүртэл гарах юм. Юмыг хүчээр авч чадахгүй, болохгүй, бүтэх ч үгүй. Хүчээр авч болоогүй юмны төлөө өөрийгөө хорлох нь бусдад өөрийгөө зориулж буй хэлбэр бишээ. Харин ч бүр хүчээр бүтээх гэсэн сүүлчийн найдвар. Сүүлчийн тэнэглэл өөрөө мөн.
Миний тухайд бол энэхүү зохиолд бичсэн шиг сүүлчийн өдрөө хүртэл амьдрах хүчтэй байх хэрэгтэй гэдэгтэй санал нийлж байна. Гэхдээ тэсч амьдарч байна гэдэг. Давж туулна гэдэг нь өөрөө төгсгөлд хүрлээ гэсэн үг бол биш л дээ. Ялагдал бол бүр ч биш. Үлбэгэр байдал ялагдал. Шившиг болсон байдал яаав ч бишээ. Энэ чинь тэмцлийн өөр нэгэн хэлбэр мөн. Тэмцэл хэзээ ч дуусаагүй ээ. Ялагдал гэдэг бол би дуусч байна гэсэн үг. Тэгэхээр ялагдаагүй л байна. Амьдарч байгаа юм чинь. Ялагдаагүй л байна шүү дээ. Би амьд байна. Яагаад гэвэл. Эцсийн амьсгал хүртэл найдвар хэзээ ч бөхдөггүй юм. Тэр орны толгой дээр. Хаалганы завсар. Цонхны цаана. Хашааны буланд. Хувцасны шүүгээнд хүртэл. Бүр агаарт цаг дуустал, миний цаг дуустал оршсоор л байх болно. Үгүй бол өөр итгэлээр солигдох нь гарцаагүй.

Hope dies last… Never give up, Never give in… Keep on believing, Keep on Living!

Харин зохиолын тухайд бол манай эмэгтэй нөхрөө худалдаж авахыг хүсээгүй. Түүний эд баялагаас болж түүнтэй нөхөр нь түүнтэй гэрлээгүйг тэрээр өөрөө хүртэл мэдэж байгаа боловч хэрвээ түүний төлөө хийсэн бүхнээс нь болоод түүнийг өрөвдөөд хайргүй мөртлөө хамт амьдраад байвал. Түүний амьдрал там болж хувирахийг тэр мэдэж байжээ. Тэгээд л тэр түүнийг алдаж явуулахдаа хүртэл түүнээс юу ч аваагүй, нэхээгүй. Учир нь тэр хүн нь өөрт нь өртэй гэсэн бодол хэзээ ч битгий тээгээсэй л гэж бодсон хэрэг л дээ. Үнэндээ бол тэр өөрт нь ямар ч өргүй гэдгийг харуулахийг хүссэн юм. Энэ бүхнийг тэр өөрөө араар тавьсанаас болж гэрлэлтээ цуцлуулсан гэж доромжлуулж байж хийж байгаа юм. Тэр зүгээр л үнэн хайр сэтгэлийг авахыг хүссэн. Худалдаж авсаныг бишээ. Хэн ч гэсэн эрхэм хүн нь өөрт нь өртэй гэсэн бодлоор өрөвдөж хамт амьдарч байна гэсэн бодолтойгоор цуг байгаад байж болохгүй. Тийм байх ёсгүй. Ийм амьдрал удаан ч үргэлжлэхгүй. Ийм болоод л тэмцээгүй хэрэг. Тэмцэж болохгүй байсан шалтгаан нь гэвэл ердөө л энэ.  Тэгээд л бүхнээ орхиод ганц муу зураг өвөртлөөд яваад өгсөн хэрэг.
Гэлээ ч гэсэн хэзээ нэгэн цагт. Нэг нартай өдөр. Эцсийн эцэст үүнийг нь ойлгоод. Зүрх сэтгэл нь хувирч хамаг бүхнээ орхиод өмссөн хувцастайгаа хүрээд ирээсэй гэж хүлээсээр л. Найдсаар л суух юм даа.

Ном .pdf файлаар:
Ayn Rand – Minii hudaldaj avsan nuhur – leader.mn

2 Responses to Миний худалдаж авсан нөхөр /Айн Рэнд/

  1. Рё says:

    Тийм шүү эмэгтэйчүүд бид чинь хаяа өөрсдийгөө ч ойлгодоггүй тийм л яривагтай хүмүүс. Та нар зорилгын төлөө бүх зүйлээ золиослодог бол миний ажилсанаар ихэнхи эмэгтэйчүүд хайрынхаа төлөө бүхнээ зольж бас түүнийхээ хирээр тэвчиж чадах л хатуу хүмүүс шүү дээ бид чинь. Ийм өөр болохоор бид нэгэндээ татагддаг байх.

    Like

  2. Kira says:

    Хэн нэгнийг хайрлаж үзээгүй хүн бол хэзээ ч ойлгохгүй…
    Гэхдээ хайр тийм агуу атал яагаад тийм эмгэнэлтэйгээр дуусах учиртай гэж.

    Миний хувьд Үл таних эмэгтэйн захидал, Миний худалдаж авсан нөхөр 2-ийн ялгаа нь нэг нь юу болсныг сүүлчийн мөчид задалсан, нөгөөх нь авсандаа аваад орсон. Хэрвээ хүн үхэлтэй нүүр тулвал хамгаас хайртай хүндээ хэрхэн дурсагдах тухай боддог байх. Магадгүй хайртынхаа хувьд хэн ч биш, үзэн ядагдсан хэвээр дуусах уу эсвэл түүнд уй гуниг үлдээгээд буцах уу? гэсэн асуултанд өөрсдийнхөө чадлаар л хариулсан. Аль ч тохиолдолд арга зам нь өөрсдийнхөөрөө л зөв. Гэхдээ л надад асуулт үлдсэн хайр тийм агуу атал яагаад тийм амархан хувирч өөрчлөгддөг юм?, яаж тийм амархан хэн нэгнийг мартаж болно гэж?

    Like

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

Эмзэгхэн дэлбээ

This WordPress.com site is the bee's knees

Delgeen.com

Бидний блог

Миний...

Бидний блог

The Weatherman

Бидний блог

Mонголчууд

Бидний блог

Free Writers' Club

Бидний блог

PEARL'S SPACE

НОМЫН УТГЫГ АРВАН ТОХОЙ ӨРГӨН ДЭЛГЭРҮҮЛЭХЭЭС ГАНЦ ТОХОЙ ГҮН МЭДЭХ НЬ ЧУХАЛ

Амьдрал гэгч...

Бидний блог

%d bloggers like this: