Жарнаар хэмжихүй


Шинэ бүхэн хуучныг халж ирдэг. Хавар, Зун, Намар, Өвөл дууссаны дараа дахиад л Хавартай золгодог. Зарим хүнд аз жаргал бэлэглэж буй тэр зүйл бусдын зовлонгийн хариуд ч ирэх нь бий гэх мэт үгсийг Монтений номноос уншиж байлаа. Түүний үхэлд өдөр бүр бэлдэх талаар бичсэн нь ч бас нилээдгүй сонирхол татсан юм. Үхэл. Хүмүүс энэ үгийг хэлэхээс ч айдаг. Ямар сайндаа л. Насан хутгийг олов, Мөнх бусыг үзүүлэв, Нүд анив, Төгсөл, Эцсийн хязгаар,Үзэхийн хязгаар гэх мэтээр аль болох зөөлрүүлж хэлдэг байхав. Зарим улс орнуудын хаадууд бүр үхэл гэдэг үг хэрэглэхийг хориглож өөр үгээр орлуулдаг байсан гэдэг. Ингэж ихээр айдаг болоод ч тэрүү. Би хүртэл дараагийн төрлийн тухай нууцхандаа үнэн байгаасай гэж боддог. Гэсэн хэдий ч дараа төрөлд төрлөө гээд би энэ насны дурсамжаа авч очихгүй юм чинь тэр миний хувилбар болохоос биш би биш шүү дээ гэсэн л юм бодогдох юм.

Мөн Диваажин, Тамд очих талаар надад нэг их бодоод байх зүйл алга. Энэ олон тэрбум хүн энэ Дэлхий дээр амьдарч байсан, байгаа хирнээ одоог хүртэл нууцыг нь тайлж чадаагүй байна шүү дээ. Үхээд дараа төрөлдөө хонин гүрвэл болж төрдөгүү? Диваажинд очиж жаргадагуу? Мөнхийн харанхуй юу? юу ч байлаа гэсэн. Нэгэнт мэдэхгүй юм чинь айх нь зөв. Угаас мэддэггүй зүйлсээс болж л ид шид гэсэн ойлголт гарж ирсэн байлгүй.

“… Нээрээ ч, хүмүүс мэдэхгүй зүйлээсээ харанхуйгаас эмээгч жаахан хүүхэд шиг айн ширвээддэг.  Хүмүүсийн мэдэхгүй зүйл, ер нь, олон л доо. Хөдөөгийн малчин өвгөн хотын өндөр орон сууцны харанхуй цахилгаан шатнаас айхыг гэвч үхлээс айх айдастай яаж харьцуулах билээ дээ. Бэкон авгайн жишээлсэн харанхуйгаас айн уйлагч жаал ч төдхөнөө тайтгарч орчиндоо дасна. Гэвч үхлээс айх сэтгэл хүнээс яагаад салдаггүй юм болоо?”     /Г. Аюурзана/

Алан Уаттсын лекцийг сонсож байлаа. Түүний ярьсанаар хүн, амьтан гээд бүхий л зүйлийн бие автомат роботтой төстэй гэж билээ. Энэ юу вэ гэхээр. Бид яаж амьсгалахдаа, харахдаа, сонсохдоо тийм сүртэй зүйл хийгээд байдаггүй. Бодохоо больё гээд бодохоо зогсоож чадахгүй. Сурсан бүх зүйлс рефлекс, дадал зуршилаар буй болдог. Үнэндээ рефлекс хийж байна уу? Өөрөө хийж байна уу? гэдэг ойлголт их сонирхолтой. Зарим талаараа автомат байдалтай байдаг гэх мэт зүйлүүдийг ярьсан талаар санаж байна. Би хувьдаа түүний хэлсэн зүйлс үнэн ойрхон байж мэдэх юм гэсэн бодолтой хоцорсон юм.

Түүнчлэн үхлийн талаар лекцэн дээрээ ярьсаныг нь санаж байна. Энэ Дэлхийд чиний харж үзсэн амьтай бүхэн хэзээ нэгэн цагт үхэж үрэгддэг. Үхэл ирэхэд хүний хамгийн их айгаад байдаг зүйл бол ой санамж юмаа гэж.  Хүн үхэхдээ зөвхөн өөртөө тэгж их санаа зовдог биш байх нь. Түүнийг явсаны дараа үлдэх эхнэр хүүхэд, гэр бүл, улс орон гээд түүний оюун санаанд хадгалагдсан зүйл арчигдаж балран одох болно. Тэгээд бас түүний баяр жаргалтай өдрүүдийн дурсамж хайр сэтгэлийг яах болж байна? Үүнээс хүн хамгийн ихээр айдаг юм байна. Түүнийг байхгүйд үр хүүхдүүдийг нь хэн асарч тойлох болж байнаа? Цуглуулсан хөрөнгөө яаж болж байна? Хайрт хүнээ хүлээсэн тэр удаан хүлээлт яасан байх нь?. Тэр үхэхэд түүний дурсамж түүнтэй хамт арчигдаж. Түүний бие шороо мэт арилан одох болно. Дараа төрөл байлаа ч гэсэн. Тухайн хүний бие цогцос оюун санаа эргэж төрөхгүй. Хүн бол цор ганц. гэх мэт зүйлсийн талаар их дэлгэрэнгүй ярьж билээ.

Миний хувьд энэ бүхэнд арай тайван ханддаг юм шиг надад санагддаг. Би бурхан шүтэхээ болисон гэж боддог байсан боловч аюулд учрахдаа. Ойр дотны хэн нэгэндээ сайн сайхныг хүсэхдээ бурханд хандаж түүнээс гуйдаг. Үүнийгээ би анзаардаггүй байснаа саяхан ойлгосон юм. Бурханд надад бэлдсэн төлөвлөгөө байгаа гэж би итгэдэг. Мөнх амьдрахгүй гэдгээ ч мэддэг.

“… Ихэнх хүнд үхэл хамгаас аймшигтай санагддаг. Цаг бусын үхлээс айсандаа хүн юуг ч хийж чаддаг, юунд ч дагаар орж автдаг. Зөвхөн амьд үлдэхийн тулд аз жаргалаасаа татгалзаж, зовлонг сонгон авдаг тохиолдол цөөнгүй. Эрхэмсэг бардам ноёнтон ноолойд нь хутга тулгахад арчаагүй дорой дуугаар амь гуйдаг шүү дээ. Энэ тухай үй түмэн кино, өч төчнөөн зохиол бий” Г. Аюурзана

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

Эмзэгхэн дэлбээ

This WordPress.com site is the bee's knees

Delgeen.com

Бидний блог

Миний...

Бидний блог

The Weatherman

Бидний блог

Mонголчууд

Бидний блог

Free Writers' Club

Бидний блог

PEARL'S SPACE

НОМЫН УТГЫГ АРВАН ТОХОЙ ӨРГӨН ДЭЛГЭРҮҮЛЭХЭЭС ГАНЦ ТОХОЙ ГҮН МЭДЭХ НЬ ЧУХАЛ

Амьдрал гэгч...

Бидний блог

%d bloggers like this: