Зуршил хувь тавилан болох тухайд


Монте Кристо гүнийг уншиж байснаа санаж байна. Зохиолд өвөө нь ач охиноо хорны аюулаас авархын тулд ач охиндоо тэр хорноос бага багаар өгсөөр тэрхүү хоронд дасгаж орхидог. Ингэснээр ач охин нь тухайн хорыг их хэмжээгээр уусан боловч амьд мэнд үлдэж чаддаг. Бас африкийн нэгэн орны эмэгтэй аалзаар хооллосоор байгаад аалзнаас өөр зүйл идэлгүй насан туршдаа амьдарсан гэх. Тэгэхээр юмыг бага багаар өөртөө дасгаад байвал тэрхүү зүйлийг хүний бие зуршил болгож орхидог байж таарах нь. Дассан сурсан зүйл ер нь хүнд муухай санагддаггүй гэж надад санагддаг.

Ёс заншил гэдэг чинь ер нь тэгээд бас зуршил юм бишүү гэж бас санагдах юм. Нэгэнт ёс заншил болчихсон зуршил хичнээн аймшигтай байсан ч гэсэн үүнийг ёс юм шиг дагадаг хүмүүст энэ тийм их аймшигтай зүйл мэт санагддаггүй.   Хүн сонссон зүйлээ өөрийн болгож үүнийг зөв хэмээн бодох бөгөөд хэрвээ итгэсэн зүйлийг нь үгүйсгэх зүйл гараад ирвэл шууд хүлээн авна гэж ер нь байхгүй. Тэгэхээр нэгэнт тогтчихсон журмыг өөрчлөх гэж зүтгэх нь асар их эсэргүүцэлтэй тулгардаг байж таараа.

Зарим улс орнуудад нас барсан хүнээ гадаа ил тавьдаг. Манайд ч гэсэн дээр үед ил тавьдаг байсан. Одоо ч хөдөөгүүр зарим газар ил тавьдаг ёс байгаа байх. Зарим улс орнуудад харин чандарлаж шатаагаад дарсанд хольж уудаг байсан эртний ёс заншил хүртэл байдаг. Галилей Дэлхийг бөөрөнхий гэж хэлсэнээс болж шатаагдан зулын гол болсон байхад. Кортез бурхан мэт хүндлэгдсэнийхээ хариуд дээдийн дээд шагнал болох зулын гол болж шатах хувь тавилангаар индианчууд шагнасан байх юм. Ингээд цаашлаад байвал иймэрхүү жишээ мянга мянгаараа олдох вий. Тэгвэл хүн ямарваа зүйлийг зуршил болговол тэрхүү зүйлдээ уусан шингэж түүнгүйгээр амьдрах утгагүй хүртэл санагдуулж болох энэхүү зуршил гээч зүйл ямар хүчтэй юм бэ?

Эртний Кир арлын оршин суугчид өс санасан хүнээ хамгийн муу зуршилтай болгооч хэмээн хараадаг байсан гэдэг. Бодууштай л зүйл юм. Ямарваа зүйлийг хэрээс л хэтрүүлэх юм бол зуршил их хурдан тогтох болно. Архи өдөр бүр ууснаас болж. Архинд дасч зуршил болно. Тоглоом их тогловол бас л зуршил болж хувирна.  Бас нэг жишээ байна. Сократ нэгэн жаал хүү тоглоом их тоглоод байгааг шүүмжилсэнд. Жаал хүү би хүссэн үедээ тоглохоо боличих учраас битгий санаа зов гэж л дээ. Харин үүний хариуд Сократ “Зуршил ч дэмий зүйл биш дээ” гэсэн гэдэг.

Бодол үг болж, үг үйлдэл болж, үйлдэл зуршил болж, зуршил зан болж, зан нь хувь тавилан болдог.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

Эмзэгхэн дэлбээ

This WordPress.com site is the bee's knees

Delgeen.com

Бидний блог

Миний...

Бидний блог

The Weatherman

Бидний блог

Mонголчууд

Бидний блог

Free Writers' Club

Бидний блог

PEARL'S SPACE

НОМЫН УТГЫГ АРВАН ТОХОЙ ӨРГӨН ДЭЛГЭРҮҮЛЭХЭЭС ГАНЦ ТОХОЙ ГҮН МЭДЭХ НЬ ЧУХАЛ

Амьдрал гэгч...

Бидний блог

%d bloggers like this: