Хувь тавилан юм боловуу?


Хорвоо ертөнц дээрхи бүх зүйл учир шалтгааны гинжин хэлхээ бүхий байдаг гэнэ. Модны навч газар унах нь, цас бороо орох нь мянган шалтгааны улмаас үүсэн буй болсон гэнэ. Яагаад ус шингэн, хий, хатуу хэлбэрт оршдог нь бүр ч их сонин. Мянга мянган учир шалтгаан, үйлдэл, зүй тогтлын улмаас бүрдэж жам ёс болон хувирдаг талаар буддын шашинд тайлбарласаныг олон ч зүйлээс уншиж байлаа. Хойд нас хүртэл учир шалтгааны улмаас бүрэлдэн тогтдог гэх. Буддын лам нар бүр хувь тавилангийн эргүүлгээс гарахын тулд дараа төрөлдөө дахиж төрөхгүй байхыг гуйн мөргөдөг байна. Миний ойлгосоноор өмнөх насандаа гэмт, муу зүйл, муу сэтгэл агуулсан, үйлдсэнээсээ болж энэ төрөлдөө хүн болж төрөх зовлонд унасан гэж үздэг юм билээ. Тэгэхээр хүн болж төрөх нь Буддын шашны хувьд муу зүйл болж байна уу?

Тэгвэл үхэл гэдэг өөрөө хувь тавилангийн дагуу хийгддэг зүйл үү? Далай ламын бичсэнээр Хятадууд Түвдийг эзлээд байсан тэр үед мянга мянган лам нарыг шорон, гянданд хорьж янз бүрээр тамлан зовоодог байсан гэнэ. Энэ  үед шоронд хоригдож байсан. Буддын шашинд гүнзгий нэвтэрсэн лам нар суугаа бясгалгал хийсээр өөрийн амийг тасалдаг байсантай шоронгийн хянагч нар их тааралдаж байсан гэдэг.  Итгэл үнэмшилээс нь салгах гэж оролдсон тэдгээр хятадын цэргийн хянагч харгалзагчид иймэрхүү сонин зүйл их харсан байдаг юм байна. Далай өөрөө хүртэл өдөрт зургаан удаа үхлийн бясалгал гэдэг зүйлийг хийдэг гэнэлээ. Түүний хэлсэнээр иймэрхүү байдлаар өдөр бүр үхэлд бэлддэг бөгөөд үнэхээр түүний цаг болоход ямар нэг хүнд цохилт авахгүйн тулд өөрийгөө өдөр бүр дасгалжуулж байдаг ажээ.

Хувь тавилан заримдаа хүний төсөөлсөнөөс хүчтэй байдаг гэнэ шүү. Дэлхийн 2 дугаар дайны үед Энэтхэгийн фронтод гайхалтай зүйл тохиолдсон байна. Нэгэн энэтхэг цэрэг 6 хүн өргөөд дийлдэггүй хүнд сумыг аюул тохиолдсон тэр мөчид өргөж аваад бүр 25 алхам авч явсан бөгөөд бүр их буугаа тэрхүү сумаар цэнэглээд буудаж орхисон гэдэг. Харин дайн дууссаны дараа тэр баатарлаг цэргийг дахиад энэхүү үйлдлээ давтаж үзүүлэхийг хүсэхэд. Нөгөөх цэрэг маань тэрхүү сумыг газраас ч хөндийрүүлж чадахгүй байж л. Тэгэхээр юм бүхэн учир шалтгааны улмаас бүрддэг гэж үзвэл. Энэхүү болсон явдал хувь тавилангийн хүслээр болсон юм боловуу?

Хүний нэрэнд хүртэл хувь тавилан байдаг талаар бичсэн байсныг уншиж байснаа санаж байна. Зарим хүмүүс нэрээ солиод амжилтанд хүрсэн удаатай. Нэрээ солиод амжилт нь доройтсон ч удаа бий. Хүний ирээдүйг хэлдэг, үзмэрч, бөө зэрэг далд увидастай хүмүүс байдаг. Тэдгээр хүмүүст үзүүлсэн харуулсан хүмүүс яг л үнэн хэлсэндээ гэх мэтээр амаа ололгүй магтаж байсантай хүртэл өчнөөн таардаг шүү дээ. Далд увидастай хүмүүсийн үздэгээр бол тухайн хүний ирээдүйд юу хийх, яаж амьдрах, хэнтэй гэрлэх нь хүртэл урьдаас бичигдсэн байдаг аж. Тэгэхээр хувь тавилан урьдаас зурагдсан бол амьдрах утга ер нь байна уу?
Бүр их алдартай хүмүүсийн харилцан хамаарлын талаар нэгэн жишээ байна. Энэ нь магадгүй хувь тавилан байсан ч юм билүү. Хэн мэдхэв дээ. Энэ маань АНУ -ын хоёр ерөнхийлэгчтэй холбоотой түүх л.
Авраам Линкольн 1846 онд, Жон Кеннеди 1946 онд Конгрессийн гишvvн болж байв.
Мєн тэд Цагаан ордонд ирэхээ.с ємнє хvvхдээ алдаж, ирснийхээ дараа ч бас нэг, нэг хvvхэд нь нас барсан юм,
А.Линкольн Фордын театрт, Ж.Кеннеди “Форд” фирмийн “Линкольн” машинд амиа алдсан. Тэдний залгамжийг дэд Ерєнхийлєгчид нь авсан бєгєєд мєн л хоёуд Жонсон нэртэй байсан гэдэг. Эндрю Жонсон 1808, Линдон Жонсон 1908 онд нас барсан,
Авраам Линкольны хувийн нарийн бичгийн даргыг Кеннеди, Кеннедигийнх Линкольн нэртэй байв.
А.Линкольн 1860, Ж.Кеннеди 1960 онд Ерєнхийлєгчєєр сонгогдсон. Тэд баасан гарагт эхнэрийнхээ дэргэд ар дагзандаа буудуулан амиа алдсан. А.Линкольнийг хороосон алуурчин Жон Бут 1839, Кеннедийг хороосон ли Харви 1939 онд тєрж аль аль нь шvvхийн шийдвэргvйгээр хороогджээ. Жон Бут Линкольнийг театрт буудаж агуулахаас баригдаж, харин Освальд агуулахаас буудаж театрт баривчлагдаж байсан.
Энэ бvхнээс гадна Линкольн нас барахаасаа ємнєхєн Мэриленд мужийн Монро хотод ирж, Кеннеди Мерилин Монротой нэр холбогдож байв.

Би хувь тавиланд чин сэтгэлээсээ итгэдэг гэж хэлж бол чадахгүй. Давхцал тохиолдлууд гэхдээ байдаг гэдэгт үнэхээр итгэдэг. Математикт хүртэл байдаг л зүйл шүү дээ. Надад ч гэсэн нэгэн сонирхолтой зүйл тохиолдож билээ. Би хэдэн жилийн өмнө нэгэн газар эх бэлтгэгчийн ажил хийдэг байлаа. Цалин тааруу ч гэсэн наддаа бол болоод л байдаг байв. Нэгэн өдөр, нэгэн үйлчлүүлэгч маань надаар хуримын урилга хийлгэсэн юм. Нилээн олон тоогоор байсан учраас бид хоёр аар саар зүйл ярилцсаар нилээн удаан ярилцсан юм. Тэрээр нэг газар инженер хийдэг бөгөөд надаас хавьгүй их цалинтайг би түүнээс олж мэдсэн юм. Хийсэн ажил маань ч дуусч тэрхүү үйлчлүүлэгч маань явахдаа надад ажлын санал тавьж билээ. Ажлын санал ч гэж дээ. Очоод анкет бөглөөд үзээч, чам шиг хүн хэрэгтэй гэдэг юм байна.  Би ч нэг их юм бодолгүй шууд очихоор болсон юм. Тэр үед түүний хэлсэн үгэнд би нэг ч хором эргэлзээгүй юм даа. Бүр бодож ч үзээгүй. Тэгээд очиж анкет бөглөх юм болов. Байгууллага дээр нь очоод анкет бөглөтөл notebook хэрэгтэй гэнэ. Надад бол тэр үед байгаагүй. Хурдан авчихаар мөнгө ч хомс байлаа. Notebook-гүй бол авахгүй л гэнэ шүү. Би ч яадгийн билээ гээд л ажил руугаа буцаж явлаа. Ажлын хажуу талд буудал байдаг. Буудал дээр буугаад ажил руугаа алхаж байтал хуучны танил маань тааралддаг юм байна. Бид хоёр ч мэнд ус мэдэлцээд. Ярилцах үед нөгөөх маань харин notebook зарах хэрэгтэй байна л гэнэ. Хямдхан ч юм. Шууд л аваад маргааш нь ажилдаа орсон доо. Энэхүү өдрөөс хойш 6 жил ажиллачихсан байна. Хэрвээ тэр үед тэрхүү үйлчлүүлэгч над дээр ирээгүй бол. Хэрвээ би тэр өдөр чөлөө авсан байсан бол. Хэрвээ тэр хүн notebook зарахаар болоогүй байсан бол. Хэрвээ тэр цаг мөчид автобус яваагүй бол. Би тэрхүү байгууллагаас тэр цаг мөчид гараагүй бол. Гэх мэтээр үй олон шалтгаан бүрдсэн байсан санагдах юм. Ийм үйл явдал тохиолдоогүй бол. Яах байсныг ёстой бурхан л мэдэх байх. Энэ жишээгээ шууд хувь тавилан байсан гээд хэлчихэд хэцүү боловч яг л үлгэрийн юм шиг тэгээд бүтчихдэг зүйл амьдралд тохиолддог.  Миний жишээ дээрхи жишээг бодвол хэт даруу ч гэсэн сонирхолтой санагддаг юм.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

Эмзэгхэн дэлбээ

This WordPress.com site is the bee's knees

Delgeen.com

Бидний блог

Миний...

Бидний блог

The Weatherman

Бидний блог

Mонголчууд

Бидний блог

Free Writers' Club

Бидний блог

PEARL'S SPACE

НОМЫН УТГЫГ АРВАН ТОХОЙ ӨРГӨН ДЭЛГЭРҮҮЛЭХЭЭС ГАНЦ ТОХОЙ ГҮН МЭДЭХ НЬ ЧУХАЛ

Амьдрал гэгч...

Бидний блог

%d bloggers like this: